| |

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 байгууллагын 30 салбар нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 218 зөрчил илрүүлж, 13 байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ ЧИГЛЭЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН 58.6 ХУВЬ НЬ ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТИЙН БАГАЖГҮЙ БАЙНА
Шалгалтаар 11 байгууллагын 14 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр, хэсэгчлэн зогсоож, 146 зөрчлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны 13 албан даалгавар хүргүүлж, 5 хуулийн этгээд, 8 хүнд нийт 17.400.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.
Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан /хадгалж байсан/, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй "Сантгэжээ трейд” ХХК, "Ачтан-Элит” ХХК, "Баярнэл” ХХК зэрэг 3 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн хэрэг нээж, торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоожээ.
Мөн Баярнэл ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул агуулахад хадгалж байсан рентген аппаратыг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар битүүмжиллээ.
Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй Сновболл, Оюудентшүдний эмнэлгүүд, тусгай зөвшөөрөлтэй боловч цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн Оксмон, Интермед, Бадрахтулга, Мон-Эмаль, Бабуно, Төр-Аюуш, Анагаах урлаг зэрэг байгууллагын гаргасан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, торгох шийтгэл ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн.
Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй Монтүрүү ХХК-иуд байна.
Хяналт шалгалтад хамрагдсан 29 байгууллагын 30 салбар нэгжид нийт 158 цацрагтай ажиллагч ажиллаж байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчилүүд илэрлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

