| |
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дуулианд нэр холбогдсон албан тушаалтнуудыг шалгахыг шаардан хэдэн зуун жагсагчид хасах хэмийн хүйтнийг ч үл ажран Төрийн ордны өмнө жагслаа. "Би энд ард түмнээсээ хулгай хийсэн хулгайчдын эсрэг тэмцэхээр ирсэн. Тэд хуулийн өмнө очтол би тэмцэх болно” хэмээн тус жагсаалд оролцох 60 гаруй насны худалдагч Ө.Мөнхцэцэг хэлэв.
Засгийн газраас зээл авч, бизнесээ өргөжүүлж чадалгүй олон жилийг үр ашиггүй өнгөрөөсөндөө бухимдан уг жагсаалд оролцож байгаа нь энэ аж. Арилжааны банкууд бизнес эрхлэгчдэд 20 хувийн хүүтэй зээл олгодог бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нь гурван хувийн хүүтэй зээл олгодог байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гурван сайд өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ бизнесийг дэмжиж, ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл авч, ашиг орлогоо нэмэгдүүлсэн байх бөгөөд түүнийгээ зөвтгөсөн мэдэгдэл хийсний дараа 2018 оны хамгийн том улс төрийн жагсаал Төрийн ордны өмнө эхэлсэн юм. Уг дуулианд 10 гаруй хууль сахиулагч мөн хууль сахиулахын өндөр албан тушаалтнууд нэр холбогджээ.
Британийн Колумбийн их сургуулийн Азийн судалгааны институтийн профессор Жулиан Дьеркесийн тэмдэглэснээр, жагсаалын цар хүрээ улам тэлж магадгүй гэнэ. Тэрбээр өөрийн блоктоо "Хэрвээ эрх мэдэлтэн, холбогдох байгууллагууд авлигатай холбоотой олон нийтийн уур бухимдлыг үл тоовол өөрчлөлтийг шаардсан маш том эсэргүүцэлтэй тулгарах болно” гэж бичжээ. Түүхий эдийн үнийн уналтын дараа санхүүгийн хямралд өртсөн Монгол Улс өнгөрсөн жилээс Олон улсын валютын сангийн 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний зэрэгцээ улстөрчид хөрш БНХАУ-ын худалдаа, санхүүгийн дэмжлэгээс хэт хамааралтай байхаас зайлсхийхийг эрмэлздэг юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

