| |
Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар гуравдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийсэн.
Тэгвэл тус өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгджээ.
Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.
Харин өмнөх тохиолдол нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид ажиллахаар ирсэн Энэтхэг улсын иргэн байсан юм.
Т.Гэрэл
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

