| |
Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсний дагуу гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, 13:15 цагт бүрэн унтраасан байна.
Өчигдөр бас Гоодойн аманд хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас 15 га газар 23 байшин, нэг монгол гэр, нэг жижиг амбаар шатсан бол өмнөх өдөр нь буюу энэ сарын 13-нд Богд уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан юм.
Тиймээс хаврын хуурайшилтын улирал эхлэж, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахуйц гал түймрийн осол гамшгийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж, гал гарах явдал ихсэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
Т.Гэрэл
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

