| |

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр буюу 2019.2.11-ний өдөр Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 нам байгаагаас 27-д нь нөхөн сонгуулийн талаарх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулна. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн. Энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийт 17 450 сонгуулийн насны иргэн бүртгэлтэй" гэлээ. Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд аймгийн төв болох Хэрлэн сум, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумд нийт 21 ажлын хэсэг гарч, санал хураалтын ажлыг 500 гаруй хүний тусламжтайгаар явуулах юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

