| |

Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан байна.
Харин Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хангал сумын харьяат иргэн О /31 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж буй ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.
Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байгааг эх сурвалж мэдээллээ.
shuud.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

