| |
НМХГ-ын 70128012 утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу БГД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Монгол Алтайн Барагшун ХХК-ийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

