logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Гадна даль жигүүр минь цуцаж яваа ч зүрх зориг минь мохоогүй шүү

Бичсэн:tonshuul
2015/10/09/, 12:55
Tweet

 


 

Монгол Улсад орчин үеийн тагнуулын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө далд фронтод амь бие үл хайрлан, нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцэж явсан эрэлхэг дайчдын үйлс, гавьяаг мөнхжүүлэх зорилгоор хилийн чанадад эх орныхоо даалгаврыг биелүүлж явсан зарим хүний талаар уншигч олондоо дэлгэн толилуулж байгаа билээ.


 

1930-1950-иад он хүртэл тус улсын баруун хилийн орчимд болж өнгөрсөн үйл явдлууд нь тагнуулын байгууллагын түүхэнд тодорхой ул мөрөө үлдээсэн юм. Энэхүү бүс нутаг нь Монгол, Орос, Хятадын хил хязгаарын уулзвар гэдгээрээ цэрэг, стратегийн ач холбогдолтой, их бага гүрнүүдийн ашиг сонирхол давхцсан "халуун цэг” болж байв. Чухамхүү энэ үед Нязын Хамхааш, Баясгалангийн Бадам, Батбаярын Дүгэр, Төмөрцогтын Амарзаяа, Батмэндийн Бүрэнтөгс, Бутабайн Сахаан, Сүхравдангийн Чой, Баатарын Чулуундай, Царцааны Уртнасан нарын олон эгэл эрс халуунд халж, хүйтэнд хөрч, өлсөх өвдөхийг огоорон, амь өрссөн хүнд нөхцөлд сэрэглэн ухаан, тэвчээр хатуужил, зориг самбаагаа дайчилж, эх орныхоо даалгаврыг үнэнчээр биелүүлж, ард түмнийхээ амар амгалан, гэгээн жаргалтай амьдралын төлөө тэмцэж байсан юм. Бид үйлс нь далд, гавьяа нь мөнх тэдгээр тагнуулчдаа үеийн үед бахархал болгон алдаршуулах учиртай.

Энэ удаа Монгол Улсын баруун хилд дээрх хүмүүстэй мөр зэрэгцэн тусгай үүрэг гүйцэтгэж явсан Үвшиний Сагадайн талаар тухайн цаг үеийн нөхцөл байдал, үйл явдалтай нь уялдуулан толилуулахыг хичээлээ.

Үвшин овогтой Сагадайн 1909 онд Шиньжан мужийн хар Булган гэдэг газарт малчин Үвшины гэр бүлд төрж, бага наснаасаа мал хариулан амь зууж байгаад, 1933 онд Монголд амьдрахаар нүүж ирсэн байна. Тэрбээр багаасаа цовоо сэргэлэн, авхаалж самбаатай, дуу, үлгэрт авьяаслаг, хөгжилтэй, нөхөрсөг, эелдэг зан ааштай гэж нутгийнхан нь талархан үздэг учраас нэр хүндтэй хүн байв. Үүний зэрэгцээ Шинжаны Хами, Шар сүм, Хөх тохой, Эрчис, Чингэл, Цагаан гол зэрэг нутаг орныг сайн мэддэг учраас хүмүүс хол аялал, айлчлалаар явахдаа Ү.Сагадайг дагуулж явдаг байснаас казахын нөлөө бүхий хүмүүсийн олонхийг таньдаг байлаа.

Түүний үнэнч шударга, зориг хатуужилтай, зорьсноо заавал биелүүлэх эрмэлзэлтэй, юмны арга эвийг олохдоо сайн зэрэг чанар нь гүйцэтгэх ажлын судалгаагаар батлагдсаныг үндэслэн 1933 оны арванхоёрдугаар сард Үенч дэх комендатурын төлөөлөгч Шарав, заставын дарга Алтангэрэл нар холбоо тогтоон ажиллуулжээ. Дараа нь түүнийг нууц (туслагч)-д элсүүлэн хилийн чанадад үүрэг гүйцэтгүүлсэн байна.

1930-аад оны эхээр олон айл өрх хил даван оргон гарсны зэрэгцээ мөн хил нэвтрэн Монголын нутагт богино хугацаагаар суурьших, тэрчлэн хилийн цаанаас нэвтрэн дээрэм тонуул хийх явдал тасрахгүй байлаа. Иймд оргон гарсан айл өрхүүд хаагуур нутаглан, ямар санал сэтгэгдэлтэй байгаа хүмүүсийн зорилго, төлөвлөгөө, хэзээ, хаагуур дээрэм хийхээр бэлтгэж байгаа зэргийг судалж мэдэх, урьдчилан сэргийлэх явдал Аюулаас хамгаалах байгууллагын чухал зорилт болж байв. Ү.Сагадай 1933 оны арванхоёрдугаар сараас 1934 оны зургаадугаар сар хүртэл Алтангэрэл, Тэгшээ нарын заавраар "бага зэрэг худалдаа наймаа хийх, худ бололцохоор тохиролцсон айлдаа очих” халхавч хэрэглэн Шинжааны Цагаан голд нутаглаж байсан казахын толгойлогч тайж Дөнөн, Найзар, Баянбай, Баяхадам нар болон тэдний дээрэмчдийн байршилд есөн удаа очиж, тэдний суурьшил, хоорондын харилцаа, Монголоос дээрэм хийх төлөвлөгөөг тандан мэдэхдээ сэжиг хардлагад өртөлгүй даалгавраа бүрэн биелүүлжээ.

Тухайлбал, тэд 1933 онд Монголд нүүдэллэн ирсэн 900-гаад өрх казахын толгойлогч нартай холбоо тогтоон, 1934 оны хавар мал төллөж дуусахаар хил давуулан авахаар тохиролцсон, мөн Бархөл, Байтаг Богд, Хөх ба Хар сэрх гэдэг газар нутаглаж байгаа казахуудтай байнга харилцан, 1934 онд Монголын Говь-Алтай аймгийн Аж Богдоос Ховд аймгийн Мөнххайрхан хүртэлх чиглэлээр бөөн хүчээр дээрэм хийхээр төлөвлөж буй талаарх мэдээллийг олж, тэдний тоо, зэвсэг, байрлалыг тодорхой судалж мэджээ.

Энэ мэдээлэл дараа нь болсон үйл явдлуудаар батлагдсан юм. Чингэл, Цагаангол, Байтаг Богдын орчимд байрласан дээрэмчид зөвхөн 194 оны 5-9 дүгээр сар хүртэл удаа дараа хил давж, 250 км хүртэл гүн нэвтэрч, Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Цэцэг, Үенч, Булган сумын 228 өрх айлаас бод мал 10000 гаруй, бог мал 50000 гаруй, олон арван мянган төгрөгийн үнэтэй эд хогшил дээрэмдэж байв.

Шиньжан мужид тогтнон байсан Шэн Шицайн Засгийн газар Гоминьданы Засгийн газрын нөлөөгөөр 1943 онд ЗХУ-аас харилцаагаа тасалж, мэргэжилтнүүдийг нь буцаан, Гоминьданы бодлогыг илэрхий баримтлах болжээ. Иймд Шиньжаны олон үндэстэн ястны эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэл хөдөлгөөн тэр тусмаа Алтайн босогчдын хөдөлгөөнтэй холбоо тогтоох, Шиньжан мужийн Кулжаа, Ил тарвагатайн уйгар, торгууд, казах ястнаас Гоминьданы Хятадын эсрэг боссон хөдөлгөөнийг дэмжихэд манай тагнуулын арга хэмжээ чиглэгдэх болов.

ЗХУ-ын тагнуулын байгууллагатай хамтран Шиньжанд явуулах тагнуулын ажлын зорилт, арга хэмжээг тодорхойлсон СнЗ-ийн ерөнхий сайд маршал Х.Чойбалсангийн баталсан хоёр удаагийн төлөвлөгөө, түүнээс энэ ажлыг биечлэн удирдсан ДЯЯ-ны орлогч сайд Б.Дүйнхэржав, орлогч зөвлөх П.П.Пахомов, В.Ф.Артаманов, Хилийн ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын орлогч сайд, хошууч генерал Б.Дорж, зөвлөх Ф.С.Попов нарт өгч байсан зааварт:

-Хятадын Шиньжан муж дахь цэргийн эрхтнүүд Монгол, Зөвлөлтийн эсрэг болон хятад бус үндэстэн ястны эрх чөлөөний төлөө тэмцлийн эсрэг явуулж байгаа бодлого, энэ бодлогодоо язгууртан баячуудыг хэрхэн ашиглаж байгааг тагнахын тулд суурин нууц нарыг олшруулах, маршрут нууцын ажиллагааг идэвхжүүлэх

-Монголын хилийн орчимд байрлуулсан Хятадын цэргийн зохион байгуулалт, тоо, зэвсэг, техникийн хангамжийг судалж, улмаар гүйцэтгэх хэсгүүдийг явуулан түүнийг бутарган сарниулах, ар талын зам тээвэр, холбооны хэрэгслийг нь хорлон сүйтгэх

-Шиньжан мужийн Хятадын эсрэг босогчдын улс төрийн зорилго, бүрэлдэхүүн зэргийг судлах, заримтай нь холбоо тогтоох, зэвсэг болон бусад зүйлийн туслалцаа үзүүлэх, Хятадын эсрэг тэмцлийг нь идэвхжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

Энэхүү даалгаврыг биелүүлэхэд чиглэгдсэн гүйцэтгэх ажлын олон арван арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, хэд хэдэн удаа маршрут нууцыг явуулан холбоо тогтоосноор 1943 оны аравдугаар сард Хайртын даваанд Оспантай Монголын талаас анх удаа уулзаж, хэлэлцээ хийсэн ба 1944 оны хоёрдугаар сард Алаг толгойн заставт маршал Х.Чойбалсан Оспаныг хүлээн авч уулзаж билээ. Оспаны бослогыг Шиньжаны Алтай нутагт өргөтгөх зорилгоор "Ховог сайрын операц” гэж нэрлэсэн Ховд аймгийн Булган сумын торгууд ардуудаар бүрдсэн Б.Дүгэр, Т.Амарзаяа нарын удирдсан баг 1944 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл "Каваа, Буурчийн операц” гэж нэрлэсэн Баян-Өлгий аймгийн казах үндэстнээр бүрдсэн аймгийн дарга асан Хавийн ахалсан баг 1944 оны гуравдугаар сараас  долдугаар сар хүртэл, "Цонж хотын чиглэлд хийсэн операц” гэж нэрлэсэн Б.Дүгэрийн ахалсан баг 1944 оны аравдугаар сар хүртэл, "Хөх толгойн чиглэлд хийсэн операц” гэж нэрлэж Баян-Өлгий аймгийн Хужирт, Дэлүүн, Толбо сумын казах үндэстнээр бүрдсэн аймгийн намын хорооны дарга асан Ногойн ахалсан отряд 1944 оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэл, тэрчлэн ахлах дэслэгч Шийлэгийн ахарлсан "Шар тохойн чиглэлд хийсэн операц” зэрэг Шиньжан мужийн олон үндэстэн, ястны эрх чөлөөний төлөөх бослого хөдөлгөөнтэй холбоо тогтоох, Хятадын эсрэг бослого гаргуулах, Оспаны гаргасан ухуулах хуудсыг тараах, түүний талд оруулах, цэргийн зариулалттай засмал зам, гүүрийн тэслэх, телефон утас таслах, цэргийн буудал, баазыг устгах, мал, хоол хүнс, тэжээл олзлох үүрэгтэй олон отряд, багийг явуулж тухай бүрт зорилгоо биелүүлж байв.

Ийм зорилготой "Мулейхэ хошуунд хийсэн операц” гэж нэрлэгдэх ажиллагааг Ховд аймгийн Үенч сумын казах үндэстнээр бүрдүүлсэн Ү.Сагадайгаар удирдуулсан 18 хүнтэй баг гүйцэтгэсэн юм. Тус багийг 1944 оны есдүгээр сарын 2-нд Шиньжаны Мулейхэ хошууны нутагт 25 хоногийн хугацаатай ажиллуулахаар явуулжээ.

Тэд Мулейхэ хошууны казах, чантуу нарын нэр хүнд бүхий толгойлогчидтэй уулзаж, холбоо тогтоон, Оспаны босогчдоос гаргасан ухуулах хуудсыг тарааж, тэднээр оруулах, Үрэмч, Хами хотын хоорондох төв засмал замын гүүрийг дэлбэлэх, телефон шугамыг таслах, хятадын цэргийн цуваа дамжин өнгөрдөг жижиг буудал, баазыг устгах зорилготой байв. Ү.Сагадайд Мулейхэ хошуунд нутагладаг манайд үнэнч хол ойр болж буй зүйлийг мэдэж байх бололцоотой хоёр хүнийг суурин нууцаар элсүүлэхээр судлан бэлтгэж, нэгээс хоёр хятад хүнийг амьд хэл болгон баривчлан авч ирэх даалгаврыг тусгайлан өгчээ.

Ү.Сагадайн баг Оспаны бослогын байгууллагаас явж байгаа гэсэн халхавч хэрэглэн тухайн нутаг орны байдал, хүмүүсийн санал сэтгэлийг судлан юуны өмнө тус хошуунд сүн-жан тушаалтай казах Аралбайгийн ерөнхий захиргаанд Үрэстөм, Сарсекбай, Кужархаан, Мухатай нарын хэсэглэн захирсан 2000 шахам өрх хасгаар бослого гаргуулан зэрэг нүүдэллэн Оспаны талд нэгдэн орох шийдвэрийг гаргуулж чадсан байна. Тэдгээр өрхүүдээс 180 эрийг цэргийн зохион байгуулалтад оруулж, аравт бүрийг тус багийн нэг хүн удирдах болов. Тэдгээр айл Байтаг Богдын хоёр Харгайтад ирж Оспаны талд нэгдэн оржээ.

Багийн дарга Ү.Сагадай хувийн даалгавраа биелүүлж суурин нууцад элсүүлэх боломжтой нэр нөлөө бүхий хоёр хүнийг судлан, тэдэнтэй үлдсэн айлуудыг Оспаны талд оруулан нүүлгэх бэлтгэлийг хангуулахаар тохирчээ. Судалсан нэг хүний хүүү Сагадолдой гэгч Мулейхэ хошууны Хятадын захиргаа Шиян (тосгон эсвэл суурин бололтой Д.Б)-д казах хэлний бичээчээр ажиллаж байснаар дамжуулан тэндэх цэргийн тоо, хүчин болон Үрэмчийн Засгийн газраас зохиогдох бүх ажлыг судалж байх болзоо, давхар болзоог тогтоосон байна.

Тус баг эдгээр ажлыг амжуулах явцдаа гурван газарт хорлон сүйтгэх ажиллагаа явуулжээ. Үүнд: Шар Булгийн ам гэдэг газарт агтны тэжээлийн вандуй, буурцаг 22 тонн, заг, хар мод зэрэг түлшний мод тэмээгээр 20 мянга, 550 мянган жин хүнсний талх зэргийг олзолж, босогчдод олгоод үлдсэнийг шатаажээ.

Түүнчлэн Хятадын цэргийн хүнсний хонь 6000, үхэр 150, адуу 33 толгойг олзлон босогчид, ядуучуудад тараан өгсөн байна.

Ү.Сагадайн баг аравдугаар сарын 5-нд буцаж ирсний дараа мөн сарын 7-нд Батын удирдсан 33 хүнтэй торгууд багтай хамтран дахин Мулейхэ хошуунд буцаж, үүрэг гүйцэтгэжээ. Энэ хоёр баг хүч хавсран Мулейхэ хошууны цагдаагийн байгууллагыг довтлон устгаж, баримт бичгийг олзлон амьд хэл барих, нүүж чадалгүй үлдсэн казах айлуудыг нүүлгэн авчрах даалгавартай байв.

Ү.Сагадай, Бат нарын баг зохих судалгаа хийж, хятад цэргийн бэлчээрт буй малыг довтлон байлдаж байтал Цонжоос хэдэн зуун хүнтэй хятад цэргийн анги хүч нэмэгдүүлэн ирж, тэднийг бүслэхийг завдсан тул ухран гарчээ. Тэд шөнөөр Мулейхэ, Цонжийн хоорондох засмал дагуух телефоны мод 20-ыг унаган буталж, утсыг таслан, замын жижиг гүүр хоёрыг тэсэлжээ. Түүнчлэн хятад цэргийн салбар хэсэгтэй хэд хэдэн удаа байлдаж, 10-аад  хүн устгаж, нутгийн 1000-гаад өрх айлыг Хятадын эсрэг босгож, хятад цэргийн дээрэмдсэн адуу 49, үхэр 388, хонь 4469, ямаа 1388 толгой болон хүнсний зүйлийг олзлон хоёр хятадыг амьдаар барин аравнэгдүгээр сарын 2-нд эргэж ирсэн байна.

Ү.Сагадай нь 1945 оны аравдугаар сарын 1-нд таван хүнтэй баг удирдан, хил нэвтэрч амьд хэл баривчлах, хорлон сүйтгэх үүргийг амжилттай биелүүлсэн байна.

1945 оны долдугаар сард Дорнод Туркестан улсыг Гоминьданаас чөлөөлж, есдүгээр сард Дорнод Туркестан улсыг Гоминьданаас чөлөөлж, есдүгээр сард Алтай аймгийг энэ улсын бүрэлдэхүүнд оруулж, аймгийн даргад Оспаныг томилов. Гэвч ганцхан аймгийг захирах нь түүнд чамлалтай санагдаж, энэхүү томилолтод сэтгэл дундуур байсан нь дараа дараагийн үйл явдлуудаас тодорхой харагддаг.

1946 оны гуравдугаар сард Гоминьданы Засгийн газар Шиньжан мужид өөрийн засаг захиргааг байгуулж, Оспаныг өөртөө татах, Туркестаны удирдлагуудтай муудалцуулах янз бүрийн явуулга хийсэн нь үр дүнгээ өгсөн юм. Оспан Туркестанд захирагдахгүй хэмээн Алтай аймгийн Шар сүмд суухаа больж, бие даан хятадуудтай харилцан гоминьданыхтай нэгдэх болжээ.

Гоминьданы Засгийн газар Оспаны хүсэлтийг ёсоор болгож, хоол хүнс, зэвсэг хэрэгслээр хангаж, зөвлөхүүдээ дэргэд нь суулган, Шиньжаны казахуудыг түүний мэдэлд захируулж, туг, тамга өгч, улмаар ЗХУ, Монголын эсрэг турхирах болов. Оспан Америкийн тагнуулын байгууллагын төлөөлөгчтэй ч холбоо тогтоож, хамтарч байсан баримт байдаг. Хятадын Ардын чөлөөлөх арми Шиньжанд нөлөөгөө тогтоож, Оспантай харилцахыг оролдсон боловч харин ч эсэргүүцэлтэй тулгарчээ. Иймд Оспаны эсрэг тэмцэх болж, хамтарч ажиллах хүсэлтийг Монголын талд тавьсан нь ЗХУ-ын ашиг сонирхолд ч нийцэж байсан юм.

Энэ бүхэнтэй холбоотойгоор Гоминьданы зүгээс ЗХУ, Монголын эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааг судалж, Оспаны бөөгнөрсөн хүчийг сарниулан устгах үүргийг Ховд аймгийн Булган сум дахь тагнуулын багт төвөөс хариуцуулсан байна.

Тэд олон арга хэмжээ хэрэгжүүлсний дотор Оспаныг амьдаар нь баривчлах буюу устгах зорилготой хэд хэдэн ажиллагаа явуулсан байдаг. Т.Амарзаяагаар ахлуулсан баг 1947 оны арванхоёрдугаар сард Оспаны лагерийг довтолсон боловч Оспан зугтаж, нэлээд баримт сэлтийг олзолжээ. Дээрх зорилгоор төвөөс бэлтгэсэн Б.Чалхааг 1948 оны зургаадугаар сард найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр удаа явуулсан боловч уг даалгаврыг биелүүлж чадсангүй. Үүний дараа уг үүргийг гүйцэтгүүлэхээр Л.Дандар (Улсын баатар) ахлагчтай багийг хоёр удаа явуулсан боловч мөн биелүүлж чадаагүй юм.

Энэ үед Оспаны итгэлийг олж, шадар дотно ажиллах шилдэг нууцыг сонгон олж ажиллуулах шаардлага тавигдав. Тагнуулын багийн дарга Э.Гэрэлчулуун, Ховд аймгийн хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир нар Ү.Сагадайг сонгон авчээ. Ү.Сагадай нь олон удаа маршрут, нууцын даалгаврыг сайн биелүүлж, 1943-1944 онд Оспаны дэргэд хамгаалагчаар ажиллаж байсны дээр олон зуун өрх айлыг бослого гаргуулан Оспаны талд оруулах ажлыг идэвхтэй хийж түүнд үнэлэгдэж байсан зэрэг нь энэ шаардлагыг хангахаар байв.

1943 онд Баян-Өлгийн аймгийн Хужирт, Ховд аймгийн Үенч сумын ардууд элдэв цуурхалд автан, гадаадад оргон гарахад Ү.Сагадай тэдний хамт оргон гарчээ. Оспан тэр үед тус улстай харилцаатай тул  оруулахгүйгээр өөртөө татаж буцаан ирүүлжээ. Харин манай зөвшөөрлөөр Ү.Сагадайг бусад 10 хүний хамт өөрийнхөө хамгаалагч болгон 1944 оны долдугаар сар хүртэл ажиллуулсан байна.

Ү.Сагадай нь 1945 оны арванхоёрдугаар сард гадаадад оргох гэсэн хэрэгт сэжиглэгдэн Касен, 1943 оны намар гадаадад оргон гараад эргэн ирсэн Хоушан нарын хамт Ховдын хэлтэст баривчлагджээ.

Нэг сарын дараа тэднийг өс хонзонгийн сэдэлтээр Мухай нарын хүн үгсэн хуйвалдаж, гүтгэсэн нь илэрч тогтоогдсон байна. Иймд тэднийг холбогдолгүй болгон суллах бүрэн үндэстэй байтал 1943 онд гадаадад оргосон хэрэгт нь 10 жил хорих ялаар шийтгэжээ.

Ү.Сагадай Ховд аймгийн хориход ялаа эдэлж байхдаа хоригдлуудын дотроос оргох санаа зорилготой Касен зэрэг хүнийг мэдээлж байв. Касенийг Увс аймгийн хориход шилжүүлсэн боловч тэр оргон гадаадад гарч, Оспаны дэргэд очин итгэлийг олж, оргодол хэсэг цэргийг толгойлох болсон байна. Касен нь Ү.Сагадайг шоронгоос оргосон халхавчаар Оспаны талд очуулахад үнэмшилтэй болох байв.

Ховд аймаг дахь хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир Ү.Сагадайгаар Оспаныг устгуулахаар төлөвлөсөн боловч Ховдод түр ажиллаж байсан ДЯЯ-ны зөвлөх В.В.Греднев, орлогч сайд хошууч генерал Б.Дорж нар түтгэлзэж, гурван сараас доошгүй хугацаатай ажиллуулахаар явуулсан байна.

Ү.Сагадайг "Улаанбаатарт шилжүүлэн хорихоор шийдвэрлэсэн, тэрээр Ховдын төвд байгаа гэртээ очиж хувцсаа сольж ирэх түр чөлөө авч улмаар оргосон, биеэ нууцлах үүднээс 10 гаруй хоног явган явж, хязгаарын сумд ойртон очоод морь, эмээл хулгайлан ихэд ядарч явсаар ирлээ” гэсэн халхавчаар Оспаны лагерьт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Ү.Сагадайг Булганы тагнуулын тасагт хэд хоног байлган, гүйцэтгэх үүрэг хэрэглэх арга үлгэрийг сайтар давтуулан, Оспаны лагерийн байрлал, чиглэлийг танилцуулж, хилийн шугам болох Нохой долоохын усан дээр мэдээ харилцаагаа хоёр талаас дамжуулж байх нууц хайрцаг байрлуулахаар тохирчээ. 1947 оны арванхоёрдугаар сарын 23-нд Булганы тагнуулын багийн төлөөлөгч Мардаан Нохой долоохын усан дээр хамт очиж нууц хайрцгаа байрлуулан Ү.Сагадайг хил нэвтрүүлжээ.

Ү.Сагадай сураглан явсаар арванхоёрдугаар сарын 27-нд Касений гэрт нь очив. Касен бүрэн итгэж, баярлан угтаж аваад гэртээ 14 хоног амруулсан байна. Ү.Сагадай 1948 оны нэгдүгээр сард Улаан элс хэмээх газарт байсан Оспаны гэрт очив.

Ү.Сагадайн талаар Оспан урьд нь сонссон учир ямар ч хардлагагүй угтан авсан байна. Оспан хэдэн хоногийн өмнө Монгол руу хийсэн довтолгоо амжилтгүй болсноо харамсан яриад өөрийн байдал, зорилгоо дотночлон танилцуулах далимд Гоминьдан, Америкийг магтан ярьж зочлоод хэд хоног биеэ амраахыг зөвлөжээ.

Ү.Сагадай Оспаны гэрч амарч байтал цагаан цэцэг өвчнөөр хүнд өвдөж, Жүнс гэдэг айлд хэвтэн сувилуулжээ. Хоёр сарын дараа Ү.Сагадайн өрөөсөн нүдэнд нь үүл тогтож хараа муутай болж эдгэрсэн байна. Оспан түүнийг Касений гэрт очиж биеэ тэнхрүүлэхийг зөвлөж явуулжээ.

Ү.Сагадайг явснаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрсөн тул Нохой долоохын усан дээр байрлуулсан нууц хайрцагт багийн дарга Э.Гэрэлчулуунаас "Чи мэнд сайн бол үүргээ болгоомжтой түргэн биелүүлээд, эд мөрийн баримтыг аваад буцаж ир” гэсэн бичгийг төлөөлөгч Мардаанаар хийлгэжээ.

Энэ нь Оспаныг болгоомжтой устгаад баримт болох зүйлийг аваад ир гэсэн утгатай бичиг байсан бөгөөд Ү.Сагадай уг бичгийн утгыг тайлан ойлгож чадах сэргэлэн авхаалжтэй хүн учраас ингэж бичжээ.

Хэсэг хугацааны дараа Оспан "Арван хүн удирдан явж, Монголын цэргийн дарга нараас нэгийг олзлон авчрах, бололцоогүй бол мал дээрэмдэж авчрахаар яваад ир” гэсэн даалгаврыг Касенаар Ү.Сагадайд өгүүлсэн байна.

Ү.Сагадай Монголын оргодол Тайжхөл нарын арван хүнийг удирдан 1948 оны дөрөвдүгээр сарын 5-нд Цонжийн районаас гарч 10-ны өдөр Нохой долоохын усны ойролцоо ирээд зээр агнах нэрийдлээр нөхдөөсөө тасарч, нууц хайрцагт анхныхаа мэдээг хийв. Тэр мэдээндээ Оспаны санал сэтгэл, харилцаа, дээрэмчдийн хүч, байрлалын тухай тодорхой бичиж "Чоно” (Оспан)-ыг устгах зөвшөөрлийг далд утгаар хүссэн байжээ. Энэ үедээ тав хоногийн өмнө хийсэн Э.Гэрэлчулууны мэдээг авчээ. Мөн сарын 13-ны шөнө хил нэвтрэн Булган голоос 40 адуу, 10 тэмээ, хулгайлан аваад буцаж очсан байна.

Ү.Сагадайн буцаж очсоны дараа аятай нөхцлийг ашиглан Оспаныг устгаад буцахыг төлөвлөж байсан боловч тавдугаар сарын 18-нд Оспан өөрийн хамгийн итгэлтэй, шилдэг гэж тооцдог 20-иод хүний хамт нэр зааж гэртээ дууджээ. Тэднийг очиход Оспан Ү.Сагадайг даргаар нь Найзархааныг орлогчоор нь томилж, 21 хүнийг түүний мэдэлд өгөн, Монголоос хилийн цэргийн дарга нарын хэн нэгийг амьдаар олзолж авчрахыг зөвхөн Ү.Сагадайд тушаалыг үг дуугүй биелүүл хэмээн явуулсан байна.

Ү.Сагадай тэднийг дагуулан тавдугаар сарын 27-ны шөнө хил нэвтрэн зургадугаар сарын 1-нд Булган сумын нутагт оржээ. Хүмүүсээ хоёр хувааж нэг хэсгийг Ээвийн улаан үзүүр гэдэг газрын торгууд айлуудаас амьд хэл баривчлах үүрэг өгч явуулаад хэсэг хүмүүстэйгээ сумын төвөөс өмнө Цоохор нуурын хөвөөнд тэднийг хүлээж байхаар үлджээ. Хэл баривчлах хүмүүсээ нэлээд холдсоны дараа Ү.Сагадай бид эндээ хүлээхээ болъё. Баянсуудлын ар үзүүрт байгаа манай Касений хуучин өвөлжөөнд очиж хүлээе. Та нар миний араас яаралтай, сэмхэн яваад тэнд оч. Би энэ тухайгаа хэлэхээ мартсан байх тул тэдэнд араас нь очиж хэлээд ирье хэмээн ганцаар явжээ. Тэрбээр Булган сумын төвд байсан багт энэ тухай мэдэгдэв. Мэдээг  авмагц багийн дарга Э.Гэрэлчулуун хилийн отрядад мэдээ явуулахын хамт ардын туслах багийн 20 гаруй хүнийг цуглуулан Ү.Сагадайг дагуулан дээрэмчдийг мөрджээ. Улмаар дэд хурандаа Х.Цэрэндорж даргатай зургадугаар ортядын цэргийн багтай нийлж, дээрэмчдийг бүслэн заримыг устгаж, заримыг баривчлан гурвыг нь хил давуулан алдсан байна.

Ү.Сагадай эргэж ирээд "Ма нар анх явуулахдаа бүрэн итгэж даалгасан бол би өвчлөөд эдгэрснийхээ дараахан л тун ч төвөггүй Оспаныг тонилгочихоод толгойг нь аваад ирэх байсан юм. Намайг эдгэрсний дараа Оспан надад " Би Монголд довтлуулан гэр хөрөнгөө сүйтгүүлж, радио холбоогоо олзлуулан, суурьшил алдаж зүдрэл үзлээ. Сагадай чи ч шоронд орж арай гэж ирээд хүнд өвчилж зовж явна. Морь унаж хоёулаа хээр салхинд явж уйтгах гунигаа сэргээе” гэж хэлээд хоёулхнаа морь унаад, надад нэг винтов өгч, өөрөө маузер буу, дуран зүүж гэрээсээ алс хээр гарлаа. Тэр өдөр элсэн талд зугаалан бүтэн өдөржингөө явж байхдаа хэд дахин мориноос бууж элдвийг сонирхон ялангуяа тогтмол үйлддэг мөргөлийнхөө цагт Оспан морь, буу зэвсгээ надад өгөөд мөргөл үйлдэж байсан. Энэ үед түүнийг алж элсэнд булчихаад явах бодол төрсөн боловч тийм даалгавар аваагүйдээ аль нэг талаар буруудахаас болгоомжлоод тэвчин өнгөрсөн юм. Харин нууц хайрцагт хийсэн энэ бичгийг үзээд Оспаныг алаад баримт авчир гэсэн үг болохоос зайлахгүй гэж бодоод дээрх байдлаар завшаантэй үе тохиолдвол уг зүйлийг хийж бүрэн болохыг бодож явтал Оспан гэнэт даалгавар өгч нааш явуулсан юм” гэж харамсан ярьж байжээ. Ховд хэлтсийн дарга асан хурандаа Ц.Төмөр-Очир дурсан ярихдаа "Бид нууц Ү.Сагадайд Оспаныг устгах даалгавар өгөхөөр төлөвлөснийг төвөөс зөвшөөрөөгүй. Ү.Сагадай явахдаа надад хандаж: танд хэлэх юм алга уу гээд байсан…” гэсэн байдаг.

Ийнхүү Ү.Сагадай нь тагнуулын байгууллагаас өгсөн олон удаагийн үүргийг идэвх зүтгэлтэй биелүүлсэн бөгөөд зарим нэгэн баримтыг дэлгэн тавилаа. Ү.Сагадай нь 1958 он хүртэл Аюулаас хамгаалах байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгаврыг нь биелүүлж байв.

Сэтгүүлч Ж.Гэндэндарам 1978 оны зун Ховд, Баян-Өлгий аймгаар Э.Гэрэлчулууны хамт явж байхдаа Ү.Сагадайтай уулзсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнд, Ү.Сагадай "Дарга маань надад дахин нэг үүрэг өгөхөөр ирээ юү. Гадна даль жигүүр минь цуцаж яваа ч зүрх зориг минь мохоогүй шүү” хэмээн хэлж тэд нөхөрсгөөр тэврэлдэн уулзсан гэжээ.

Эзнээ олоогүй гавьяа, шагналаа хүртээгүй эзэн ч байдаг. Тагнуулчдын тухайд үйлс нь далд, тангараг нь хатуу, ам нь чанга учраас сүүлийн хэллэг нь илүүтэй "ойр” байдаг. Ү.Сагадай ч энэ тавиланг тойрч гарсангүй. Тэрбээр олон удаагийн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлж, харийн нутагт үхэх, сэхэхийн дэнсэн дээр хоёр сарыг өнгөрөөж, өрөөсөн нүдээ хүртэл золиосолж, исгэрэх сумны өөдөөс амь өрсөн явсан мөртөө гавьяа шагнал хүртээгүй юм. Зохих нэгжээс тусгай үүрэг гүйцэтгэж байсан бусад хүний адил Ү.Сагадайг "Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” болгох, төрийн одон медалиар шагнуулах санал ирүүлж, хожим өөрөө тэтгэвэр, тэтгэмж өгөхийг хүсэж байсан боловч хүнд сурталтнууд улс төрийн хэргийг нь (хил байсан нь тогтоогдсон) уучилсан, иргэний үүргээ биелүүлсэн,  амьдрал ахуй нь боломжийн гэх буюу судалж байна, шалгаж байна, удахгүй шийднэ гэсээр бичиг цаас хоорондоо шидэлцсээр бурхны оронд буцаасан нь харамсалтай.

Гэвч энгэртээ гялтайх зүйлгүй ч эх орон нь зоригт хөвүүнээ мартахгүй. Ү.Сагадайн байгуулсан гавьяа нь мөнх үлдэж, үеийн үед дурсагдсаар залуу хойч үедээ үлгэр дууриал болсоор байх болно.

Б.Баатар

"Өнөөдөр” сонин 2012.07.02 №151

Төстэй мэдээллүүд

Цогт хунтайж

Цогт хунтайж

2015/06/13, 22:34
Хятадууд өрөндөө Тажикистаны газар нутгийн 45 хувийг авч байж салах нь

Хятадууд өрөндөө Тажикистаны газар нутгийн 45 хувийг авч байж салах нь

2015/06/09, 14:29
Баян-өлгий аймгийн ЗДТГ ын дарга талийгаач хүргэнээр Цэргийн алба хаалгажээ

Баян-өлгий аймгийн ЗДТГ ын дарга талийгаач хүргэнээр Цэргийн алба хаалгажээ

2015/04/27, 11:38
Увс аймагт байдал хүндэрлээ

Увс аймагт байдал хүндэрлээ

2015/04/04, 17:12

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

7 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

5 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

7 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

7 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

8 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

8 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

10 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

15 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

10 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

9 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

8 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

10 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

10 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

15 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

10 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

12 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

13 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

9 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

10 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

10 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

14 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

14 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

19 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

13 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

26 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

14 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

27 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

17 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

14 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

33 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

30 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

31 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

33 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

30 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

10 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

10 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

12 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

13 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

11 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

27 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

23 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

26 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

28 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

21 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

19 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

20 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

33 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

23 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50978 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42430 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23857 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22823 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22088 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21355 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20920 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19420 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18939 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18839 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18809 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16490 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15998 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15815 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15490 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14777 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14138 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13520 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50978 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13366 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11720 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9881 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8538 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7021 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6793 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.