| |


Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг нь дэлхийд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс хамгийн хүнд гэмт хэргийн нэгд тооцогдож, хар тамхи, хүн амины гэмт хэргээс ч илүү хариуцлагын хүнд зохицуулалттай байхаар хуульчлагдсан байдаг.
Монгол Улсын Эрүүгийн хуульд эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт 2-15 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байтал хүн худалдаалах, хүн хулгайлах гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байна.
Үүнийг Үндсэн хуулиар олгогдсон хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах эрхийг эд хөрөнгөтэй байх эрхээс дордуулан үзсэн, үр дүн багатай хуулийн зохицуулалт гэж үзэхээр байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

