| |
Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр сургуулилтыг Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч , адмирал Владимир Королёвийн удирдлагад зохион байгуулж байгаа юм байна. энэ сургуулилтын хүрээнд агаараас болон шумбагч онгоц эсэргүүцэн хамгаалах, хорлон сүйтгэх ажиллагааг эсэргүүцэн, таслан зогсоох зэрэг цогц даалгавруудыг гүйцэтгэх юм байна. ирэх сарын 8 ныг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилтын үеэр аюулгүй байдлын шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авахаа мөн мэдэгдэж байна.
ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд Михаил Богданов тус сургуулилтыг төлөвлөгөөний дагуу хийж байгааг онцлоод Сирийн Идлиб мужийн нөхцөл байдал хурцадсантай ямар ч холбоогүйг мэдэгдсэн юм. энэ сургуулилт нь 2015 онд ОХУ ын агаар сансрын хүчин Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээтэйд тооцогдож байгаа юм. ОХУ ийнхүү цэргийн томоохон сургуулилт хийх гэж байгаатай холбоотойгоор АНУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Эрик Пэйхон мэдэгдэл хийсэн байна. тэрээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Газар дундын тэнгист болон далайн замуудад байрлаж байгаа.
Олон улсын харьяа усанд АНУ чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс Газар дундын тэнгист сургуулилт хийх Оросын хөлөг онгоцнууд эргэн тойрныхондоо аюул учруулалгүй, олон улсын хэм хэмжээг мэргэжлийн түвшинд дагаж мөрдөнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

