| |
Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайтад нүүрс тээврийн асуудлаар ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын талтай уулзалт хийж, Хятадын талаас хил дээрх нүүрснээс татан авч эхэлсэн байна.
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулжээ. Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэллээ. Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

