| |

Нэг ёсондоо мань хашир Монгол үндэстний агуу их удирдагч Чингис хааныг доромжилж, Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийг салбартал урж, бурхан өөдөө нулимсантай ялгаагүй үйлдэл гаргажээ. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 26дугаар зүйлд "Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно”, 27дугаар зүйлд "Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан бөгөөд 27-ын1-д "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 28 дугаар зүйлд "Хуулийн биелэлтэд тавих хяналт. Энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Олимп, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож буй Монгол Улсын иргэд төрийн далбаагаа дээдлэн хүндэлж, үнсэж, нөмрөн гүйж ялалт баярын нулимсаа төрийн далбаандаа л мэхийн илэрхийлдэг атал "Улаан бал”-ын Лодойгийн улс амьтны нүдэн дээр улайм цайм үйлдсэн эл гаж явдал хуулийн хариуцлагаас гадуур өнгөрөх ёсгүй гэж олон түмэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

