| |

Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэрэг, "Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийг ч шүүхэд шилжүүлсэн байна. Одоо харьяаллын шүүх хэргүүдэд хяналт тавьж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоно. Үүний дараа шүүх хуралдаанууд товлогдох эсэхийг шийдэх юм.
Мөн ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өчигдөр түүний биеийн байдалтай холбоотойгоор суллах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан ч шүүхээс хэрэгсээгүй юм. Түүнтэй хамт тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг шалгаж байгаа бөгөөд тэдэнд хилийн хориг тавьжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

