| |

"Бид аль хэдийн Бениний Тэнгисийн цэргийн хүчний штабын даргатай холбогдож болсон явдлын талаар ярилцсан. Энэ сарын 1-ээс 2-нд шилжих шөнө хөлөг онгоц далайн дээрэмчдийн халдлагад өртсөн. Хөлөг онгоцны тавцан дээр нийт 26 хүн байсны 20 нь ОХУ-ын, дөрөв нь Украины, хоёр нь Гүржийн иргэн байсан. Далайн дээрэмчид зургаан хүнийг хулгайлсан бөгөөд аль улсын иргэд болох нь одоогоор тодорхойгүй байна" гэж Бенин дэх ОХУ-ын Элчин сайдын яамнаас ТАСС агентлагт утсаар мэдээлсэн байна.
Элчин сайдын яамныхны таамаглаж байгаагаар, халдлагад өртсөн уг хөлөг онгоц одоо Нигер улсын усан нутаг дэвсгэрт байгаа аж.
montsame.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

