| |
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсох ажил ид үргэлжилж байна. Энэ хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож байгаа аж. Өчигдөр /2019.06.24/ -ийн байдлаар гэхэд 16310 иргэн Үндсэн хуулийн нэмэль өөрчлөлтөд өөрсдийн саналаа өгөөд байгаа ажээ.
Энэ сарын 26-ныг хүртэл иргэдийн саналыг авах ажил үргэлжлэх бөгөөд 27-ны өдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлэхээр товлоод байгаа аж.
Г.Хан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

