| |

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганзуузай гэгч өөрийн удирдлаган дор ажилладаг эмэгтэй ажилтан П-г хэл амаар доромжлон улмаар бие эрхтэнд нь халдан зодож, хүндээр гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ.
А.Ганзуузай гэгч нь тус албан тушаалд 14 хоногийн хугацаанд томилогдохдоо албан тушаалдаа эрдэж, бусдыг хэл амаар доромжлон, олон нийттэй харилцах албаны ажилтнаа ийнхүү зодож гэмтээсэн бөгөөд өдгөө уг этгээдээд зодуулсан төрийн албан хаагчийн биеийн байдал тааруу байгаа ажээ. Одоогийн байдлаар хохирогч эмэгтэй уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм байна.
Тус аймгийн жирийн иргэд байгууллагынхаа ажилтнаа ингэж зэрлэгээр зодож гэмтээдэг ёс зүйгүй албан хаагчид хариуцлага тооцохыг шаардаж байгаа бөгөөд мөн ийм даварсан этгээдийг төрийн өндөр албанд дэвшүүлэн томилсон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон Засаг даргын орлогч С.Мөнхбаяр нарт давхар хариуцлага тооцох ёстойг сануулж байна.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

