| |
Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан БЗД-ийн 22-р хорооны эрүүл мэндийн нийгмийн ажилтан Н.Хэрлэнзаяатай ярилцлаа.
-Сайн байна уу? Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу томуу төст өвчний талаар мэдээлэл өгөөч.
Манай орны хувьд хүйтний улирал удаан үргэлжилдэг агаарын бохирдол ихтэй учраас ханиад томуу нь нийгмийг хамарсан өвчин болоод байна. Томуу томуу төст өвчин нь ханиалгах найтаах үед агаар дуслын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусын болон бактерын гаралтай уушигны хатгалгаа үүсгэдэг. Түүнчлэн бага насны хүүхдүүд өндөр халуурч, суулгах ба таталт өгч хүндэрдэг.
-Ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Танай эмнэлэг иргэдэд хэрхэн мэдээлэл өгч ажиллаж байна вэ?
Мэдээж аливаа өвчнийг туссаных нь дараа биш тусахаасаа өмнө сэргийлж байх нь хамгийн зөв алхам. Манай иргэд ханиад томуу болон бусад өвчнөөр өвдөхөөсөө өмнө биш өвдсөнийхөө дараа эмнэлгийн тусламж хүсч ирдэг нь харамсалтай. Томуугын үед гэрээр дур мэдэн эмчилгээ хийхээс аль болох татгалзах хэрэгтэй иймд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн зөвлөгөөг баримтлан, дэглэм сахиж бусдад халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлэх хэрэгтэй. Манай ӨЭМТ-ийн хувьд сургууль, цэцэрлэг, ААНБ-уудад сургалт, сурталчилгаа, өдөрлөг, мөн цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.
-Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Эдгээр аргуудаас гадна дархлаажуулалтаар өөрийгөө хамгаалж болдог. Энэ талаар?
За тэгэлгүй яахав. ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс иргэд маань ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтанд ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушигны архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
Түүнчлэн томуугийн вакцин хийлгэсэн байхад ханиад томуугаар өвчлөхгүй, өвчилсөн ч харьцангуй хөнгөн тусч байгаа талаар вакцин хийлгэсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд хэлдэг. Үүнээс томуугийн вакцин ямар ач холбогдолтой талаар харж болох юм.
-Та урьдчилан сэргийлэх аргад цэгэн иллэг гэж дурьдсан түүнийг зааж өгөөч.
Тэгэлгүй яахав ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор биологийн идэвхит цэг дээр дарж дархлаагаа сэргээн цэгэн иллэг хийж байгаарай.

-Бидэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа. Уншигчдад хандаж хэлэх үг байна уу?
Ханиад томуунаас урьдчилан сэргийлж дархлаагаа дэмжицгээе . Та бүхэнд мөн баярлалаа.
-Ажлын амжилт хүсье!
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

