| |
Өршөөл үзүүлэх тухай хуулийн хоёр заалтаас бусад нь өчигдөр хэрэгжиж эхэллээ. Өршөөлийн хуулинд хамрагдах эхний ээлжийн хоригдлууд ирэх сарын 1-с сулагдах аар боллоо. Гэм буруутай нь нотлогдож , ялаа эдэлж буй хүмүүст алдаагаа давтахгүй байх амьдралаа шинээр эхлүүлэх боломжийг төр засагаас нэг удаа өршөөл үзүүлдэг билээ. Өршөөлийн хууль анх ардчилсан хувьсгалаас хойш 1991, 1996, 2000, 2006, 2009 онд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ бүгдэд сайн муу үр дагавар дагалдаж байсан. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн 30 хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээдэг нь судалгаагаар гарсан байдаг.
Тэд өршөөлийн хуулиар суллагдсан ч дахин өөрсдийн бодлогогүй үйлдэл мөн бусдын нөлөөнөөс үүдэн дахин гэмт хэрэгтэн болж "хар гэрт” дахин орсон тохиолдол олон байдаг. Манай улсад 25 хорих, 26 цагдан хорих төв, 13 баривчлах байр байдаг. Дээрх хорих ангиудад нийт 700 гаруй хүмүүжигч ял эдэлж байна. Өршөөлийн хуулийн нөлөөний талаар нийгэмд эерэг ба сөрөг мэдээлэл олонтаа байгаа. Цахим ертөнцөөр хүмүүс өршөөлийн хуулийн талаарах үзэл бодол нь сөрөг хандлагатай байсныг хүн бүр мэдэж байгаа ядахдаа л” facebook охидоо цаадуулчин гарч ирлээ шөнө орой гадуур нимгэн задгай хувцас битгий өмсөөрэй гэж элэглэн хэлж байсан”.
Тэгвэл өршөөлийн хуулиар суллагдсагч дахин хар гэрт орсон хэрэг нэг биш байгаа. Эргэн нэгэн хэргийг сөхвөл.
1. Таван настай охиныг бүрэлгэж эгчийг нь эрэмдэг зэрэмдэг болгосон ноцтой хэрэг Баянгол дүүрэгийн нутаг дэвсгэрт 2008 онд гарсан билээ. Энэ хэргийг үйлдсэн П. Сумъяажав , Д. Бямбадорж нарт 15 жилийн ял оноогоод байсан юм. Гэвч тэд 2009 онд УИХ-аас батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу суллагдсан. Тэгвэл П. Сумъяажав нь суллагдсаныхаа дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ломбардуудыг зургаан хүний хамт дээрэмдэж 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Энэ мэтчилэн өршөөлийн хуульд хамруулаад байхад дахин гэмт хэрэг хийгээд байгаа нь өршөөлийн хуулийг хэрэгжүүлээд хэрэг байна уу гэсэн сэдлийг төрүүлээд байгаа юм.
Тэгвэл ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г. Оюунболд хэлэхдээ” Манайхаас бусад орны жишгийг үзэхэд өршөөлд хамрагдах этгээдүүдийг тухайн хууль гарснаас зургаан сараас нэг жилийн дараа гаргадаг. Ингэхдээ тусгайлсан сургалтад хамруулж сэтгэлзүй бусад байдлаар нийгэмд гарахад нь зугуухан бэлтгэдэг байна. Үүний үр дүнд хорих ангиас суллагдсан этгээдүүдийн 40 хувь эхний 5 жилд гэмт хэрэг үйлдээгүй гэсэн үзүүлэлт Герман улсад гарчээ” гэж хэлсэн юм. Ер нь өршөөгдөөд ч тухайн хүн бүрийг чадах уу
Э. Алтанзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

