| |
Парламент хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай нууцын зэрэглэлтэй баримт бичгийг гадны хөрөнгө оруулагч компанид шууд хүргүүлсэн асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан байдаг. Улмаар УИХ-д хүргүүлж, парламент дүгнэлтийг нь хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой байлаа. Гэтэл гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт тараагдахаас өмнө хөрөнгө оруулагч "Рио Тинто” группийн удирдлагад манай талын дүгнэлт очиж, тэдний зүгээс байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ нь парламентад гадны компанид "тал засагч” байгааг илхэн харуулсан үйл явдал болсон юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг "Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

