| |

Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир манай улстай эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй улс орнуудад интерполын чиглэлээр эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байгаа юм.
Одоогоор, Мөрдөн байцаах албанаас "Хаан” банкны дансан дахь 6.9 тэрбум төгрөг, Монгол Улсын хилээр орж ирсэн 400 сая төгрөгийн зургаан автомашин, 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 76 329 ширхэг бараа хураан бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн байгаа аж. Улмаар дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд, нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, Улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын газар руу санал хүргүүлэн ажиллаж байгаа талаар Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, хэргийн холбогдогч оргон зайлсан учраас битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа аж. Тиймээс М.Мараттай хамт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн А.Н-ыг эзэмшигчээр тогтоон, зарим журамд өөрчлөлт оруулсны иргэдийн хохирлыг барагдуулахаар болжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

