Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
Монголын боловсролын системийн сүйрэл
Бичсэн:
zulaa
2026/03/16/, 14:11
Tweet
Монголын боловсролын систем уналтад орж үхлүүт байгааг монгол хүн бүр мэдэж байгаа. Гагцхүү яагаад ийм хөгийн байдалд оров гэдгийн учир шалтгааныг олохгүй байна.
Зарим нь багшдаа байгаа, зарим нь хичээлийн програмд байгаа, зарим нь сургууль хүрэлцээгүй, зарим нь бодлогодоо байгаа гэж ярих боловч үнэндээ бол боловсролын систем суурь эвдрэл, нуралтад орсонд хамаг учир нь байгаа юм.
Энэ талаар системийн анализад тулгуурлан шинжлэх нь монгол судлаачийн үүрэг юм. Учир нь бид хойч үеэрээ байн байн туршилт хийж, тэдний оюун санааг хордуулж болохгүй…
Солиотой яамны солиотой ажил
БНМАУ-ын Боловсролын тухай хуулийг 1991 онд анх баталж, 1995, 2002, 2023 онуудад тус тус шинэчлэн баталжээ. Боловсролын тухай хуулиа шинэчлэн батлах хооронд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсныг одоо тоолж тогтоох боломжгүй. Улмаар 1993 онд Боловсролын Мастер Төлөвлөгөө баталжээ.
Үүнээс хойш 30 гаруй жилийн дотор Боловсролын хуулиараа ёстой тоглох шиг болов.
Тодруулбал 2002.05.02-нд шинэчлэн баталсан Боловсролын тухай хуулиндаа 2002, 2003, 2006, 2008, 2009, 2012, 2015, 2016, 2022 онуудад нийт 9 удаа “нэмэлт өөрчлөлт” оруулжээ. Товчоор Боловсролын хуулиа сүүлийн 10 жилд 9 удаа өөрчилжээ. Ингэж “нэмж өөрчилсөөр” 2023.07.07-нд Боловсролын тухай шинэ хууль баталжээ. Гэтэл дараа жил нь буюу 2024.01.17, 2024.05.16-нд нийт 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Гайхамшигтай…
Бага, дунд боловсролын тухай хуулийг 1995, 2002, 2023 онд тус тус шинэчлэн баталсан бөгөөд 2023 оны шинэ хууль гарах хүртэл нийт 10 шахам удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Дээд боловсролын тухай хуулийг 1995, 2023 онуудад гаргасан бөгөөд нийтдээ 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.
2002 онд баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”, 2008 онд баталсан “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”, 2011 онд баталсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-уудад орсон нэмэлт өөрчлөлтийг тоолж амжсангүй.
Би ямар галзуугийн больницийн галзуучуудын үйлдэл болгоныг тоолох албатай ч биш. Ямар ч гэсэн Боловсролын хуулиа ингэж байн байн олон удаа өөрчилж тоглодог галзуу солиотой парламент ЗГ, яам дэлхийд ганц ч байхгүй. Монголын боловсролын энэ гаж үзэгдэл Гиннесийн номонд баттай орно.
Цаашилбал Боловсролын талаарх Төрийн бодлого гэж лайтай олон. Жи: Боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл (1997), Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (1995), Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн Хөтөлбөр (1998), Боловсролын салбарыг 2000-2005 онд хөгжүүлэх стратеги (2000), Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртлэх Үзэл баримтлал (2000), Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах Үндсэн чиглэл (2001), Боловсролын мастер төлөвлөгөө (2006), МУ-ын Үндэсний хөгжлийн цогц бодлого ( 2009), Боловсрол Үндэсний Хөтөлбөр ( 2010), Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2015) зэрэг болно.
Эхний хөтөлбөртөө анализ, мониторинг хийж байж дараагийн хөтөлбөрийг боловсруулдаг дэлхий нийтийн зарчмыг хөсөр хаяж, дараа дараалан төрийн бодлого, хөтөлбөр гаргадаг өвчин тусав. Сүржин сүржин цаас гаргаснаар монголын боловсрол ер дээрдсэнгүй, харин улам дордох замыг тавив.
Боловсролын систем задарсан нь
Ардчилал ялмагц социализмын бүх юмыг үгүйсгэх өвчин дэлгэрч, үүнд боловсролын салбар хамгийн их нэрвэгдэв. Зөвлөлтийн боловсрол “муу”, “хоцрогдсон”, “хүний эрх байхгүй”, “захиргааддаг”, харин Барууны боловсрол бол “ардчилсан”, “дэвшилтэт”, “ирээдүйтэй” гэж нотолсон үй түмэн баримт гарган боловсролын системээ устгах ажилд ханцуй шамлан оров.
Яг үнэндээ бол 1990-ээд оны эхэээр Зөвлөлтийн дунд боловсрол рейтингээрээ дэлхийд 6-т орж байлаа. Манай боловсролын систем ч гэсэн үүнийг дагаад нэлээд дээгүүр орж байсан нь ямар ч эргэлзээгүй. Гэтэл тэр үед АНУ-ын дунд боловсролын рейтинг дэлхийд 47-д орж байлаа.
Дэлхийд 6-рт буюу тэр хавьцаа явж байсан боловсролын системээ эвдэж, дэлхийд 47-рт ордог системийг авна гэж зүтгэхийг солиотой төрийн ажил гэж нэрлэхээс өөр аргагүй.
“Эдээрээ их оролдвол эвдэхийн шинж” гэсэн монгол ардын зүйр үг жинхэнэ утгаар биелэв.
Зах зээлд шилжсэний хамгийн хүнд цохилтыг боловсролын салбар авав. Шидэт саваагаар дохисон мэт тэнэмэл болон траншейны хүүхдийн том бүлэг үүсэв. Тэнэмэл траншейны хүүхдүүдийн зураг бичлэгийг дэлхий даяар цацаж, гадаадаас мөнгө олох “сайхан арга” бодож олов. Энд тэндгүй хүүхэд хамгаалах байгууллагууд үүсч гадаадын мөнгөөр санхүүжих болжээ.
Багш нарын отряд задарч, тэдний нэлээд нь гадаадад гарч, нэлээд нь ганзагийн наймаанд мордов. Ингээд боловсролын систем багш нарын хомсдолд оров. Зөвхөн 1990-1991 онд 1267 багш боловсролын салбараас гаран одож, 9 сургууль хаагдав. Уг нь сургууль нээгддэг болохоос хаагддаггүй билээ.
Аргаа барахдаа 30-45 хоногийн курсээр бага ангийн болон зарим хичээлийн багш нарыг бэлтгэх болж түр аргацаав. Энэ үед “курсийн багш” гэсэн хачин нэр томъёо гарч байсныг санаж байгаа гэж найдана.
Сургуулийн нэр хүнд муудаж, боловсролыг үгүйсгэсэн агуулга бүхий суртал нэвтрүүлэг дэлгэрэв. “Сургууль минь шатаасай” гэсэн дуу хүртэл зохиож, тэр нь нэлээд түгээмэл дуулагдах болов. Одоо ч гэсэн эрдэм номын ач холбогдлыг үгүйсгэсэн суртал нэвтрүүлэг хүчтэй хэвээр байна. Энэ нь бүгдээрээ тэнэг болцгооё гэж уриалснаас ялгаагүй.
Боловсролоо гадаадад даатгав
Гадаадаас мөнгө гуйх хамгийн “цэвэрхэн”, хамгийн “амархан” салбар нь боловсрол болон хувирав.
Английн Хүүхдийг Ивээх сан (1995), Дэлхийн зөн (1996) Соросын сангийн “ Алхам Алхмаар” хөтөлбөр (1998 он), НҮБ-ын Хүүхдийн сан (2002), Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага (2007) Монголын боловсролын салбарт тусламж үзүүлэх болов.
Улмаар ЮНЕСКО, Азийн хөгжлийн банк, Япон, Солонгос, Дани, ХБНГУ-ын ЗГ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, Соросын сан-Нээлттэй нийгмийн хүрээлэн зэрэг байгууллагууд боловсролын салбарт орж ирэв.
Чухам энэ үед сургалтын олон үзэл баримтлал дэлгэрч, орон орны янз бүрийн стандарт нэвтрүүлэв.
2000 оноос боловсролын салбарт Английн болон Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн, Соросын Нээлтэй Нийгмийн Хүрээлэн, Швейцарийн Хөгжлийн Сан, TAСИС, TEMПУС, KOЙКА, GTZ, AДРАSIDA гээд олон улсын байгууллагууд бага, дунд хэмжээний санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Дэлхийн бүх улсаас боловсролын мөнгө гуйдаг “ажилтай” болов.
1992-1997 онд Монгол-Данийн хамтарсан “Монголын бага, дунд боловсролыг дэмжих” төслийн хүрээнд сургалтын агуулгыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн.
Манайхан “Данида” гэвэл сайн мэднэ дээ. Данидаа тэгж хэлсэн, Данида ингэж заасан гэж хэлбэл МУ-ын ямар ч хуулиас илүү үйлчилдэг болсон.
Сүүлдээ гадаадын оролцоо хэрээс хэтэрч Лу.Гантөмөр сайдын үед Боловсролын яаманд шургалсан Муны шашны төлөөлөгчид (Б.Насанбаяр) Монголын боловсролын хөтөлбөрийг боловсруулах болтлоо даврав. Монголчууд толгойгоо гадаадынхны барьцаанд тавьснаа ингэж мэдэв.
Ингээд 2002 онд ерөнхий боловсролыг 11 жилийн тогтолцоонд, 2006 онд 12 жилийн тогтолцоонд шилжүүлэв. Заавал 11-ийг дамжилгүй нэг мөсөн 12 жилийн тогтолцоонд шилжиж болох л байсан. Гэвч манай Боловсролын яам тэнэг болохоороо завсрын шат гаргаж, будлиан хутгасан нь илт байна.
Багш нараар бүр тоглож гүйцэв. Багшийн сургууль, хүрээлэнгүүдийг нэг нийлүүлж, нэг салгаж, шинэ шинэ гоё нэртэй системийг нэвтрүүлж, сургуулийн нэрийг солих мэт ажлыг солиотой юм шиг хийв.
2018 онд “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” гаргасан боловч хэрэгжсэн зүйл тун ховор. Манай Боловсролын яам энэ хуулиа бараг мартчихсан байх.
2024 оны байдлаар Монголд дунд сургуулийн 4217, цэцэрлэгийн 508 багш дутагдалтай байна. 2024 онд 2508 багш дээд сургууль төгссөн, 1077 багш тэтгэвэртээ гарчээ. Багш нарыг чамгүй олноор бэлтгэж байгаа боловч төгссөн багш нарын олонхи өөр тийшээ зугтаад алга болж байна.
Энд гэсэн боловсролын системийн гажиг, яамны стратегийн алдаа байгаа юм. Хамгийн гол нь багш нарыг тогтоох эдийн засгийн хөшүүрэг алга. Гудамжны цэвэрлэгчээс гурав дахин бага цалин авахаар багш тогтох ямар ч үндэслэл байхгүй.
Ингэж үймүүлэх гол шалтгаан нь боловсролын шинэчлэл нэрийн дор гадаад, дотоод төслөөс мөнгө цавчих явдал байлаа. Гадаадынхан ч Монголын яамны хүсэлтийг дуртайяа биелүүлж, хүссэн улс, байгууллага бүхэн монголчуудын боловсролд заавар зөвлөгөө өгөх болов.
Гадаадынхан эерэг сөрөг хоёр үүрэг гүйцэтгэв. Эерэг тал нь: гадаадынхан манай боловсролд хөрөнгө мөнгөөр тусалж, сургалтын шинэ систем бүрдүүлж, олон төрлийн зөвлөгөө өгч байсан явдал юм. Сөрөг тал нь: өөрийн үнэт зүйл, соёл, стандартыг хүчээр тулган хүлээлгэсэн явдал юм.
Дэлхийн боловсрол ба Монголын боловсрол
Сүүлийн үед Боловсролын яамны түшмэдүүдийн зүгээс “Монголын боловсролыг дэлхийн боловсролд ойртуулах” гэсэн хачин тэнэг нэр томъёо гаргах болов. Уучлаарай, эрхэмүүдээ, дэлхийн боловсрол гэж байхгүй. Ийм тэнэг юм ярихаа больж үз…
Дөнгөж саяхан буюу 1980-аад оны дундуур АНУ-ын математикийн багш нар дунд сургуулийн математикийн боловсролын стандарт бүтээх санаачлага гаргажээ. Энд анх удаа “боловсролын стандарт” гэсэн нэр томъёо үүссэн.
Энэ ойлголтод сурагчдад заах хичээлийн стандартаас гадна: сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарыг хамгаалах, захиргааны мэргэжлийн бус үйлдлээс хамгаалах стандартууд бас ордог.
Улмаар АНУ-д 1990-ээд оны дундаас байгалийн ухааны (физик, хими, биологи, газар зүй орно) боловсролын стандарт бий болж, улмаар Их Британи, Итали, Нидерланд зэрэг улсууд хуулбарлан авчээ.
Энэ ажил хараахан дуусаагүй. Европын Зөвлөлийн шийдвэрээр англи хэл, шинэ түүхийн хичээлийн стандарт бий болжээ. Өөрөөр хэлбэл АНУ, Европт стандартжуулалт дөнгөж эхэлж байна.
Иймд “дэлхийн стандарт” гэж томорч давхиад байлгүй түүнд хүрэх шат дараалсан төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйд нийцнэ. Ажлыг “нэг мөсөн дайрч хийдэг” тэнэг монгол зангаа орхиж үз…
Боловсролын нуралтын шалтгаан
Зөвлөлтийн боловсролын системийг халж, дэлхийд тэргүүлэгч системийг авахыг би буруу гэж огт хэлэхгүй. Системээ шинэчлэх нь зөв. Гэхдээ зөвлөлтийн болон манай дунд боловсролын систем маш сайн байсан, түүнээс авах юм маш их.
Дэлхий дахины боловсролын систем шинэчлэгдэж, боловсролын олон янзийн философи, үзэл баримтлал гарч ирэв. Эндээс авах юм маш их. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандах бүрэн бололцоотой.
Боловсролын системийн сүйрлийн шалтгааныг би дараах байдлаар ойлгож байна:
Нэг. Олон үзэл баримтлал, системээс аль нэгийг нь сонго. Манайхан “сайн сайхан” гэж санагдсан болгоноосоо таалагдсан зүйлээ хольж авахыг “шинэчлэл” гэж ойлгодог. Үүнээс болоод манай боловсролын систем “холион бантан” болж авч ч болохгүй, хаяж болохгүй байдалд орж нурж байна.
Хоёр. Аль нэг системийг сонгосон бол гүйцэд, бүтнээр нь ав. Манайхан дандаа сэглэж, зэмдэглэж, тасдаж авдаг учраас ямар ч сайн систем Монголд ажиллахгүй байна.
Жи: дүн тавихгүй, гэрийн даалгавар өгөхгүй, хүүхэд загнахгүй гэдгийг маш сайн тогтоож, хэрэгжүүлж байна. Гэтэл үүний эсрэг талд хүүхдийн авъяас сонирхлыг татах, харгалзах, хичээлд дуртай болгох г.м. заах аргын маш олон шинэлэг зүйлийг мэдэхгүй буюу авахгүй орхигдуулж байна.
Ухаандаа сурагч хичээлдээ тааруу сурлагаар хоцрогдсон бол өндөр үнэтэй нэмэлт сургалтад суулгадаг, сэтгэл зүйчийн өндөр үнэтэй нэмэлт сургалтад сууж, “засарсан” гэдэг бичиг авчирдаг, зуны амралтаар өндөр үнэтэй нэмэлт сургалтад хамрагддаг зэрэг маш олон механизмыг авахгүй байна.
Ийнхүү таалагдсанаа авч, таалагдаагүйгээ хаядаг монгол зангаас болж, ямар ч сайн системийг авч эзэмшиж чадахгүй байна.
Гурав. Монголын боловсролын системд хэлбэрдэх, чамирхах, сүржигнэх өвчин ихээхэн газар авчээ. Жи: Социализмын үед 5,4,3,2,1 гэсэн үнэлгээ өгдөг байв.
Ардчилал эхэлмэгц энэ үнэлгээг “хоцрогдсон” гэж үзээд A, B, C, D үнэлгээнд шилжив. Асар удалгүй 100 баллын үнэлгээнд шилжив. Хэдэн жилийн өмнө 1000 баллын үнэлгээний системд шилжинэ гэж балайраад иргэдэд загнуулаад болих жишээний. Энэ бол ямар ч утгаар шинэчлэл биш, харин чамирхал, сүржигнэл, ажил хийсэн дүр үзүүлэх жүжиг юм.
Цаашилбал хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй, бага ангийн хүүхдийг үзгээр бичүүлбэл “албадлага”, харин харандаагаар бичүүлбэл “ардчилал” гэх мэтийн шал дэмий, жижиг сажиг зүйлээр оролдох нь зүгээр чамирхал, хэрүүлийн үндэс, ажлын саад юм. Тэгээд ч энэ бол Яамны хийдэг ажил биш.
Дөрөв. Гадаадынхны амыг харах өвчнөөсөө салах цаг болсон. Яахав 1990-2000 онуудад гадаадаас хөрөнгө мөнгөний болон боловсролын туршлага авсан байж болно. Харин одоо бол 30 жил суралцаад “бага сага юм” сурсан байж л таараа.
Иймээс гадаадын хөрөнгөөр хийгдэж буй боловсролын бүх төслийг зогсоох цаг болсон. Хэрэв юу ч сураагүй, заавал гадаадын зааваргүйгээр үхчих гээд байгаа бол Боловсролын системээс зайлцгаа. Бас мэдэхгүй хэвтэж элдэв төрлийн гадаад онол, нэр томъёо ярьдаг марзан тэнэглэлээ боль.
Тав. Бүх төрлийн сурах бичгийн чанар асар их муудсан. Одоо гадаад сурах бичгийн орчуулга биш, монгол сурах бичиг зохиох цаг болсон. Сурах бичгийн тендерээр гаршиж, мөнгө идээд сурчихсан хулхи баагийнуудаа нэн даруй зайлуулж, чаддаг мэддэг хүмүүсээр нь хийлгэх хэрэгтэй.
Сонирхуулахад дунд сургуулийн хэд хэдэн сурах бичгийг нэг бөх өмчлөөд авчихсан балмад явдалтай би тааралдаж л байлаа.
Ц.Элбэгдорж мэтийн санаачилсан дэлхийд байхгүй “Иргэний боловсрол” мэтийн хичээлүүдээ больж, “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн сурах бичиг зохио. Нийгэмд тулгамдаад шийдэж чадахгүй байгаа асуудлуудаар хичээл зааж тэнэгтэхээ боль. Бүх төрлийн сурах бичгээс ижил хүйстний бэлгийн баримжаа бүхий бүх сэдвүүдийг нэн даруй хас.
Зургаа. Боловсролын яам “боловсрол бол сургуулийн байшин” гэж ойлгох болсноор яам өөрөө “сургууль, дотуур байрны асуудал хариуцсан” барилгын салбар болон хувирав. Монголын Боловсролын яам элдэв төрлийн тендерээс мөнгө цавчдаг, “хагас бизнес-хагас улс төрийн байгууллага” болж, үндсэн үүргээ умартав. Шууд хэлэхэд Боловсролын яам бол МАН-ын сонгуулийн кампанийн хандивлагч, туслан гүйцэтгэгч юм.
Уг нь манай өнөөгийн боловсролын систем болохгүй, бүтэхгүй, огт авч болохгүй зүйл огт биш. Гагцхүү олон систем хольсон, энд тэндээс сэглэж, хагас дутуу авсан, агуулгыг огт харалгүйгээр зөвхөн хэлбэрийн талыг авч зэмдэглэсэн, хагас дутуу хэрэгжүүлсэн зэрэг нь зовлон тарьж, нуралтад хүргэж байгаа юм.
Одоо элдэв төрлийн хууль, төрийн бодлого гаргадаг балай өвчнөөсөө салж, боловсролын системдээ иж бүрэн мониторинг хийж, боловсролын системээ дахин цэгцлэх их ажлыг гүйцэлдүүлэх ёстой…
Бүр муугаар бодоход улс төр, эдийн засаг гаднын нөлөөнд орж болох л байх. Харин толгойгоо гаднын нөлөөнд барьцаалж огт болохгүй. Ингэвэл хойч үе маань биднийг өршөөхгүй…
Судлаач: Dashzebeg Gankhuyag
2024 оны 09 дүгээр сарын 25.
Төстэй мэдээллүүд
Төмөр замын суурь бүтэц эзэмшигчидтэй Галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн
2024/03/05, 21:19
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд дотуур байр, Баяндунд дунд сургууль барьж байна
2024/11/19, 18:57
Бямба гарагт 20 гаруй худалдааны төв амарна
2024/05/23, 08:32
Хичээлийн хоцрогдол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэжээ
2022/02/21, 13:24
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав
10
|
0
|
2026/04/02, 13:18
Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ
7
|
0
|
2026/04/02, 12:40
Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо
9
|
0
|
2026/04/01, 16:03
АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ
8
|
0
|
2026/04/01, 11:29
Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ
9
|
0
|
2026/03/31, 17:57
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ
8
|
0
|
2026/03/31, 15:41
Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо
11
|
0
|
2026/03/31, 14:09
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
16
|
0
|
2026/03/31, 11:27
ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина
11
|
0
|
2026/03/30, 16:56
Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ
9
|
0
|
2026/03/30, 13:28
Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа
8
|
0
|
2026/03/30, 10:52
Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ
10
|
0
|
2026/03/30, 09:48
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…
11
|
0
|
2026/03/27, 17:01
Тэнгэрт хадсан махны үнэ
17
|
0
|
2026/03/27, 14:55
Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
11
|
0
|
2026/03/27, 10:56
Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд
13
|
0
|
2026/03/26, 16:50
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна
13
|
0
|
2026/03/26, 10:01
Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав
11
|
0
|
2026/03/25, 15:20
Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна
12
|
0
|
2026/03/25, 09:46
Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав
10
|
0
|
2026/03/24, 13:32
Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна
15
|
0
|
2026/03/24, 10:34
Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ
15
|
0
|
2026/03/23, 18:51
Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна
20
|
0
|
2026/03/23, 13:22
Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв
14
|
0
|
2026/03/23, 10:20
З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа
27
|
0
|
2026/03/20, 17:18
М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо
16
|
0
|
2026/03/20, 14:48
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь
12
|
0
|
2026/03/20, 11:19
МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?
13
|
0
|
2026/03/20, 09:39
Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна
15
|
0
|
2026/03/19, 17:37
Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа
28
|
0
|
2026/03/19, 16:00
"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ
18
|
0
|
2026/03/19, 10:39
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
14
|
0
|
2026/03/19, 10:15
Оскарын онцгой хувцас загварууд
36
|
0
|
2026/03/18, 10:56
Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо
35
|
0
|
2026/03/17, 12:36
Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ
32
|
0
|
2026/03/17, 11:46
Монголын боловсролын системийн сүйрэл
34
|
0
|
2026/03/16, 14:11
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
13
|
0
|
2026/03/16, 10:46
О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой
31
|
0
|
2026/03/16, 10:37
Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм
11
|
0
|
2026/03/13, 12:51
Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…
13
|
0
|
2026/03/13, 12:17
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
11
|
0
|
2026/03/13, 11:42
АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!
17
|
0
|
2026/03/12, 10:38
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
11
|
0
|
2026/03/12, 10:30
Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо
13
|
0
|
2026/03/11, 17:45
Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа
11
|
0
|
2026/03/11, 14:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ
14
|
0
|
2026/03/11, 09:55
Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй
14
|
0
|
2026/03/10, 16:44
"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ
15
|
0
|
2026/03/10, 09:36
Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй
13
|
0
|
2026/03/09, 19:52
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
12
|
0
|
2026/03/09, 18:29
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
14
|
0
|
2026/03/09, 10:28
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ
16
|
0
|
2026/03/06, 16:06
ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав
15
|
0
|
2026/03/04, 10:58
Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ
28
|
0
|
2026/03/03, 14:31
Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна
19
|
0
|
2026/03/03, 14:10
Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна
18
|
0
|
2026/03/03, 14:10
Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна
27
|
0
|
2026/03/03, 14:10
Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?
25
|
0
|
2026/03/03, 10:09
Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу
23
|
0
|
2026/03/02, 15:47
Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд
26
|
0
|
2026/03/02, 15:37
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ
22
|
0
|
2026/03/02, 10:03
Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ
16
|
0
|
2026/02/27, 15:15
Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав
24
|
0
|
2026/02/26, 15:33
Гурван аймагт гал түймэр гарчээ
22
|
0
|
2026/02/25, 14:08
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав
19
|
0
|
2026/02/24, 12:35
Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов
15
|
0
|
2026/02/23, 15:42
Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна
29
|
0
|
2026/02/23, 13:24
Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ
17
|
0
|
2026/02/13, 11:04
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
26
|
0
|
2026/02/12, 15:16
“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”
22
|
0
|
2026/02/11, 13:00
Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ
19
|
0
|
2026/02/10, 11:30
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо
18
|
0
|
2026/02/09, 11:15
Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог
17
|
0
|
2026/02/06, 12:06
Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ
21
|
0
|
2026/02/05, 12:15
Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ
20
|
0
|
2026/02/04, 11:57
Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ
34
|
0
|
2026/02/02, 12:01
П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн
23
|
0
|
2026/01/29, 15:54
Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна
16
|
0
|
2026/01/29, 13:14
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ
17
|
0
|
2026/01/29, 10:58
Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү
24
|
0
|
2026/01/28, 14:54
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
69995
|
56
|
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59477
|
14328
|
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
50979
|
7081
|
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
47369
|
15702
|
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
42431
|
12
|
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37316
|
8921
|
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
37253
|
1
|
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
31934
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31472
|
4185
|
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
30368
|
0
|
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
23857
|
1
|
2015/05/15, 13:51
Онгон охины шинж тэмдэг
23212
|
0
|
2015/03/23, 09:21
Найман аймаг
22824
|
1
|
2015/06/13, 22:26
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
22089
|
1
|
2015/05/12, 12:50
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
21356
|
11
|
2016/09/22, 09:18
Секси Монгол охидын сельфи
20921
|
1
|
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
19771
|
0
|
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
19422
|
123
|
2015/02/10, 10:04
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
18940
|
0
|
2015/03/13, 10:46
СЕКС ОНИГООНУУД
18839
|
0
|
2016/04/20, 13:27
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
18809
|
4
|
2015/03/25, 11:01
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18421
|
737
|
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
18251
|
0
|
2015/03/04, 14:37
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
18018
|
303
|
2015/03/22, 17:40
Ардын бор эмчилгээ
17598
|
1
|
2015/09/07, 15:48
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
17566
|
0
|
2023/11/14, 17:18
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
17333
|
0
|
2020/05/29, 10:50
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17318
|
1777
|
2015/04/16, 10:44
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
17291
|
0
|
2019/02/25, 15:12
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
17224
|
0
|
2016/03/03, 10:49
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
17015
|
2
|
2017/03/10, 15:50
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
16818
|
11
|
2018/01/26, 23:22
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
16663
|
0
|
2015/07/06, 16:56
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
16652
|
0
|
2015/08/29, 15:32
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
16586
|
0
|
2019/09/14, 23:21
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
16491
|
0
|
2015/03/06, 14:17
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
16202
|
0
|
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
16160
|
0
|
2015/08/29, 14:17
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
16073
|
50
|
2017/03/23, 10:03
Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов
15999
|
1
|
2023/05/23, 11:08
Сүбээдэй баатар
15820
|
0
|
2016/04/03, 22:30
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
15816
|
0
|
2016/07/18, 15:11
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15733
|
1112
|
2015/04/02, 09:04
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
15714
|
0
|
2021/06/22, 12:44
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
15491
|
5
|
2019/01/23, 15:40
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
15219
|
140
|
2021/06/30, 20:29
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14925
|
1900
|
2015/04/18, 15:43
МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ
14898
|
0
|
2023/04/19, 11:35
"Цагаан Сар"-ын тухай
14778
|
0
|
2015/02/21, 11:08
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
14518
|
0
|
2015/11/12, 14:32
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
14359
|
0
|
2015/02/11, 09:03
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
14338
|
0
|
2020/01/07, 12:03
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
14308
|
11
|
2020/03/03, 19:19
Шар сүүний нууц бэлдмэл
14262
|
1
|
2015/06/27, 14:30
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
14139
|
3
|
2015/08/29, 14:33
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
13930
|
0
|
2021/06/28, 16:30
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13740
|
1811
|
2015/05/12, 13:03
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
13658
|
0
|
2015/03/11, 10:04
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
13521
|
0
|
2015/03/23, 09:37
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13415
|
1345
|
2015/05/15, 10:59
Ким Жон Уны тухай 17 баримт
47369
|
15702
|
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59477
|
14328
|
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37316
|
8921
|
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
50979
|
7081
|
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
31934
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31472
|
4185
|
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14925
|
1900
|
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13740
|
1811
|
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17318
|
1777
|
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
13367
|
1355
|
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13415
|
1345
|
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15733
|
1112
|
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
10299
|
1056
|
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
11721
|
950
|
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
13049
|
820
|
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18421
|
737
|
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
5899
|
724
|
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
9882
|
716
|
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
11306
|
622
|
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
11768
|
617
|
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
8851
|
597
|
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
9786
|
592
|
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
9315
|
586
|
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
10815
|
510
|
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
8540
|
465
|
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
11036
|
456
|
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
7512
|
394
|
2015/05/08, 15:19
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
11739
|
374
|
2015/04/20, 15:44
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
8648
|
350
|
2015/04/27, 10:23
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
8279
|
329
|
2015/04/03, 12:23
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
12133
|
324
|
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
9834
|
313
|
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
18018
|
303
|
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
6647
|
300
|
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
7022
|
273
|
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
8527
|
254
|
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
6867
|
238
|
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
7488
|
210
|
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
11398
|
195
|
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
6793
|
191
|
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн