| |

-Эхийн сүүгээрээ хооллож буй 4-6 сартай нялх хүүхдийг ямар дарааллаар бор хоолонд оруулах вэ?
Эхийн сүүгээр хооллож байгаа 4-6 сартай хүүхдийг нэмэлт хоолонд /бор хоол/ оруулах талаар ярихын өмнө эхийн сүүгээр дагнан 6 сар хүртэл хооллох нь ямар чухал ач холбогдолтой талаар нялхас бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй хуваалцъя гэж бодож байна.
Эхийн сүү нялхсын амьдралынх нь эхний 6 сард шаардлагатай хэрэгцээг бүрэн хангаж,эрүүл өсч,бойжих нөхцлийг бүрдүүлдэг. Иймд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллохыг чухалчлан зөвлөдөг.
Эхийн сүүгээр дагнан хоололт гэдэг нь нярай хүүхдийг өөр ямар нэг шингэн , хоол, бүр ус ч өгөхгүйгээр зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хэлнэ.
Эхийн сүүгээр хоололтын давуу талуудыг хэлэх нь зүйтэй. Үүнд:
-Ажиглаад байхад хүүхдээ бор хоолонд оруулж буй эцэг эхчүүд хамгийн түрүүнд бантан өгдөг. Энэ нь зөв үү?
Эхийн сүүгээр хооллож буй хүүхдүүдэд эхлээд махан төрлийн хоолонд оруулах нь зохисгүй. Энэ нь хүүхдийн ходоод ,гэдэс , хоол боловсруулах замын ачааллыг шууд ихэсгэх, гүйлгэх, суулгах, мөн халбага аяга хараад дургүйцэх , ингэснээр хүүхдийн жин буурах, хоол тэжээлийн асуудалд орох магадлал өндөр , иймээс сүү, сүү бүтээгдэхүүн, хүүхдийн будаа, ясны шөлний баяжууулсан зутангаар дасгаж бага багаар оруулах нь тохирхомжтой . / Баяжуулсан зутанд өндөгний цагаан, лууван үрж хийх /.
Нэмэгдэл хоолонд оруулахдаа /бор хоол/ хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.
-Бантангаас өөр ямар нэр төрлийн хоол, зутан, зууш бэлтгэж өгч болох вэ?
Өгч болно. Гэхдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр / ягаан дэвтэр гэж ярьдаг/ -ийн 71 –р хуудаснаас эхлээд нэмэгдэл хоол бэлтгэх арга,жоруудын дагуу хийх нь зүйтэй. Хүүхдийн хоололтын зөвлөмжинд зааснаар нэмэгдэл хоолыг дан хөхөөр хоолтой 6 сар хүрсэн хүүхдэд хөхүүлсний дараа өдөрт 2-3 удаа, нэмэлт зууш болох төрөл бүрийн жимс, цөцгийн тос,газрын самрын нухаш, эсвэл талхны нухаш зэргийг хоол хооронд 1-2 удаа өгнө.
-Харшилтай хүүхдийг бор хоолонд оруулахдаа юуг анхаарах вэ?
За энэ бол маш чухал асуудал. Тухайн хүүхэд дархлаа суларсан байдаг учраас маш эмзэг , өвчлөмтгий өөрөөр хэлбэл ихэнх нь 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллоогүй байдагтай холбоотой судалгаа байдаг.
-Хүүхдийг бор хоолонд оруулах үед ямар бүтээгдэхүүн өгч болохгүй вэ?
Тухайн хүүхэд харшилгүй бол хориглох бүтээгдэхүүн байхгүй.
Ер нь Хүүхдэд өгөх хоол нь аль болох олон нэр төрлийн хүнс агуулсан байх шаардлагатай. Үүнд: амьтны гаралтай : /малын мах, тахианы мах,өндөг, сүү, цагаан идээ/, Үр тариа: /бүх төрлийн үр тариан бүтээгдэхүүн,хүүхдийн будаа,цагаан будаа, гурвалжин будаа,гурил, буурцаг, А аминдэмээр баялаг жимс,ногоо багтана.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

