| |
АСЕМ-ын дээд түвшний ХI уулзалтыг 2016 онд манай улс зохион байгуулсан. Энэ үеэр их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй албан тушаалтнуудын нэрс ил болж эхэллээ. Үүнд Хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг 784 сая, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар 765 сая төгрөг завшсан гэх мэдээлэл байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийж, ихээхэн хэмжээний зөрчил илрүүлсэн тухай өнгөрсөн зургадугаар сард олон нийтэд танилцуулж байсан. Тухайн үед АСЕМ-г зохион байгуулахдаа их хэмжээний буюу 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэгдэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгаж байгаа юм байна.
Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

