| |
Балба, Энэтхэг улс дэлхийн агаарын бохирдол хамгийн өндөртэй улсуудын тоонд орж байна. Энэ тухай Чикагогийн Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн судалгааны тайлан баталжээ.
Америкийн эрдэмтэд хиймэл дагуулаас авсан зургуудад дүн шинжилгээ хийгээд энэ хоёр улсын агаарт хатуу тоосонцрууд их байгаа нь иргэдийн дундаж наслалтыг ДЭМБ-ын зөвлөж буй агаарын боломжит нийцэлтэй харьцуулахад дөрвөн жилээр хорогдуулж байгааг тогтоосон байна.
Судлаачид Балба, Энэтхэгийн зарим дүүрэгт агаар дахь хатуу тоосонцрын хэмжээ маш их байгаа нь наслалтыг зургаан жилээр хорогдуулж байна гэжээ.
Numbeo сайтын шинжээчид дэлхийд экологийн түвшнээр хамгийн таатай улс орнуудыг жагсаасан юм. Уг жагсаалтад хамгийн түрүүнд ус, агаарын бохирдлыг тооцжээ. Жагсаалтын хамгийн сүүлийн байрт Монгол Улс орсон юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

