| |
2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт буюу түүхэндээ 65 суудал авсан олонхын бүлэг хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газраа нэг унагаж, мөн өөрсдийнхөө сонгосон УИХ-ын даргаа өөрсдөө унагаалаа. Одоогоос яг хоёр жил зургаан сарын өмнө МАН-ын Удирдах зөвлөл М.Энхболдыг УИХ-д нэр дэвшүүлэх шийдвэр гаргасны дагуу түүнийг нэр дэвшүүлж, нийт гишүүдийн 86,8 хувийн саналаар сонгож байсан ч түүний бүрэн эрхийг нь дуусгалгүйгээр намын нөхөд нь чөлөөлсөн юм.
Ингэснээр УИХ-ын даргын оронд хэн очих вэ гэсэн асуудал өнгөрсөн хоёр өдөр улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байлаа. УИХ-ын даргад горилогчдод хэд хэдэн хүний нэрс дуулдаж байсан ч өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Намын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлснээр Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 дэмжлэгийг авч мөн УИХ дахь намын бүлэг нь 100 хувийн саналаар түүнийг дэмжив.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт уг асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж санал баталгаажих учиртай. Ингээд УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарыг хэн болох талаар товчхон өгүүлье.
Баянхонгор аймгаас гаралтай түүнийг нутгийнхан нь Норов тайжийн гуч, сум нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын хүү гэдгээр нь андахгүй. Г.Занданшатар улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль түүний гурав дахь удаагийн ялалт нь болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэгт төдийгүй холын хамаатан гэх яриа нутгийнхных нь дунд бий.
Г.Занданшатар гишүүн У.Хүрэлсүхийн танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн "гал тогоог” барьж ирсэн гол хүн нь. Ж.Эрдэнэбатын танхимыг унагаж, дээрх албан тушаалд очсон түүнийг "нөхрөөсөө урвасан” гэх нь ч бий.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
ШАГНАЛ:
ГАДААД ХЭЛ:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

