| |
Намын даргын сонгуулиар Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн Сүхбаатар аймгийн МАН-ыг удирдахаар болсон байна. Түүний хувьд өнгөрсөн хавар зохион байгуулагдсан "Дүнжингарав” хурдан морины уралдааныг будлиантуулж, олны шүүмжлэлийг хүртэж байсан удаатай. Энэ удаа Сүхбаатар аймгийн МАН-ын даргыг сонгох хурлыг будлиантуулсан, тус хурлын үеэр хөдөө сумаас ирсэн нэг төлөөлөгч нь нас барсан гэсэн шуугиан тариад байна.
Ер нь бол МАН-ын дотоод зөрчил Тусгаар тогтнолын ордноосоо хальсан нь хаа сайгүй хар мөр татуулж байна. Тухайлбал, Зам тээвэр, хөгжлийн яаманд гарсан аймшигт хэргийн мөрөөр Засгийн газар нь огцрох нөхцөл байдал үүссэн ч салбарын сайд, дэд сайд, газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан МАН-ын нэр бүхий эрхмүүд ажлаа өгснөөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж үлдсэн.
Эх сурвалж:www.polit.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

