| |

"Улс орны энх тайван байдлыг алдагдуулсных нь төлөө АНУ-ын Засгийн газарт хариуцлага ногдуулах болно гэдгийг Венесуэл улс олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдэж байна. Венесуэлийн эрх баригчдыг сүрдүүлснээрээ Д.Трамп НҮБ-ын дүрэмд тогтоосон үндсэн зарчмуудыг зөрчиж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
АНУ Венесуэлийн улс төрийн дотоод хямралыг зохицуулахын тулд боломжтой бүхий л хувилбарыг хэлэлцэж байна гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн байна. Мөн тэрбээр сөрөг хүчнээ дэмжихийг Венесуэлийн цэргийн албан хаагчдад дахин уриалсан юм.
montsame.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

