| |

Харин 30 сая воноос дээш авлигын гэмт хэргийг "Тусгайлсан онц хүнд гэмт хэргийг шийтгэх тухай" гэдэг хуулиар шийдвэрлэдэг ба энэ хуулийн дагуу:
1. 100 сая воноос дээш (230 сая төгрөг) авлига, хахуулийн гэмт хэрэгт бүх насаар нь хорих болон 10-аас дээш жилийн хорих ял. (Пак Гын Хэ ерѳнхийлѳгч энэ зүйл ангиар яллагдан хоригдож байгаа)
2. 50 саяас дээш 100 сая воноос доош (115 сая тѳгрѳг ~ 230 сая тѳгрѳг) авлига, хахуулийн гэмт хэрэгт 7-оос дээш жилийн хугацаатай хорих ял
3. 30 саяас дээш 50 саяаас доош воны (69,000 тѳгрѳг~ 115 сая тѳгрѳг) авилгын гэмт хэргийг 5-аас дээш жилийн хорих ялаар шийтгэдэг байна.
Мѳн дээрхи тусгайлсан гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн этгээдүүдийг авсан авлигын хэмжээг 2-оос 5 дахин хэмжээний мөнгөн торгуулийн ялаар давхар шийтгэдэг.
БНСУ авилгалын индексээр дэлхийн 180 орноос 45-д жагсаж байгаа бөгөөд Ази тивдээ Сингапур, Хонконг, Япон, Тайваны дараа 5-д орж байна.
Манайд "авлигын гэмт хэрэг"-ийн тухай Эрүүгийн болон бусад хуулиндаа хүчтэй ялын тѳрлийг оруулж өгч чадахгүй байгаа нь өнөөгийн эрх баригчдын, УИХ-ын гишүүдийн чадваргүй болон чадамжгүйн дээр өөрсдөө авилгалд ихээр автсаны илрэл юм.
Авилгал бол тѳрийн эсрэг гэмт хэрэг гэдгийг ойлгох цаг ирсэн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

