| |
Түүнтэй хамт гүйцэтгэгч гэх үндэслэлээр шүүхээр шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэр "Ц.Амгаланбаатарын амаар хэрэг үүрүүлж хэлмэгдүүллээ” гэсэн гомдлыг байнга тавьдаг.
Тэгвэл "хаагдсан хэрэг” эргээд задарч магадгүй. Учир нь өнгөрсөн сарын сүүлчээр /2019.01.24/ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо С.Зоригийг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараах чиг үүргийг өгчээ. Ингэхдээ ямар нэг шалтаг, шалтгаан дурдалгүй Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/- ын Мөрдөн байцаах хэлтсээс ажлын хэсэгт орж ажиллаж байсан 12-13 мөрдөгчийг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл гараад байгаа.
Түүнчлэн мөрдөх албаны нэр бүхий алба хаагчдад мөрдөх ажиллагааг буруу явуулсан, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн талаар мэдээлэл задруулсан гэх гурван үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж магадгүй байгаа гэнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

