| |
Нийслэлийн захын дүүрэгт зутруухан амьдрах ээж хүү хоёр. Тэднийх шинэ жил болон хүүхдийн баярын өдрүүдэд хүн хөл ихтэй. Эмзэг бүлгийн гэх тодотголтой ээж хүү хоёрыг баярлуулахаар зорин ирэгсдийн цуваа тасрахгүй. Уут дүүрэн бэлэг, уран цэцэн үгтэй ах эгч нарыг ч бяцхан хүү хүлээдэг байж....
Хүүхэд хөгшид баярлуулах нь энэ насны бас нэгэн буян л гэлцдэг. Гэвч хэрэв та хэн нэгнийг баярлуулахаар зэхсэн бол олон нийтэд тухайн хүүхэд зургийг харуулж, "сурталчилгаа” хийхээ түр азнаарай. Өгсөн авснаа бусдад дэлгэхгүйгээр баяр хөөр түгээж болох шүү дээ. Бяцхан үрсийн талархлаар шоу хийх нь талархал хүлээх зүйл биш гэдгийг хэлэхэд илүүц биз.
П.УНДРАЛ
Оллоо.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

