| |

Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байгаа. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна.
Урьдчилсан байдлаар "Эко алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүйгээс үүдэн осол гарсан гэсэн дүгнэлт гараад байгаа. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана" гэлээ.
tvmongolia.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

