logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Д.Боролзой: Нийгмийн сүлжээнд монгол хэлийг “эвдэх” хандлага давамгайлж байна

Бичсэн:nomun
2018/12/10/, 09:46
Tweet

Д.Боролзой: Нийгмийн сүлжээнд монгол хэлийг “эвдэх” хандлага давамгайлж байна

 


"Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзойг урилаа.

 
ЦАХИМ ОРЧИН НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД НӨЛӨӨЛЖ БАЙНА
 
-XX зууны хүн төрөлхтөний хамгийн том ололт, дэвшилтийн нэг нь интернэт буюу цахим орчин юм. Аливаа дэвшил сайн зүйлүүдийг дагуулахын хамтаар сөрөг зүйл авчрах нь ч бий. Цаг тутамд цахим орчин хөгжсөнөөр бүх зүйлийг өөрчилж байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл, харилцаа холбооны хүчирхэг хэрэгсэл болохын хувьд нийгмийн сэтгэл зүй, зан төлөв, хүмүүсийн харилцаа, ялангуяа хэлэнд үзүүлэх нөлөө багагүй байгааг та бид харсаар байна.
 
БЛИЦ:
 
-Нийслэлийн I дунд сургууль
-МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгссөн.
 
-Одоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан
 
Мэдээллийн урсгал мэдээж хэлээр дамжина. Жилээр биш сар өдрөөр өөрчлөгдөн хувьсаж байгаа энэхүү мэдээлэл, технологийн хурд монгол хэлэнд маань ч хурдтай нөлөөлсөөр удлаа. Үүний уршигаар эх хэл маань тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх, нөгөө талаар өөрчлөгдөж, хөгжих нэгэн хөрс суурь нь болж байна. Цахим орчныг хянах боломж муутай. Тэр хэрээрээ монгол хэлэнд нөлөөлж байгаа нөлөө нь бас хяналтгүй, судалгаа багатай, чиг баримжаагүй байна гэж хэлж болох юм. Үүнээс улбаалаад "Цахим орчинд монгол хэл мөхөөд байна уу, хөгжөөд байна уу” гэдэг асуулт  гарна. Мэдээж бүх зүйл хоёр талтай байдаг. Нэг талаар монгол хэлийг улам баялаг агуулгатай, хөгжил хөдөлгөөнтэй, үгийн сангийн хувьд шинэ үг, ойлголтоор баяжуулж, найруулгын олон өнгө төрхтэй болгох талаасаа хөгжүүлж байгаа боловч нөгөө талаар монгол хэлийг эвдэх, харь үгийн замбараагүй хэрэглээ нэмэгдэх, бүх нийтэд буруу үлгэр дуурайл болж буйг нь харахад сөрөг тал нь давамгайлах хандлагатай байна. Монгол хэлний энэхүү хувьсал, өөрчлөлт нь хэл шинжлэлийн судлагдахуун болохоос гадна нийтийн дунд олон маргааныг үүсгээд байгаа юм. Цахим орчин монгол хэлийг "мөхөөж” эсвэл "хөгжүүлж” байгаагийн аль нь болоход эрдэм шинжилгээний үндэслэлтэй хариулт өгөх шаардлага судлаачдын судалгааны чухал зорилт болж байна.
 
МОНГОЛООР НЭРЛЭЖ БОЛОХ ЗҮЙЛИЙГ ГАДААДААР БИЧИЖ БАЙГААГ ЗӨВТГӨМӨӨРГҮЙ БАЙНА
 
-Монгол хэл шинжлэлд болоод буй энэ үйл явцыг нэг хэсэг "блогийн хэл”, "цахим хэл” зэргээр ярих төдий л байлаа. Хэлийг бохирдуулж байгаа талаас нь шүүмжлэхээс бус шинжлэх ухаанчаар судлах талаар хараахан учир дутагдалтай байсан гэж хэлж болно. Гэвч техник технологийн дэвшил, хөгжлөөр дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байдгийн хувьд монголчуудын дунд цахим хэрэглээ нэвтэрсэн үеэс л монгол хэлэнд тохиолдох болсон цахим орчны хэрэглээний талаарх судалгаа бусад улс орнуудтай харьцуулахад хожуу ч гэлээ хийгдэж байна. Тухайлбал, Өвөрмонголд докторын зэрэг хамгаалсан Б.Энхмаагийн "Интернэтийн хэл шинжлэл” хэмээх бүтээл гарсныг дурдаж болох юм. Цахим орчны хэлийг судалдаг хэл шинжлэлийн нэгэн шинэ чиглэл үүссэн нь "интернэт хэл шинжлэл” буюу "internet linguistic” юм. Аливаа хэлний хамгийн чухал үүрэг харилцах. Мэдээж цахим орчинд монгол хэл энэхүү харилцааныхаа үүргийг хамгийн сайн биелүүлж байна. Гэхдээ анхаарах олон асуудал бий. Зарим нэгээс нь л дурдъя. Харь үгийн замбараагүй хэрэглээ цахим орчинд их байна. Дан өөрийн үгнээс бүрдсэн "цэвэр” хэл гэж хаа ч байхгүй. Тодорхой хэмжээгээр харь үгээр монгол хэл баяжиж байгаа нь хэвийн зүйл л дээ. Гэхдээ монголоор нэрлэж болох зүйлийг шууд гадаадаар бичиж, ярьж байгааг зөвтгөмөөргүй байна. Ихэвчлэн англи хэлнээс шууд орчуулахгүйгээр гадаад үг орж ирэх нь элбэг болж. Аливаа хэлэнд тухайн ойлголтыг заасан нэр үг харь хэлнээс тодорхой хэмжээгээр орж ирэхийг тийм ч аюултай биш гэж үздэг. Харин үйл үг нэвтэрвэл аюултай. Үйл үг нь тухайн хэлний уугуул, гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа хэлний язгуур үйл үгийн дотор харь хэлний үг байх ёсгүй гэж үздэг. Гэтэл цахим орчинд шэйрлэх, сийндэх, постлох, мэйлдэх, сэлфидэх, копидох, сэйвлэх гэх мэт үг бидний өдөр тутмын ярианы хэв маяг болсон. Мөн монголчууд аливаа зүйлд уулга алдаж, гайхахдаа "хөөх” гэж хэлдэг бол цахим орчинд ялангуяа залуучууд "woow” гэж бичиж байна. Энэ нь сүүлдээ ярианы хэлэнд "ваув” гэж гадаадаар уулга алдах болцгоосон нь харамсалтай.
 
ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН АЛДААТАЙ БИЧИХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ БОЛЖЭЭ
 
-Хуучин цахим орчин байхгүй, эх хэлний сургалт сайн, ном хэвлэлийг хянаж хэвлэдэг, нийгэмд үлгэр дуурайл үзүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллага нь цэгцтэй байдаг байлаа. Өөрөөр хэлбэл бүх зүйл нь замбараатай. Одоо нөхцөл байдал эрс өөр болжээ. Хуучин байдлыг нэхэх угаасаа утгагүй. Шинэ нөхцөл байдалдаа тохирсон арга хэлбэрээр аливаад хандахыг л цаг үе биднээс шаардаж байна. Жишээлбэл, зөв бичих дүрмийн алдаатай бичих нь хэвийн зүйл болжээ гэж олон нийт шүүмжилдэг. Үнэхээр бодит байдал ийм л байгаа. Үүнд цахим орчин хамгийн хүчтэй нөлөөлж байгаа яахын аргагүй үнэн. "Фэйсбүүк”, "Твиттер” гэх мэт нийгмийн сүлжээгээр хүмүүс хоорондоо харилцахдаа зөв бичгийн дүрмээ баримтлахгүй бичих нь түгээмэл. Нэг талдаа богино зайд, хурдан хугацаанд сэтгэлийн өнгө аясаа илэрхийлэх үүднээс хувийн харилцааны орчиндоо "алдаатай” бичиж байгааг ойлгож болох талтай. Гэхдээ энэ байдал нь бусаддаа, залуучуудад, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлээд зогсохгүй албан харилцаанд буюу олон нийтийн эх хэлний боловсролд сөргөөр нөлөөлөөд байгаа нь маргашгүй үнэн. Олон нийтэд хандаж бичсэн зүйл, ажилд орохдоо бичсэн өргөдөл, албан бичгийг нөгөө "мессеж”-ийн хэлээр бичих нь буруу. Хүн гэрт өмсдөг хувцастайгаа гадуур явдаггүй. Олон нийтийн газар соёлтой хувцасладаг шүү дээ. Үүнтэй адил аливаа хүн бусадтай харилцахдаа хувийн харилцааны орчин, албан ёсны харилцааны орчноо ялгаж салгадаг байх ёстой. Мөн "Хэл яриа бол хүн өөрөө юм” гэсэн үг байдаг. Хүнийг харилцаа болон ярианаас нь хэн бэ, хэр соёлтой вэ, ямар боловсролтой вэ, амжилттай яваа хүн мөн үү гэдгийг мэдэж болдог. Тиймээс хүн өөрөө хэл найруулгын хувьд нийгмийн сүлжээнд ч хичээх хэрэгтэй гэж бодож байна. Нэг өгүүлбэр бичээд л нэлээд хэдэн зөв бичих дүрмийн алдаа гаргачихдаг УИХ-ын гишүүн ч нийгмийн сүлжээнд харагддаг. Бусдад бүх талаар үлгэр болох ёстой хүн эх хэлний боловсролын хувьд ийм тааруу байгаа нь гайхмаар зүйл юм даа.
 
ӨӨРИЙН УУГУУЛ ҮГНЭЭС БҮРДСЭН ХЭЛ БАЙДАГГҮЙ
 
-Манай салбарын судлаачид сүүлийн үед нийтийн эх хэлний боловсролд чиглэсэн "Монгол хэлний их тайлбар толь” буюу www.mongoltoli.mn-ийг вэб сайтаар болон гар утасны апплейкшн үзэж болох хувилбарыг хөгжүүлж дууслаа. Үүнээс монгол хэлнийхээ үгийн тайлбар, зөв бичих дүрмийн эргэлзээтэй олон асуултад хаанаас ч, хэзээ ч хариулт авах боломж бүрдсэн. Мөн манай эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Э.Пүрэвжав "Монгол хэлний хэм хэмжээ” хэмээх ганц сэдэвт бүтээлийг бичиж дуусгаад хэвлүүлэх гэж байна. Түүнчлэн манай судлаачид олон нийтийн эх хэлний боловсролд зориулсан сурах бичиг болох "Нийтээр эзэмших монгол хэл” бүтээлийг МУИС-ийн судлаачидтай хамтарч гаргасан. Энэ мэт дурдьвал олон ажил бий. Дан өөрийн уугуул үгнээс бүрдсэн хэл байдаггүй гэж би дээр хэлсэн. Ертөнцийн хязгаарт байдаг гадаад ертөнцөөс тусгаарлагдсан омог биш л бол тийм боломж ч байхгүй. Тэгэхээр гадаад хэлнээс үг хянасан ч орж ирнэ, хянаагүй ч орж ирнэ. Энэ нь буруу биш. Монгол хэл гадаад үгээр баяжиж бас хөгжинө. Миний бие судлаачийн хувьд яг одоогийн энэ цаг үед харь үгэнд монгол хэл тийм аюултай эзлэгдээд, дийлэгдээд байгаа зүйл байхгүй гэж боддог. Баримттай судалгаа л ярих нь зөв байх. Өнгөрсөн жил нэг жижиг судалгаа хийж үзлээ л дээ. Өдөр тутмын сонин ер нь хэдэн үгтэй байдаг юм бол. Харь үгийн хэрэглээ ямар төвшинд байгааг бодитоор харах зорилгоор. Гэтэл их өөр үр дүн харагдсан. 2017 оны "Өдрийн сонин”-ы нэг дугаарын үгийн давтамжийг тооцоолж үзэхэд нийт 5117 үгээс бүрдэх бөгөөд нийт үгийн 4.9 хувь нь харь үг байгаа үр дүн гарсан. Харин үүнийгээ харьцуулах зорилгоор 30 жилийн өмнөх 1987 оны "Үнэн” сонины нэг дугаарын үгийн давтамжийг тооцоолж үзэхэд бүх үгсийг  6.3 хувь нь харь үг байсан л даа. Энэ нь харь үгийн хэрэглээ өмнөхөөсөө ихэссэн биш харин ч багассан дүр зураг харагдаж байгаа юм.
 
ХЭЛ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ
 
-Цахим орчинг хянах боломжтой бол хянахсан. Даанч тийм боломж байхгүй. Басхүү хянаад ч яахсан билээ. Хэл бол ард түмний л өмч шүү дээ. Тэгэхээр судлаачид тусалж л болох юм. Харь үгийн хэрэглээний хувьд хяналт, зохицуулалтыг ямар нэг судалгааны газрыг төрөөс нэхэхээсээ өмнө бид өөрсдөө хариуцлагатай хандмаар санагддаг. Хамгийн энгийн жишээ хэлье. Манай барилгын компаниуд орон сууцны хорооллууддаа монгол нэр өгч чадахаа байжээ. "Bella vista”, "Asem villa”, "River garden”, "Time square”, "Encanto town”, "Buddha vista”, "Viva city”, "X apartment” гэх мэт. Хэдий "Нарны хороолол”, "Энхжин хотхон”, "Ургах наран”, "Хүннү хороолол”, "Соёмбо хотхон”, "Саруул хороолол” гэсэн монгол нэртэй нь байх ч харь үгээр нэрлэсэн нь хавьгүй их. Уг нь гадаад хүнд зориулаагүй, монгол нутагтаа байх монгол хүндээ л зориулсан биз дээ. Энэ нь бид өөрийнхөө хэл соёлыг гадны хэн нэгэн биш монгол хүн өөрсдөө л доош хийж байгаагийн наад захын жишээ. Гадаад нэртэй л бол тансаг сайхан, монгол нэртэй бол муухай гэсэн санаа яваад байх шиг. Бүх нийтийн хэлний боловсролд хамгийн их нөлөөтэй хүмүүс бол сэтгүүлчид та нар. Хэвлэл мэдээлэл үнэхээр хүчирхэг. Тэгэхээр сэтгүүлчид өөрсдөө цахим орчинд хичээж, олон түмэнд зөв үлгэр дуурайл болоосой гэж боддог. Өнөөгийн залуусын зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй байгаад дунд сургуулийн монгол хэлний сургалт их нөлөөтэй гэдэгт санал нэгдэж байна. Монгол хэлний хичээлийн цагийг нэмэхээс гадна сурах бичгийн чанарыг сайжруулах шаардлага тулгарчээ. Түүнчлэн нөгөө л олон нийтийн шүүмжлээд байдаг дунд сургуулийн сургалтад монгол хэл, уран зохиолын цагийг багасгаснаас ч бас шалтгаалсан биз. "Word” дээр зөв бичгийн дүрмийн алдаа засдаг "Болор дуран” гээд программыг нэгэн хувийн компани хийсэн. Хүмүүс хэрэглэж байгаа харагддаг. Цаашдаа нийгмийн сүлжээний харилцаанд ч зөв бичгийн дүрмийн алдааг нь засдаг, үг товчилж бичихэд оновчтой хувилбарыг нь санал болгож тусладаг программ зохиох боломж байгаа байх аа.
 
МОНГОЛ ХЭЛ ХЭДЭН ҮГТЭЙ ВЭ ГЭДГИЙГ СУДЛААЧИД Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
 
-Залуучуудын хэл яриаг их шүүмжилдэг л дээ. Аль ч цаг үед залуучуудын өөрийн онцлогтой, этгээд хэлийг өмнөх нь үе нь шүүмжилсээр л ирсэн байх. Манайхны үндэсний үзэл сэргэж буй нь сүүлийн үед улам ч их анзаарагдах боллоо. Энэ хандлага залуучуудын эх хэлээрээ зөв сайхан ярих хандлагыг ч "сэрээх” байх гэж боддог. Монголчууд шиг 10 гаруй бичиг үсгийг өөрсдөө зохион хэрэглэж, түүгээрээ түүх, соёл, хэл бичгийн арвин баялаг өв үлдээсэн ард түмэн бараг л байхгүй. "Монгол бичиг номын өв” хэмээх бүтээлд монгол, соёмбо, тод, дөрвөлжин, вагиндра үсгээс авахуулаад хожим хэрэглэх болсон латин, крил бичгээр монголчууд ямар, ямар оюуны их өв, хамгийн гол нь ямар агуулгатай түүх соёлын үнэ цэнтэй зүйл үлдсэн бэ гэдгийг гэрэл зургаар ойлгомжтой харуулж, сонирхолтой мэдээллээр баяжуулан ойлгуулахыг хичээсэн. Одоо бид Хэл зохиолын хүрээлэн дээрээ "Монгол хэлний үгийн давтамжийн толь” хийж байна. Энэ яриа, албан бичгийн, уран зохиолын, шинжлэх ухааны, сонин нийтлэлийн гэх мэт найруулгын төрлүүдээр хэдэн сая үгтэй сан бүрдүүлээд түүнийхээ давтамжийг тооцоолон гаргаж хийх юм. Монгол хэл яг хэдэн үгтэй вэ гэдэг тодорхой тоог энгийн хүмүүс байтугай судлаачид нь ч сайн хэлж чадахгүй байна. Академич Б.Ринчен гуай л монгол хэлний үгийг "бараг сая гаруй үгтэй”, "гурван сая шахам үг бий”, "долоон буман үг бий” гэх мэт нэлээд олон өөр тоо хэлсэн байдаг. "Монгол хэлний үгийн давтамжийн толь” хэвлэгдснээр ядаж л монгол хэл маань өнөөгийн байдлаар хэдэн үгтэйг мэдэж авах боломжтой болох юм. Мөн хүүхдэд зориулсан сурах бичгийг хамгийн идэвхтэй энгийн ойлгомжтой үгээр бичих, толь бичгийн тайлбарыг хамгийн ойлгомжтой үгээр хийх, улс төрчид хууль боловсруулахдаа хамгийн идэвхтэй эдгээр үгсийг ашиглах, хүүхдүүд болон монгол хэл сурч байгаа гадаад хүмүүст зориулсан уран зохиолын хялбаршуулсан ном бүтээх зэрэг олон ажлын суурь болж өгөх юм.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Төстэй мэдээллүүд

Ц.Сайнзаяа: Монгол хүн эх хэлээ мэдэхгүй байж болохгүй

Ц.Сайнзаяа: Монгол хүн эх хэлээ мэдэхгүй байж болохгүй

2018/08/08, 09:38
Ким Гисонь: Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна

Ким Гисонь: Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна

2018/08/07, 09:20
Э.Пүрэвжав: Дэлхий дээрх 10 сая Монгол туургатны 6 сая нь Монголоороо ярьж бичдэг

Э.Пүрэвжав: Дэлхий дээрх 10 сая Монгол туургатны 6 сая нь Монголоороо ярьж бичдэг

2018/02/23, 09:59
Эх хэлний цахим хөгжлийн асуудлаар чууллаа

Эх хэлний цахим хөгжлийн асуудлаар чууллаа

2016/11/08, 14:18

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

4 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

3 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

6 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

7 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

14 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

10 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

16 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

13 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

16 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

16 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

12 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

11 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

29 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

20 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

23 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

26 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

32 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

34 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

24 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

25 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

20 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

33 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

20 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

21 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

18 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

19 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

34 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

38 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

21 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

42 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

33 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

39 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

33 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

34 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

48 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

47 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

29 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

44 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

35 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59588 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47460 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30478 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23959 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22162 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21596 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18543 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18389 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17621 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17389 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16719 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16703 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16239 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15552 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14584 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14425 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14321 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13590 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47460 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59588 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13420 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11793 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18543 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8598 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7088 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7557 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.