logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ч.Хашчулуун: Монголчууд зовлонгоо өөрөө “үйлдвэрлэсэн”

Бичсэн:zulaa
2015/10/26/, 15:25
Tweet

МУИС-ийн багш, доктор, эдийн засагч Ч.Хашчулуунтай уулзаж ярилцлаа.


-Монголын эдийн засаг "өвдөөд” их удлаа. Өвдөлтийн шокноосоо болоод өдөр ирэх тусам борцлогдож байна. Энэ өвдөлтийг намжаая гэвэл Монгол Улс яах ёстой юм бол. Ингээд л хоорондоо талцаж хэрэлдээд, "эдийн засгийг чи унагаасан, би буруугүй” гээд маргалдаад суумааргүй байх юм?

-Монголбанкнаас ярьж байгаа шинэ эдийн засгийн тэнцвэрийн бодлого эдийн засгийн хямралаас гарахад нэлээд дөхөм болох байх. Уг нь улстөрчид энэ талын ойлголттой болчих ёстой юм л даа.

-Нээрэн сүүлийн үед "Эдийн засгийн шинэ тэнцвэр” гэсэн шинэ нэр томъёог Монголбанкнаас гаргаж тавих болсон байна лээ. Зарим хүмүүс, ялангуяа улстөрчид бол энэ талаар ойлголт муутай байгаа бололтой санагдсан. Ингэхэд шинэ тэнцвэр гэж яг юуг хэлээд байгааг эдийн засагч хүний хувьд та ойлгомжтой тайлбарлаж өгөөч?

-Дэлхийд зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2000 оноос эхлэн өссөн. Харин 2006 оноос 2013 он хүртэлх хугацаанд эрдэс баялгийн үнэ хамгийн өндөр түвшинд байлаа. Үүнийг уул уурхайн мөчлөг буюу супер цикл гэж манайхан хэлээд байгаа юм. Эрдэс баялгийн үнэ өсч, орж ирсэн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор УИХ-аас Үндэсний хөгжлийн бодлогыг 2008 онд баталсан юм. Энэ бодлогын хүрээнд  дэд бүтэц, уул уурхайгаас өөр салбаруудыг дэмжихээр болсон. Тухайлбал, "Атрын аян-III” байна. Мөн  "Шинэ бүтээн байгуулалт”, "Гудамж” хөтөлбөр боловсруулж, үйлдвэржилтийн бодлого гаргаж тавьсан.

Ердөө л арав хүрэхгүй жилийн дотор Монголын эдийн засаг маш хурдтай өсч, эдийн засгийн хэмжээ 10 дахин нэмэгдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, байгаа нөөц бололцоо, уул уурхайн баялаг, хөдөө аж ахуйн боломжуудаа ашиглаж чадсаны хүчээр өсөлтөөс гарсан хөрөнгөөр олон төрлийн нийгмийн бодлого, халамж, хөдөө орон нутаг, нийслэлийг хөгжүүлэх бодлогуудыг ч хэрэгжүүлсэн.

-Гэхдээ тэр үеийн өсөлтийг бодит өсөлт байгаагүй гэдэг шүү дээ. Хөөстэй өсөлт хагарахдаа эдийн засагт "өвдөлт” өгч байна гэж эрх баригчид шүүмжилдэг?

-Уул уурхайн цикл өөрөө ээлжтэй байдаг. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд уул уурхайн супер цикл унаж, дээрээс нь монголчууд бид томоохон төслүүд болох Тавантолгой, цахилгаан станцууд, төмөр зам, боловсруулах хүнд аж үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэлгүй цаг алдсан. Уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа багасгаж чадалгүй, нөгөө талдаа хөрөнгийн дотогшлох урсгалаа нэмэгдүүлж чадалгүй уналтын үетэй нүүр тулчихлаа. Тийм учраас макро эдийн засгийн шинэ нөхцөлд бодлогоо шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Энэ байдлыг Монголбанкнаас эдийн засгийн "шинэ тэнцвэр” гэж нэрлээд байна.

Өөрөөр хэлбэл, бидний хувьд дэлхийн зах зээлийн шинэ байдалтай зохицох, уул уурхайн уналттай үед улс орноо өөр бодлогоор хөгжүүлэх гарцаа олох ёстой гэсэн үг. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан олон бодлогын алдааг нэрлэж болно. Арван таван жилийн өмнө 2000 оноос ялгаатай зүйл гэвэл маш жижиг, цомхон байсан Монгол Улсын эдийн засаг одоо бол томорчихлоо.  ДНБ-ийн хэмжээгээр Армени, Гүрж, Кыргыз улсаас даваад ирчихлээ. Иймээс шинэ нөхцөлд эдийн засгаа шинэ бодлогоор хөгжүүлэх шаардлагатай болсон гэж ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн шинэ бодлогын онцлог нь юу юм бэ?

-Шинэ эдийн засгийн бодлогын онцлог гэвэл, нэгдүгээрт өмнөх үеэс нийгмийн бодлого, халамжийг эргэж харах зайлшгүй хэрэгтэй гэсэн үг.  Халамжийг зөвхөн зорилтот бүлэг рүү илүү чиглүүлэх шаардлагатай юм. Хоердугаарт, уул уурхайн хараат байдлаас ангижрахын тулд тариалан, эрчимжсэн хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнд аж үйлдвэрийн төслүүдээ бодитой дэмжиж хөгжүүлэх ёстой. Гуравдугаарт, инноваци технологийн өсөлтийг дэмжиж хэрэгтэй. Үүний хүрээнд шинэ биотехнологи, харилцаа холбооны салбар болон аж үйлдвэр, боловсрол шинжлэх ухааныг инновацийн төслүүдээр холбох хөгжүүлэх ёстой.

Энгийн үгээр хэлбэл, Үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу томоохон уул уурхайн ордуудаа эргэлтэнд оруулах, ойрын үед гадаадын хөрөнгө оруулалтыг илүү хурдацтай татах хэрэгтэй гэсэн үг. Харин төр өөрийн нөөцөө өөр бусад салбарууд руу чиглүүлэх ёстой юм.

-Төр уул уурхайн томоохон төслүүдээс гараа татаж чадах уу. Төслийг гацааж байгаа гол субъектив бол төр өөрөө шүү дээ?

-Төр уул уурхайтай байнга зууралдаад байна. Үүний уршиг нь  мэргэжлийн түвшинд яригдах учиртай хөрөнгө оруулалтын төслүүдийг бараг л долоон буудлын Долгор, Дондог хоёр цай уухдаа хов болгоод сууж байна. Ямар телевизээр гардаг олон ангит солонгосын сериал ярьж байгаа биш шүү дээ. Тавантолгой, Оюутолгой бол хөрөнгө оруулалтын том төсөл болохоос  хүн бүхний мэддэг, ярьдаг солонгосын сериал биш.

Уг нь төр бодлогоор эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйгаа дэмжих дараагийн "Атрын аян-IV”-ийг эхлүүлэх ёстой. Цаашлаад  нийгмийн халамжаа үр өгөөжтэй болгох, нийгмийн даатгалын асар их дарамттай байгаа тогтолцоогоо эрүүлжүүлэх хэрэгтэй.  Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг төр,хувийн түншлэлийн хүрээнд дэмжиж хэрэгжүүлэх бол төрийн үүрэг. Инновацийг огт хөрөнгөгүй, эзэнгүй байлгах бус хувийн хэвшил, их дээд сургуулиудад холбож өгөх л ажлуудыг төр хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл, төр хөгжлийн цогт бодлогоо томоор харах ёстой болохоос Тавантолгойг тойроод хоорондоо хэрэлдээд суухыг хэлдэггүй.

-Хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх мөнгө Монгол Улсад алга. Цалин тэтгэврээ тавьж чадахгүйдээ тулаад байгаа Зассгийн газар юу хөгжлийн бодлого манатай байна?

-Мэдээж, одоо ингэж дорвитой алхмуудыг хийхэд бондын мөнгө нь дуусчихсан, өрөнд баригдсан байгаа нөөцүүдийг үүнд чиглүүлэхэд хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэлээ ч гэсэн одоо л хувийн хэвшилтэй хамтрах цаг болсон. Өнгөрсөн зургаан жилд төр өөрөө бүгдийг хийнэ гээд говьд баахан шороо л босголоо. Төмөр замаа барьж чадсангүй. Нүүрс баяжуулах, ган хайлуулах үйлдвэр нь боссонгүй.  Нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн хаана байна. Харин ч хэвийн явж байсан хувийн хэвшлийн ажлыг булааж аваад төмөр зам нь ч, нефть боловсруулах төслүүд нь ч сураг алдарлаа. Сүүлдээ энэ талаар дуугарахаа ч больж. Иймээс  шинэ эдийн засгийн бодлогоор төрийг цомхон боловч бүтээлч, хувийн хэвшилтэй хамтардаг болгох ёстой. Төр тэднийг дарамталж ажлыг нь булаадаг бус харин ч тэдний нөөцийг ашиглаж өөрийн төсвөө хэмнэдэг байхыг шинэ тэнцвэр гээд байгаа юм. Ямар ч байсан Концессийн хуулийг шинэчлэн найруулж, Төр хувийн түншлэлийн хууль болгож яаралтай батлах хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн хөрөнгөөр сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дэд бүтцийн асуудлуудаа шийдэх боломж байна. Иргэдэд хямд, чанартай үйлчилгээг хүртээж, төр хувийн түншлэлийн гэрээгээ урт хугацаагаар бодож байгуулах нь зүйтэй. Яг одоо санхүүгийн нөөц улсад байхгүй ч ингэснээр ирээдүйн орлогыг ашиглаж, одоогийн бүтээн байгуулалт болгосноор манайх хямралаас гарна.

-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд байгаагүй хамгийн доод төвшинг зааж байна. Хэдийгээр хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээрээ байгаа ч хөрөнгө оруулахаас болгоомжлоод байгаа шалтгаан юу вэ. Хятадын эдийн засгийн удааширалт уу аль эсвэл манай улстөрчдийн хоорондын хэрүүлтэй холбоотой байна уу?

-Аль, аль хүчин зүйлс нөлөөлсөн. Монгол Улсын хувьд 2012 оноос хойш гурван Засгийн газрыг солило. Сайд нар нь сар жилээр л солигддог болсон. Ахиад л засгаа огцруулна, сайдаа чөлөөлнө гээд яриад явж байх юм. Засаг солигдож, сайдыг өөрчилнө гэдэг цаанаа Монгол төрийн залгамж чанар алдагдаж байна гэсэн үг. Үүнийг дагаад төр хянаж шалгах, бодлогоо зөв төлөвлөх чадваргүй болдог. Сайдаасаа шалтгаалж бүхэл бүтэн салбарууд унах ч жишээтэй. Салбараа битгий хэл юугаа ч мэдэхгүй хүнийг сайд болгочихож байна.

Ийм байхад, гадныхан байг гэхнээ манайхан өөрснөө тухайн салбарт ямар бодлого төлөвлөсөн, тэр нь бусад салбаруудтай ямар уялдаатай юм гэдгийг ч ойлгохоо болиод байна. Гадны хөрөнгө оруулагчид манай байдлыг хараад энд хөрөнгө оруулах биш, эндээс эртхэн зугтая гэж л бодож байгаа шүү дээ. Нэг том төсөл дээр гэхэд төрийн гурван өндөрлөг гурван өөр юм яриад яваад байх жишээтэй. Тэгэхээр чинь хөрөнгө оруулагчид хэн нд итгэх билээ.  Ийм ойлгомжтой нөхцөлд алсыг харсан, шинэ технологит суурилсан хөрөнгө оруулалт орж ирэхгүй л болов уу?

-Тэгэхээр монголчуудын амсч байгаа өнөөдрийн зовлонг өөрсдөө "үйлдвэрлэсэн” гэж та дүгнэж байгаа бололтой юм аа даа?

-Бидэнд учраад байгаа зовлон цэвэр манай өөрийн "бүтээл”. Хатуугаар хэлэх юм бол бидний дээр байгаа төр, улс төрчдийн арчаагүй байдлын үйл лай гэж хэлж болно. Дэлхийн уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Гэхдээ дэлхийн улс орнууд уул уурхайн салбар уналаа гээд манайхан шиг наанаа баахан зовлон тоочоод цаанаа байлдаад байгаа юм хаана байна. Хямралаас хохирол багатай гарахын тулд дэд бүтцээ барьж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр зүтгэж байна. Гэтэл манайхан шиг  найман жил ярьсан 280 километрхэн төмөр замаа тавьчихаж чадахгүй "зодоон” хийгээд сууж байгаа улс байна уу? Хятадыг хар л даа, экспортод чиглэсэн хөгжлийн бодлогоо яаж зохицуулж байгааг. Тиймээс бидний хувьд эхний ээлжинд Оюутолгой үйлдвэрийг дотоодын хямд цахилгаанаар хангах, нүүрсний экспортын төмөр замыг бушуухан барьж дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ажлуудыг хийвэл манай уул уурхай, түүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт ч сэргэх бүрэн боломж байна.

-Энэ жилдээ лав Тавантолгой, Гацуурт гэсэн томоохон төслүүд хөдлөхгүй нь тодорхой боллоо. Гэтэл ирэх 2017 оноос Чингис бондыг өрийг төлж эхэлнэ. Өрийг өрөөр дарна гэж манайхан яриад байх юм. Тийм боломж байна уу?

-Өрийг барагдуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, бодлогыг нь баталсан байгаа. Үүнтэй холбоотой гурван чухал асуудал байна. Нэгдүгээрт, хөгжлийн бодлогоо албан есоор батлан, үр ашгаа маш сайн тооцож, бондын санхүүжилтийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, эхлээд хийх ажлуудаа, тэдгээрийн үр ашгаа зөв тооцож, тодорхойлж, дараа нь түүнд зохисон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг хуваарилах хэрэгтэй. Гэтэл манайхан эхлээд Чингис бондоо гаргаад дараа нь хэрэгжүүлэх төслүүдээ хайгаад явж байсан шүү дээ. Нэг сайд нь гэнэт 888 гэсэн үлгэрийн тоо гаргаж ирээд л. Манай сайд, дарга нарыг төслөө хайж гүйх хойгуур хүүгийн төлбөр нь урсаад л байсан. Бондоор санхүүжсэн тэр 888 төслүүд нь хоорондоо ямар уялдаатай, дэс дараатай гэдгийг огт бодолцоогүй. Өнгөрсөн хугацаанд бондын санхүүжилтийг харахад, багахан хэсэг нь л аж үйлдвэрийн салбарт орсон байна лээ. Тэгэхлээр, 2012 онд ярьж байсан эдийн засгийг солонгоруулах ажил ч үндсэндээ хөрөнгөгүй болж зогссон, уул уурхай хараат байдлаас мөнгө байсан ч салж чадсангүй.

-Хамгийн гол нь одоо яах ёстой юм бэ?

-Ямар ч байсан дахиж энэ алдааг давтахгүй байх нь чухал. Эхлээд хөгжлийн бодлогоо тодорхой болго. Дараа нь түүнд суурилсан хөрөнгө оруулалтын төслүүдээ сонгож, санхүүгийн нөөцөө дайчлах нь зөв. Хоёрдугаарт, эргэн төлөлтийн хувьд олон хувилбар яригдаж байгаа ч ямар ч нөхцөлд эдгээр бондыг төлөх нь гарцаагүй. Нэг зээлийг нөгөө зээлээр төлсөн ч эргээд арван жилийн дараа ахиад л өр төлбөртэйгөө сууж байх нь тодорхой. Миний бодлоор дараагийн 10-15 жилүүдийн зарлага, орлогоо сайтар бодитой тооцож, жил болгон тодорхой хуримтлалыг үүсгэмээр байна. Цаашлаад санхүүгийн маш хатуу сахилга баттай болмоор байна. Өнөөдрийнх шиг төсөв хэлэлцэхээр чуулгандаа гишүүд нь суудаггүй. Төсөл ярихаар хэл амаа билүүдээд ороод ирдэг байж болмооргүй байна. Төсвийг замбараагүй өөрчилдөг, болсон болоогүй төслүүдийг шахдагаа л больчих ёстой л доо.

-Төсөв бол одоо ид "хэрүүлийн алим” болж байна. Нэг хэсэг нь дэд сайдаа цомхотгож, төрийн албыг цөөрүүл гэх юм. Нөгөө хэсэг нь огт цомхотгож болохгүй гэж байна. Тэгээд аль нь зөв юм бэ?

-Германд парламент нь засгийн оруулсан төсвийг эсвэл батлана, үгүй бол буцаана. Түүнээс өөрснөө дураараа өөрчилдөггүй. Энэ зарчмыг л барих ёстой юм. Манай улстөрчид бол бүгдээрээ Сангийн сайд болчихсон,  нэг нэг том ном барьчихаад л, сум орон нутаг, цэцэрлэг сургууль бүр дээрээ тооцоо хийгээд, тойрогтоо мөнгө салгах гээд чичрээд сууж байдаг. Мэдээж засгаас боловсруулсаг төсөв нь бодитой, тооцоотой, хөтөлбөрт суурилсан, үр өгөөжтэй, алсын бодлого хараатай, маш сайн төлөвлөлттэй байх хэрэгтэй л дээ. Нөгөө талаасаа бол яам албан газар, аймаг орон нутаг гээд  бүх түвшинд бодлогоо маш сайн төлөвлөдөг, улс төрөөс хараат бус, мэргэжлийн тооцоонд суурилсан, дээрээс нь хэрэгжилт зарцуулалтыг сайтар хянадаг болох естой. Өрийн төлбөрийг хийхийн тулд эдийн засгийн өсөлтөө өндөр түвшинд байлгах, улсын татварын орлогыг дорвитой нэмэгдүүлэх хэрэгтэй. Өсөлт удааширч, жилд таваас доош хувьтай байвал энэ нь бондын эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлнө гэж ойлгох хэрэгтэй.

-2017-2023 онд Монгол Улс нийтдээ 4.4 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ мөнгийг яаж төлөх боломж байна. Эдийн засагч хүнийхээ хувьд та эрх баригчдад юу гэж зөвлөх вэ?

-Юуны өмнө дээр дурдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоогоо маш сайн болгож, цэгцлэх хэрэгтэй. Мөн хянах шалгуур үзүүллэлттэй болж, эдийн засаг, санхүүгийн нөөцөө төлөвлөх ёстой. Дараа нь ахиц дэвшлээ маш сайн харах чадвартай байх шаардлагатай. Ингэхдээ энэ ажлыг хийх төрийн төв байгууллагатай болох ёстой юм. Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаад, болохгүй байна гээд л татан буулгасан. Хувь хүнээс болж татан буулгасан яамны ажлыг хэн хийж байгаа нь тодорхойгүй байна. Тэгээд ч эдийн засаг нь сайжирсан юм алга. Гэтэл эдийн засаг, хөгжлийн бодлогогүй явж ирснээс болж яаж хямарч байгааг хар л даа. Байгаа боломжуудаа алдаж, улсын эдийн засаг бүхэлдээ алсын хараа бодлогогүй, зохицуулалтгүй, нэгдсэн удирдлагагүй болчихлоо шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөгжлийн бодлогоо хариуцсан тусгай яамтай болохоор яригдаад байгаа?

-Үндсэн хуулийн шинэчлэлийн төсөлд хөгжлийн бодлогыг хариуцсан нэг яамны нэр явж байгаа гэнэ лээ. Тогтвортой хөгжлийн яам гэсэн байх. Ямар ч байсан энэ яам Монгол Улсын хөгжлийн бодлогын тодорхойлдог, авч явдаг байгаасай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, тогтвортой эдийн засаг, ногоон хөгжил, иннновацийн асуудлуудыг түүнд хариуцуулж улс орон нь бодлоготой, цэгцтэй, алсын хараатай хөгжөөсэй гэж хүсч байгаа. Ингэсэн тохиолдолд бондны мөнгийг эргэн төлөлтийг оновчтойгоор зохион байгуулах, төлбөрийн хуваарь, төлөвлөгөөг гаргаж ажиллахад амархан болно. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлт, ногоон хөгжлийн асуудлуудыг хамтад нь шийдэж зохицуулах, хэрэгжүүлэх боломж гарна.

Тэгэхгүй бол дараагийн арван жил ямар ч хөгжлийн стратеги, бодлого байхгүй, өдөр тутмын гүйлгээнд дарагдсан, хүү, бондын төлбөртэй ноцолдсон Сангийн яамтай үлдэх вий. Ингэвэл, Монгол Улс улам хүнд байдалд орно гээд хэлчихвэл муу ёрлосон болохгүй биз. Харамсмаар нь, дэлхийн улс орнууд өнөөдөр 21-р зууны технологийн хувьсгал, шинэчлэлийг ярьж байхад манайх нөгөө л үлгэр домог болсон аж үйлдвэрийн ганц парк, говьд овоолсон шороогоо яриад сууж байгаа нь инээдэм гэхээс эмгэнэл юм даа.


ТАВАНТОЛГОЙ НЭГ, ХОЁРХОН ХҮНИЙ ҮЗЭМЖЭЭР ШИЙДЭГДДЭГ ТӨСӨЛ БИШ

-Засгийн газраас буцааж татсан Тавантолгойн гэрээний төсөлтэй та танилцсан уу. М.Энхсайхан сайд үнэхээр "но”-той гэрээ байгуулах гэж байсан юм болов уу. Хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байгаа нь бүр ойлгогдохгүй юм?

-Тэр төслийн олон нийтэд танилцуулсан хувилбарыг олж үзсэн. Төсөлд манай улсын "Чалко”-д өгөх өрийг дараад, төмөр зам барьж өгөөд, тодорхой хугацааны дараа улсад үнэгүй өгөхөөр хөрөнгө оруулагчидтай тохиролцсон юм билээ. Цаашлаад цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэж өгөх, нүүрс боловсруулах 30 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг барьж, нэмүү өртгийг бий болгох, бүтээн байгуулалтлын шат болгоныг улсын хяналтын доор хийх, ТЭЗҮ-г батлуулах замаар, концессийн хүрээнд ажиллаж, улсаас нэг ч төгрөг зардал гаргахгүй гээд олон зүйлийг суулгасан байсан.

- Их л муу гэрээ болсон талаар зарим улстөрчид буруутгаад байгаа шүү дээ?

-"Эрдэнэс МГЛ” компани нь төслийн компанийг байгуулж удирдах юм билээ.  Толгойны өвчин болсон нүүрсний борлуулалтыг баталгаажуулж, бүтээгдэхүүнийг зөвхөн БНХАУ-д биш, гуравдагч орнууд руу экспортлох, улсын орлогыг нэмэгдүүлэх гол зүйлүүд л багтаасан байна гэж би хувьдаа үнэлсэн. Концессийн гэрээ гэдэг чинь үндсэндээ бүх ажлыг хувийн хэвшил өөрийн зардлаар хийж, улс өөрөөсөө нэг ч төгрөг, зардал гаргахгүй л гэсэн зарчим шүү дээ. Үүнийг л баримталсан байсан болов уу гэж бодож байна.

Уг төсөл асар том. Оюутолгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Төмөр зам үйлдвэр зэрэг асуудлаа багтаачихсан, зөвхөн олборлоод ухаад хаячих зүйл энд яригдаагүй.  Тиймээс цар хүрээ нь өргөн, магадгүй манай зарим хуулийн заалттай бүрэн нийцэхгүй зүйлүүд байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ л бүх чухал асуудлуудын талаар тодорхой шийдлийн төсөөлөлтэй, улсад ашигтай төсөл болсон болов уу гэж бодож байна. Учир нь манай улсын хүсч байгаа зүйл бол төмөр замаа барих, стратегийн ордуудаа эргэлтэд оруулах, гуравдагч орнууд руу экспортлох, нэмүү өртгийг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлогыг өсгөх явдал байгаа шүү дээ. Түүнээс биш, төр өөрөө нүүрс зөөгөөд л ухаад байх нь гол биш байх.

-Төр өөрөө төмөр замаа барина гээд зүтгээд байх юм. Бидэнд төмөр замаа өөрөө барих мөнгө байна уу. Хэрэв зарим улстөрчдийн барьж байгаа зарчмаар явбал төр төмөр замынхаа 51 хувьтай тэнцэх мөнгөө гаргах ёстой. Цалингаа арай гэж тавьж байгаа улсад 600-700 сая доллар гаргах мөнгө хаанаас олох юм бол?

-Хэрэв гэрээний төсөл үнэхээр зарим хуулийн тодорхой заалтуудтай таарахгүй байсан бол тэр нийцэхгүй байгаа зүйлүүдийг гэрээнд залруулж өөрөөр тусгаж болно. Тэгээд ч манай хуулиуд төгс төгөлдөр биш шүү дээ. Шилжилтийн үеийн хуулиуд учраас заримдаа ойлгомжгүй, тодорхойгүй заалтууд зөндөө байдаг. Тэр хуулиудаа тэгвэл сайжруулж боловсронгүй болгож болно шүү дээ. Гэтэл шинжээчдийн бүлэг нь хөрөнгө оруулалтын төслийн хэлэлцүүлэг ч олигтой хийгээгүй. УИХ-д оруулаагүй.

-Харин ч УИХ-аар оруулалгүй төслийг гацаасандаа маш их баяртай байгаа шүү дээ, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн?

-Аливаа төслийг сайн, муу болсныг УИХ-аар оруулж байж хэлэлцэх ёстой. Тавантолгой нэг, хоёрхон хүний үзэмжээр шийдэгдэг төсөл биш байх л даа. УИХ-д оруулахгүй, дээр нь төслийн сайн муу талыг хараат бус хүмүүсээр дүгнэлт гаргуулахгүй, шууд л "муу төсөл” гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Би хувьдаа хөндлөнгийн хараат бус эдийн засагчдаар дүгнүүлээгүй, зөвхөн өөрийн үзэмжээр харлуулж, болохгүй байна гэдэг байр сууриас илт хандаж, шийдээд байсныг гайхаж л байсан. Уул нь том төслийг Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар л шийддэг болохоос хэсэг шинжээчид, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хөндлөнгөөс нь шийддэг гэж сонсоогүй юм байна. Ажлын хэсгийнхний үүрэг бол төсөлд дутагдал байвал түүнийг тодорхойлж, төслийг сайжруулах талаар санал зөвлөмж гаргаад УИХ-д танилцуулах ёстой. Түүнээс Засгийн газрын төслийг дүгнээд буцаадаг эрх мэдэлтэй байгууллага бол биш болов уу. Мэдээж, улсад төмөр замыг үнэгүй шилжүүлэх хугацаа, бусад зүйл дээр санал нийлэхгүй байж болно. Гэхдээ үүнийг шийдэх нь УИХ-ын ажлын хэсгийнхэн бус төрийн байгууллагуудын эрх, үүрэг байгаа шүү дээ. Тавантолгой төсөл ийм ойлгомжгүй замаар явснаас болж Монгол Улсад хэн нь юу шийддэгийг гадны хөрөнгө оруулагчид ойлгохоо больсон. Гадныхан төдийгүй манайхан өөрсдөө ч ойлгохгүй будилаад сууж байхад шүү дээ. Ийм байж хөрөнгө оруулагчдын итгэлцлийг сэргээнэ гээд улстөрчид яриад байгааг ойлгохгүй юм. Миний хувьд УИХ-ын гишүүн биш, улстөрч биш, хуульч биш, жирийн эдийн засагчийн байр сууринаас харахад ийм л байна.

-Ингэхэд Тавантолгой хөдлөх боломж харагдаж байна уу. Тавантолгойг ер нь ямар зарчимаар хөдөлгөвөл эдийн засагт ашигтай вэ. Өөрөөр хэлбэл, энэ төслийг төр өөрөө хариуцаж хэрэгжүүлэх ёстой гэж зарим хүмүүс яриад байгаа болохоор л асууж байна?

-Ер нь би бодлоо дээр хэлчихсэн шүү дээ. Ашигт малтмалын зах зээл маш их эрсдэлтэй, өндөр зардалтай, тиймээс төр өөрөө нүүрс ухаж, түүнийг тээвэрлэх гэж сандрах шаардлагагүй юм л даа. Төр төмөр замаа өөрөө барина гэж бөөн төсвийн болон бондны мөнгө гаргаад эцэстээ их алдагдалтай үлдэх нь маш буруу алхам. Түүний оронд бүх эрсдлийг хувийн хэвшилд үүрүүлж, төр өөрөө татвар, нөөц ашигласны төлбөрөө нэхээд, аваад сууж байвал зөв. Хувийн хэвшлээр концессийн гэрээний үндсэн дээр дэд бүтэц, орон нутгийг хөгжүүлэх, боловсон хүчин, хүний нөөцөө бэлдүүлэх нь дээр байх.

Ер нь төр аль болохоор аж ахуйн ажилд хутгалдах нь зохимжгүй юм. Нэг жишээ ярья л даа. Монголоор дүүрэн ноос, ноолуурын компаниуд байхад, "МИАТ”-ийн онгоцонд үйлчлүүлэхдээ нөмрөх хөнжил байна уу гэхэд нэгдүгээр зэргийн цөөхөн суудалд Хятадын синтетик давуун алчуур шиг юм гаргаж өгөөд бусад энгийн суудалд тэр нь ч олдохгүй. Гэтэл "МИАТ” компани үндэсний үйлдвэрүүдээр тэр хятад юм уу солонгосын синтетик алчуураас илүү гоё, үндэсний хийц загвартай хөнгөн ноосон хөнжлийг ядаж 50 ширхэгийг захиалж хийлгэхэд юу нь болохгүй гэж. Гагцхүү төрийн компаниудын удирдлага нь ихэвчлэн мэргэжлийн бус, улс төрийн шахааны хүмүүсээр дүүрчихдэг болохоор л тэгж байгаа юм шүү дээ. Тэд сонгуулийн богино хугацаанд үйлдвэрээ урт хугацаанд хөгжүүлэхээс илүү хувийн зорилтуудаа л бушуухан биелүүлэх аваад л явах сонирхолтой байдаг. Тиймээс би төр аж ахуйн ажилтай хутгалдах хэрэггүй гэж боддог. Засаглал нь сайн байвал, төрийн сайн үйлдвэр байж болох боловч манайх шиг улсад төрийн компани, төсвийн байгууллагын засаглал бол асар муу байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иймээс яваандаа төрийн компаниудыг ядаж хэсэгчлэн хувьчлах, ТУЗ-д хувийн хэвшлийн болон хараат бус гишүүдийг тоог дийлэнх болгох замаар л энэ байдлыг засах хэрэгтэй байна.


ОДОО ОЮУТОЛГОЙГООР УЛС ТӨР ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА

-Та санаж байгаа байх. Ерөнхий сайд иргэдээс хоёр асуулгаар санал авсан. Иргэд харин эрдэс баялгаа эргэлтэд оруулах нэгдүгээр замыг сонгосон. Харамсалтай нь, эдийн засагтай холбоотой, ялангуяа Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гээд баялаг дагасан хэрүүл улс төрийн хүрээнд багагүй гарах боллоо. Энэ хэрүүл ингээд үргэлжлээд яваад байвал эдийн засагт ямар хэмжээний хохирол учрах бол?Нэг улстөрч хэлж байсан юм. Эдийн засагт маш том ашигтай байлаа ч улстөрчдөд сохор зоосны ашиггүй бол мега төслүүд хөдөлдөггүй гэж! Мега төсөл гэдэг үг сүүлийн үед моод болсон. Гэхдээ манай улстөрчид "мега төсөл”-ийнхөө учрыг мэдэхгүй байх шиг. Ямар төслийг мега төсөл гэдэг вэ?

Тавдугаар цахилгаан станц бол Улаанбаатарыг дулаанаар хангаж, ОХУ-аас цахилгааны импортыг зогсоох төсөл байсан юм. Говийн төмөр зам бол Монголын экспортыг эрс нэмэгдүүлэх, гуравдагч орнуудын зах зээлд манай нүүрсийг хамгийн үнэтэй үед нь хүргэх төсөл байлаа.

-Тавантолгойн уурхай 30 сая тонны нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, говийн төмөр зам, Гацууртын уурхай, Дарханы нефть боловсруулах үйлдвэр, Тавдугаар цахилгаан станц гээд улс төрийн маргаан хэрүүлээс болж гацсан, ажил нь зогссон маш олон асар том цар хүрээтэй бүтээн байгуулалтын төслүүд байна. Эдгээрийн хөрөнгө оруулалтын нийт дүн бараг зургаан тэрбум доллар буюу 12 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол нийтдээ 11 тэрбум долларын орлоготой, харьцангүй жижиг эдийн засагтай манай орны хувьд шийдвэрлэх ач холбогдолтой төслүүд буюу мега төслүүд гэж хэлж болно.

-Гэтэл манайхан мега төсөл жижиг бизнес хоёроо ялгахгүй байна шүү дээ?

Төстэй мэдээллүүд

Эдийн засаг хэзээ сэргэх вэ, Ерөнхий сайд аа

Эдийн засаг хэзээ сэргэх вэ, Ерөнхий сайд аа

2015/05/11, 08:58
Тавантолгойг ашиглуулахдаа хяналт тавих ёстой, гэвч…

Тавантолгойг ашиглуулахдаа хяналт тавих ёстой, гэвч…

2015/04/29, 14:35
Тавантолгой урагшилснаар манай улс азийн номер нэг тоглогч болно

Тавантолгой урагшилснаар манай улс азийн номер нэг тоглогч болно

2015/04/15, 11:55
Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

2015/02/05, 18:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.