| |

Тэрээр энэ талаараа "Манай компани 2014 оноос хойш дөрвөн удаа хөнгөлөлттэй зээл хүсч, холбогдох газруудад хүсэлт гаргаж байсан. Төмөр торон хашаа үйлдвэрлэх чиглэлд Монголд анхны импорт орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн. Нийт 30 ажилтантай, балансын орлого нь 2017 оны байдлаар 549 сая төгрөгт хүрсэн жижиг үйлдвэр. Манай үйлдвэр зургаан нэр төрлийн 15 загварын тор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Монгол Улс жилдээ 10-12 тэрбум төгрөгийн торон хашаа гаднаас импортоор авдаг. Бид зээлийг яг зориулалтаар нь зарцуулж, ЖДҮХС-д өнгөрсөн есдүгээр сард тайлан мэдээллээ хүргүүлээд байсан. ЖДҮХС-тай холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан албан ажлаа хүлээлгэн өгч байна” гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

