| |
Нүүрсний экспортын ихэнх хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганц модны боомтын тээвэр сүүлийн 10-аад хоног зогсож, 7000 орчим машин түгжрээд байгаа мэдээг орон нутгийн "Баян зам тээвэрчдийн холбоо” өглөө.
"Монгол бахархал”ын өдрөөр хил гааль амарсан. Түүнээс хойш БНХАУ-ын талаас нүүрсний тээврийг хил нэвтрүүлэх нь эрс буурсан. Тэд энэ шалтгаанаа "Техникийн шинэчлэл хийж байгаа" гэж тайлбарлаж байгааг Гашуунсухайт боомтын захиргаа, мөн жолооч нар мэдэгдэж байгаа юм. Бид энэ мэдээллийг тодруулж Өмнөговь аймгийн Таван толгойн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг "Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Нямжавтай ярилцлаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

