| |

Бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэргүүд нь эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж ахуйн хүрээнд үйлдэгдэх нь их байгаа бөгөөд дээрх хэрэг ч мөн адил эцэг, эх нь хүүхдээ хараа хяналтгүй гэртээ үлдээдэг, гадны хүмүүс гэртээ авчирч архидан согтуурдаг зэрэг шалтгаанаас үүдэн гарсан байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулинд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй.
Тиймээс эцэг, эх болсон хүн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдээ аливаа гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах, эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхийг нь хангахад анхаарах шаардлагатай байна.
Эх сурвалж: www.prokuror.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

