| |

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гутайн давааны дөрвөн лиценз бий. Эдгээр лицензийн цуцлуулахаар олон жил тэмцэж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд байр сууриа илэрхийлж, дээрх 72 мянган га газрыг чөлөөлсөн гэсэн. Гэхдээ дараа нь яаж хамгаалах вэ. Лицензийг цуцалсан газар хууль бусаар "нинжа” нар орж ажилладаг. Тиймээс хууль бус "нинжа” нарын асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай” гэв. Ажлын хэсгээс, "Менежментийн хувьд, байгаль хамгаалагчийн асуудлыг шийдэж, бүх судалгаа хийсэн. Говь гурван сайхны 30 га орчим талбайн "нинжа” нарын ажлыг таслан зогсоож, нөхөн сэргээсэн. Цаашдаа хяналтыг сайжруулахад дрон ашиглах зэргээр ажиллана. Мөн хууль хяналтын байгууллагатай нягт уялдаатай ажиллана” гэлээ.
Ийнхүү дээрх тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг дэмжих томъёоллоор санал хураахад, гишүүдийн 67.4 хувь дэмжив.
ТОГТООЛЫН ТӨСӨЛД ДАРААХ 22 ГАЗАР БАГТАЖ БУЙ ГАЗАР
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

