| |
Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, иргэд 10 хувиа төлөөд зээлэнд хамрагдах боломжийг иргэдэд ЭНЭ ДОЛОО ХОНОГООС эхлэн олгох болсон талаар эх сурвалжууд онцолж байна.
Хөгжлийн банкнаас нийт 200 тэрбумд батлан даалт гаргах боломжтой гэдгээ урьдчилан мэдэгдсэн. Энэ нь 10 МЯНГА ОРЧИМ АЙЛЫГ орон хөнгөлөлттэй урьдчилгаа төлбөрөөр байранд оруулах мөнгөн хэлбэр юм.
Уг журам албан ёсоор хэрэгжиж эхэлснээр харьцангуй богино хугацаанд батлан даалтын 200 тэрбум төгрөг зарцуулагдана гэх тооцоог эдийн засагчид гаргаад буй. Учир нь, байрны урьдчилгаа төлбөр 10 хувь болох албан ёсны шийдвэр нийгэмд ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ, иргэд зээлэнд хамрагдахаар зэхсээр удаж байгаа.
Харин цаашид уг зээлийн шинэчилсэн хэлбэр хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа. Салбар яамнаас өгч буй мэдээллээр бол Өрийн таазын асуудалтай холбогдуулан Сангийн яамтай зөвшилцөж байж, ирэх онд хэрэгжүүлэх эсэхээ шийдэх аж.
10 хувийн урьдчилгаа төлөх 7-15 бүлэгт ямар орлоготой өрхүүд багтах бэ?
Байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шинэчилсэн зээлийн журамд Хүн амын амжиргааны түвшний ангиллаар 7-15 дугаар бүлэгт багтсан айл өрхүүд орно гэдгийг албаныхан онцолж байгаа.
Албаныхны тайлбарлаж буйгаар бол зээлдэгч та дундаж түвшний орлоготой л урьдчилгаа төлбөрийн 10 хувьд хамрагдах бүрэн боломжтой аж. Ингээд амьжиргааны бүлгүүдийг ерөнхий байдлаар тоймлон хүргэвэл, Энэхүү зээлийн хөтөлбөрт зөвхөн шинэ орон сууц хамруулахыг заажээ.
0-4 дүгээр бүлгийн иргэд-Ядуу болон нэн ядуу иргэд
5-10 дүгээр бүлгийн иргэд-Дундаас доогуур орлоготой иргэд
11-15 дугаар бүлгийнхэн-Дундаж орлоготой иргэд
16 ба түүнээс дээш-Өндөр орлоготой иргэд
Эдгээр бүлэгт багтсан эсэхээ мэдэхийн тулд Хорооны нийгмийн ажилтанаас тодорхойлолт аван, шүүлгүүлэх боломжийг нээнэ ажиллана гэдгээ салбар яамнас мэдэгдсэн билээ.
Та байр авахдаа хэдэн төгрөгийн зээл авч чадаыг доорх зургаас хараарай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

