| |
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаа юм байна. Энэ жилийн хувьд цахим бүртгэл хийж байгаагаараа онцлогтой бөгөөд иргэдийг олон цагаар гадаа зогсож, дугаарлахгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байгаа юм байна. Цахим бүртгэл өнөөдөр 9.00 цагт нээж, маргааш буюу гуравдугаар сарын 12-ны 18.00 цагт хаагдах аж.
Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм байна. Харин орон нутгийнхан уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.
Бүрдүүлэх материал:
АНХААРАХ ЗҮЙЛС
БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.
Т.Гэрэл
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

