| |

Ингээд мэдээлэл хийсний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Орлогын төсөөллөө хэр сайн тооцсон бэ?
-2019 оны дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ, ерөнхий өсөлт зэргийг бид маш сайн тооцож үзсэн. Том гүрнүүдийн худалдааны дайн, үл ойлголцол зэргээс ирж болох тодорхой эрсдэлүүдийг тооцсон. Үүний хүрээнд төсвөө нэлээд тооцоолж хийсэн. Төсвийн орлогыг бодиттой байлгах тал дээр нэлээд анхаарч тооцсон. Мөн зэсийн үнийг 6800 ам.доллараар тооцсон. Орлогын төсөөллийг нэлээд чангалсан учраас тэр хэрээр Засгийн газар хичээж ажиллах учиртай.
-Хүүхдийн мөнгөнд ямар нэгэн өөрчилт оров уу?
Хүүхдийн мөнгийг төсөв дээр 80 хувиар нэмээд явж байгаа.
-Цалинг ирэх оны хэдэн сард нэмэх вэ?
-Цалин, тэтгэврийн холбоотой зардалд бид 720 тэрбум нэмж тавьсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин нэмэгдээд явна. Улс орон даяар төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн систем бий болгоно.
Ипотекийн зээлээр санхүүжилт хийгдэж байгаа юу?
–Ипотекийн зээлээр Монгол банк дээр хэвээр үргэлжилж байгаа. Ирэх 2019 онд засгийн газар хэрэгжүүлээд явна.
-Утааг бууруулах хэдэн төгрөг төсөвлөж байгаа вэ?
-Утааг бууруулахаар нийтдээ 200 орчим тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 45 тэрбум төгрөг гэр хороолол руу цахилгаан дулааны шугам тавих ажлууд дээр зориулагдахаар тавигдсан.
-Захиргааны зардлыг бууруулах чиглэлд хэрхэн анхаарч ажилласан бэ?
-2019 онд МСҮТ-ийн суралцагчдад сард 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор тооцож, 41 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Эдийн засаг өсөхийн хэрээр мэргэжилтэй ажилтны эрэлт өсөх юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

