| |

Ирэх нэгдүгээр сараас хөгжиж буй зах зээл муудна гэж тооцоолж буй цөөн шинжээчийн нэг, Сингапур дахь Societe Generaleын стратегич тэрбээр активын нөхцөл мөддөө сайжрахгүй гэсэн байр суурьтай. Есдүгээр сараас хойш Туркийн лир, Бразилын реал, Өмнөд Африкийн рандын ханш бага зэрэг сайжирсан нь түр зуурын үзэгдэл болно. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн бодлого чангарч буйгаас хөгжиж буй зах зээлийн валютын ханш цаашид унана хэмээн тэрбээр үзэж байна.
"Арван жил цутгасан хялбар мөнгөний үе төгссөний дараа хөрөнгө оруулалтыг ам.долларын хөрвөх чадвар багассан шинэ нөхцөлд нийцүүлэхэд олон жил шаардагдах төлөвтэй” хэмээн тайлбарлав. "Хөрөнгийн урсгалыг хөгжиж буй зах зээлд чиглүүлэхэд саад их учраас одоогийн нөхцөлийг өөрчлөхийн тулд дорвитой макро хурдасгуур шаардлагатай” гэж шинжээч анхаарууллаа.
Хөгжиж буй зах зээлд цутгах активын урсгал сүүлийн найман долоо хоногийн турш ихэссэн ч эрсдэл арай ихийг анхааруулсаар байгаа Man GLGгийн мөнгөний менежер Лайза Чуа, Bank of A merica-гийн стратегич Дэвид Ву, Харвардын эдийн засагч Кармен Рейнхарт зэрэг шинжээчдийн нэг бол ноён Доу юм. Худалдааны дайн шатлан өргөжиж, ам.долларын ханш чангарах эрсдэлтэй уялдан Хятад, Бразил, Энэтхэгийн эдийн засаг эмзэг нөхцөлд оршиж буйг тэд онцлон сануулав.
Донсолгоот 2018 онд хөгжиж буй зах зээлийн үнэт цаас баавгайн байр сууринд шилжиж, хөгжингүй ертөнцийн бүх гол валютын ам.доллартай харьцах ханш унасан нь одоогийн нөхцөлд нэрмээс болж байна.
Хятадын зүгээс зарим түлхэц өгөх арга хэмжээ хэрэгжүүлж, Бээжин, Вашингтоны худалдааны дайн эцэслэн, Холбооны Нөөцийн Систем инфляцыг харгалзан хатуу бодлогоо суллаж, газрын тосны үнэ өсөх нөхцөлд хөгжиж буй зээлд цутгах хөрөнгө сэргэнэ хэмээн ноён Доу үзсэн юм.
Холбооны Нөөцийн Систем бодлогын хүүгээ бууруулах нь хөгжиж буй зах зээлийн активын нөхцөлийг сайжруулах нэг арга. Гэхдээ Холбооны Нөөцийн бодлогын хүү дараагийн жил хагасын хугацаанд буурахгүй хэмээн тэрбээр тооцоолжээ.
Трампын засаг захиргааны бодлого Конгресст гацах магадлалтай тул Ши Жиньпиний Засгийн газар худалдааны маргааныг шийдвэрлэх даацтай санаачилга дэвшүүлэхгүй байгааг ч ноён Ву анхааруулав. Хятадын удаашралтай зэрэгцэн Энэтхэгийн рупи, Мексикийн песогийн ханш сулрах нь хөгжиж буй ертөнцийн активд нийтэд нь нөлөөлнө хэмээн тэрбээр үзэж байна. Нийт 22 сар үргэлжлэн өссөн ипотекийн зээлийн хэмжээ ч 11 дүгээр сард буурсныг Rong 360 статистикаас үзэж болно. Зээлжих зэрэглэл сайтай компаниудад бонд гаргах таатай нөхцөл үүсгэх гэж байгаагаа БНХАУ-ын эдийн засгийн төлөвлөлтийн гол байгууллага саяхан цухуйлгасан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

