| |

"Ажиллагааны үеэр 17-52 насны 19 эрэгтэй, 10 эмэгтэйг цагдаагийн офицерүүд рүү халдах зорилгоор зэвсэг биедээ авч явсан, хууль сахиулан ажилтнууд руу халдсан, хууль бусаар жагссан зэрэг зөрчлийн улмаас баривчилсан” хэмээн Хонгконгийн цагдаагийн газрын албан ёсны цахим хуудсан дээрх мэдэгдэлд дурджээ.
Тодруулбал, жагсагчид баасан гаригийн орой гар гараасаа барилцан, 40 километр орчим үргэлжлэх амьд гинжин хэлхээ үүсгэсэн байна. Энэ арга хэмжээгээ тэд Балтийн орнуудын тусгаар тогтнолын төлөөх "Балтийн зам” арга хэмжээний дурсгалд зориулан зохион байгуулжээ. Одоогоос 30 жилийн өмнө, 1989 оны наймдугаар сарын 23-нд Зөвлөлт Социалист Эстон, Латви, Литва улсуудын оршин суугчид эдгээр орнуудын хувь заяаг шийдсэн Молотов-Риббентропын пактад гарын үсэг зурсан дурсгалд зориулан Таллин, Рига, Вильнюс хотыг холбосон 670 км урттай амьд гинжин хэлхээ үүсгэж байсан аж.
Г.Бямбасүрэн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

