| |

Тухайлбал, "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Томоохон худалдааны төвүүд болох "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин "Барс” худалдааны төвд дээд зэргийн "Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. "Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. Мөн "Бөмбөгөр”, "Оргил”, "Хүчит Шонхор”, "Хархорин” хүнсний захуудад "Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин "Сансар” супермаркетад 1210 төгрөг,Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 600-1000 төгрөгийн үнэтэй байна.
"Хүчит шонхор зах”, "Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр "Меркури зах” худалдаалж байна. Монгол лууван 800-1500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

