logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Мөнгөний бодлого, анхаарах асуудал

Бичсэн:chuham
2019/04/29/, 12:21
Tweet

Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах буюу үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэх буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Монголбанкны 2016-2019 онуудад хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээг эдийн засгийг тогтворжуулах (2016-2017), эдийн засгийн өсөлтийг дэмжих (2017-2018), эдийн засгийн өсөлтийг тогтворжуулан хэт халалтаас сэргийлэх (2019 оноос эхэлсэн) гэж зааглаж болно.

Монгол банкны 2016-2017 оны туршид хэрэгжүүлсэн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн уналтыг зогсоож, санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад чиглэлээ. Тогтворжуулах бодлого нь; нэгдүгээрт, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй холбоотойгоор бий болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралын эрсдэл; хоёрдугаарт, ханш болон чанаргүй зээлтэй холбоотойгоор бий болсон банкны зээлийн тасалдал, системийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэхэд чиглэсэн болно.

Эдийн засгийн уналт 2016 онд хамгийн доод цэгтээ хүрсэн бол өнөөгийн байдлаар эдийн засаг сэргэж, идэвхжлийнхээ төлөвт оров. Эдийн засгийн уналтыг илтгэх үзүүлэлтүүдийг 2016 оны байдлаар авч үзвэл эдийн засгийн өсөлт -1.4%, ажилгүйдэл 11.6%, дефляци 0.6%, валютын нийт нөөц 1.1 тэрбум ам.доллар, цэвэр нөөц -402.5 сая ам.доллар, зээлийн өсөлт -6.0% байсан юм. 2017 онд зөвхөн улсын сектороос 2.5 орчим тэрбум ам.доллар[1]-ын эргэн төлөлт хүлээгдэж байхад түүнийг төлөх валютын нөөцгүй, зээлжих зэрэглэл 2-3 удаа унаж, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан байсан нь дахин санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж гадаад өрийн дефолт зарлах эрсдлийг бий болгосон юм. Эдгээр эргэн төлөлтүүдэд дефолт зарласан тохиолдолд түүнийг даган хувийн секторын өр хугацаанаасаа өмнө эргэн дуудагдахаар байв. Дотоод орчны хувьд банкны системд зээлийн эрсдэл нэмэгдэж, зээлийн тасалдал үүсч, хэрэглээ, хөрөнгө оруулалт санхүүжилтийн эх үүсвэрийн хомсдолд орж бартерийн харилцаа үүссэн байлаа. Гадаад валютын нөөцийн хүрэлцээгүй байдал, төсвийн ужгирсан алдагдал, түүнээс улбаалсан өрийн тогтворгүй байдлын эрсдэл нь эдийн засгийн өсөлтийн үргэлжилсэн уналтыг зогсоож, сэргээхэд чиглэгдэх төсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байв. Иймд мөнгөний бодлогын хувьд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, эрсдэлийг бууруулах нь нэн тэргүүний зорилт болсон юм. Энэхүү зорилтыг бодлогын хүү, гадаад валюттай харьцах төгрөгийн илүү уян хатан ханш, олон нийттэй нээлттэй харилцах хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлсэн болно. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас сэргийлэх зорилгоор бодлогын хүүг 2016 оны 8 дугаар сард 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн мөнгөний бодлогыг хатууруулсан хэдий ч төгрөгийн ханшийн тогтворжилт, валютын дотогшлох урсгалтай уялдуулан эдийн засаг тогтворжихын хэрээр богино хугацаанд эргэн бууруулсан юм. Бодлогын хүүг 8 дугаар сард нэмэгдүүлснээс хойш 12 дугаар сард 1 нэгж хувиар, 2017 оны 6 дугаар сард 2 нэгж хувиар бууруулсан нь эдийн засаг тогтворжихийн хэрээр бодлогын хүүний эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх сөрөг нөлөөг бага байлгах зорилготой байсан. Үүний хүрээнд төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшуулалыг бодлогын хүүний хамт нэмэгдүүлсэн нь зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөөг бага байлгахад чиглэсэн арга хэмжээ байв.

Төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байдлаар тогтоох болов. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, импорт, бүтээмж болон өрсөлдөх чадвар, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдал зэрэг ханшийг тодорхойлогч суурь хүчин зүйлстэй харьцангуйгаар төгрөгийн ханш тогтворжих нөхцөл бүрдсэн юм.

Олон нийттэй нээлттэй ил тод харилцсанаар Төв банкны хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, олон нийтээс итгэл хүлээхийг зорьсон нь бодлогын чухал хэсэг байсан юм. Учир нь зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Төв банкны богино, дунд хугацааны зорилт, бодлогын шийдвэрийн үндэслэл, эдийн засгийн ирээдүйн төлөвийн талаарх мэдээллээр хангагдсанаар харилцан итгэлцлийг бүрдүүлж, өгөөж-эрсдэлийн харьцааг илүү сайн дэнслэх, Монголбанк хүлээлтэд нөлөөлөх бололцоог бий болгосон нь үр дүнгээ өгсөн юм. Монголбанкны зүгээс улирал тутмын инфляцийн тайлан, мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл, хурлын тэмдэглэл, сар бүрийн хэвлэлийн хурал, ярилцлага, судалгааны товхимол зэрэг олон нийттэй харилцах төрөл бүрийн чиглэлийн сувгийг ашигласан нь зах зээлийн болон бодлогын шийдвэрийн хүлээлтийг удирдах, Төв банк илүү ойлгогдох зэргээр бодлогын үр нөлөөг нэмэгдүүлсэнээс гадна цаашид илүү хариуцлагатай Төв банк болж төлөвшихөд үр дүнгээ өгч байна.

Энэхүү бодлогын арга хэмжээнүүд нь гадаад зах зээлийн харьцангуй таатай нөхцөл, Монгол улсын Засгийн газрын гадаад бодлого, төсвийн алдагдал болон өрийн бууралт, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр үр дүнгээ өгч 2017 оны байдлаар эдийн засгийг тогторжуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны эцсийн байдлаар төгрөгийн ханш өмнөх оноос 2.5 хувиар чангарсан, ГШХО 1,494 сая ам.долларт хүрсэн, ЗГ-ын болон МУХБ-ны өрийг дахин санхүүжүүлж, ХАБ-ны свопын хугацааг сунгасан, ГВАН 3.5 тэрбум ам.долларт хүрсэн, эдийн засаг 5.3 хувиар өссөн, инфляци 7.2 хувь болж дефляциас гарсан, зээлийн жилийн өсөлт 9.6 хувь болж сэргэсэн зэрэг үзүүлэлтүүд нь макро эдийн засаг, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсаныг илэрхийлнэ.

Нэгэнт эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсан тул 2018 оны бодлогын зорилт бол инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг урамшуулах явдал байлаа. Энэхүү зорилтыг хангах хүрээнд бодлогын хүүний бууралт болон олон нийттэй нээлттэй харилцах явдлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ макро зохистой бодлогыг шинээр нэвтрүүлсэнээрээ өмнөх жилийн бодлогоос ялгаатай.

Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, мөнгөний бодлогын хороогоор шийдвэрийг гаргаж байна. Эдийн засгийн төлөв 2017 онд тогтворжсон хэдий ч нэгд; дотоодын банкны салбараас бизнесийн салбарт зээл олголт өсөхгүй байсан, хоёрт; хэрэглээний зээл огцом нэмэгдсэн юм. Хэрэглээний зээлийн өсөлт нь нэг талаас иргэдийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байсны зэрэгцээ бизнесийн зээлийн сэргэлтэд сөргөөр нөлөөлдөг. Иймд макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах бодлогын арга хэмжээ авахаа 2018 оны 1 дүгээр сард банкуудад урьдчилан анхааруулж, 2018 оны 6 болон 9 дүгээр саруудад хэрэглээний зээлийн сарын орлого, төлбөрийн харьцааны дээд хязгаарыг 70 хувиас хэтрүүлэхгүй байх, зээлийн хугацааг 36 сар байхаар тогтоов.

Бодлогын хүүний бууралт болон макро зохистой бодлогын хосолсон арга хэмжээний үр дүнд бизнесийн зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөн нэмэгдэж, 2018 оны 2 дугаар улирлаас эхлэн бизнесийн зээл сэргэж эхлэв. Өрсөлдөөний үр дүнд 2018 онд өмнөх оны эцэстэй харьцуулахад зээлийн хүү 16.9 болж 2.5 нэгж хувиар буурахын зэрэгцээ бизнесийн зээлийн жилийн өсөлт -0.5%-аас 16.1% болж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэв. Түүнчлэн макро зохистой бодлогын хүрээнд ханшийн эрсдэлтэй гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгож нэмэгдүүлсэн нь гадаад валютаар бус төгрөгөөр зээл олгох шаардлагыг өндөрсгөв. Эдийн засгийн сектор хоорондох нөөцийн урсгалын шинжилгээнээс харахад 2018 онд нийт хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү 5 их наяд төгрөгийн дутагдалтай байсан ч үүнийг 2.2 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт болон 3.6 их наяд төгрөгийн дотоод зээлээр бүрдүүллээ.

2018 оны эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.9%, ажилгүйдлийн түвшин 6.6% (сүүлийн 3 жилийн бага түвшин), хөрөнгө оруулалтын өсөлт 27.2%, өрхийн хэрэглээний өсөлт 3.9%, нийт дотоод эрэлтийн өсөлт 11.7%, валютын нөөц 2019 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засаг сэргэснийг илтгэж байна. Иймд 2018 оны эцсээс эхлэн Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлэх бус харин тогтворжуулж, удаан хугацаанд хадгалах горимд шилжүүлж байна. Энэхүү зорилтын хангах зорилгоор гадаад орчны тодорхой бус байдал, дотоод эрэлтийн өндөр өсөлт, 2019 оны батлагдсан төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын өсөлт зэргийг харгалзан гадаад, дотоод тэнцэл алдагдах, эдийн засгийн хэт халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сард бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 2019 оны 3 дугаар сард хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах бус, харин эдийн засгийн өсөлт, идэвхжилийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хадгалах зорилготой гаргасан шийдвэр.

Эдийн засгийн 2019-2020 оны төлвийг авч үзвэл эдийн засгийн өсөлт, идэвхжил үргэлжлэх бөгөөд үүнд голлон цалингийн өсөлт, өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт нөлөөлөхөөр байна. Түүнчлэн 2019 онд экспортын үнэ таатай, 2020 он хүртэл Оюу толгойн хөрөнгө оруулалт үргэлжилж, экспортын салбар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн идэвхжлийг даган санхүүжүүлэх эх үүсвэр буюу банкны зээлийн олголт хэвийн үргэлжлэхээр байна.

Эдийн засгийн ойрын ирээдүй өөдрөг байгаа хэдий ч 2019-2020 онуудад дунд, урт хугацааны сорилтуудыг амжилттай даван туулахад бэлтгэх хугацаа юм. ОУВС 4 дүгээр сард дэлхийн эдийн засгийн 2019 оны төсөөллийг 3.3%, 2020 оны төсөөллийг 3.6% болгож, өнгөрсөн оны 10 дугаар сарын төсөөллөө харгалзан 0.4 болон 0.1 нэгж хувиар бууруулаад байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй (WEO, 2019.4). Монгол улсын эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор дор хаяж ойрын 10 жилд түүхий эдийн үнэ, худалдааны түнш эдийн засгаас хамаарах байдал үргэлжлэх нь тодорхой тул хүссэн ч эс хүссэн ч төр, хувийн хэвшлийн аль аль нь гадаад орчноо анхааралтай судалж эрсдэлээ зөв үнэлсэн санхүүгийн удирдлага, бизнесийн төлөвлөлт, бодлогын стратегиа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгийн суурь эмзэг байдал нь илүү их нөөц, хөрвөх чадвар, эрсдэл даах чадвартай байхыг биднээс шаардаж байна. 2018 оны дэлхийн эдийн засгийн хандлагын тайланд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи 10 жилийн дараах эдийн засгийн сэргэлтийг шинжилж дүгнэлтээ танилцуулжээ. Энэхүү судалгаанаас харахад хямралын өмнө санхүүгийн салбар нь илүү эмзэг байсан улс орнууд хохирол өндөр байсан бол төсвийн сектор нь илүү хүчирхэг, уян хатан валютын ханштай улс орнууд илүү хохирол багатай байжээ.

Эдийн засаг тогтворжиж богино хугацааны хүндрэлүүд илааршиж, сэргэж байгаа ч дунд хугацааны эмзэг байдал хадгалагдаж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцлийн хувьд экспортын орлого нэмэгдэж байгаа хэдий ч импортын өсөлттэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байна. Гадаад өрийн хэмжээ 28.7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 220.5%-тай тэнцэх түвшинд хүрсэн энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нутагшуулах тууштай бодлого дутагдаж байгаа нь дунд хугацааны гадаад тэнцлийн тогтвортой байдалд санаа зовоход хүргэж байна. Цаашид гадаад орчноос хамааралтай байдал, гадаад өрийн дарамтыг харгалзан үзэж валютын ханшид аль болох дарамт учруулахгүйгээр валютын нөөцөө нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын баталгаа болно. Эдийн засгийн сэргэлт, түүхий эдийн үнийн таатай төлөвтэй холбоотойгоор төсвийн орлогын гүйцэтгэл сайн байж, төсвийн алдагдал буурсан ч цаашид сахилга баттай, мөчлөг сөрсөн бодлогоор үргэлжлүүлэн бууруулах нь гадаадын өрийг бууруулах орон зайг бий болгож, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн сектор өргөжих бололцоог бүрдүүлэн татварын дарамтыг бууруулна. Банкны бизнесийн арга барил, системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, Монголбанкны хяналт шалгалтыг олон улсын түвшинд хүргэх нь хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас хэт хамаарах, төвлөрлийг сааруулах бодлогыг хувийн сектор, гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан маш аядуу, сайн төлөвлөлттэйгээр урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь ихээхэн өргөн агуулгатай ойлголт бөгөөд эдийн засгийн секторын төрөлжилтөөс гадна инноваци, инстистуци, дэд бүтэц зэрэг олон суурь хүчин зүйлээр дэвшил гаргах шаардлагатай байна.

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлага, гадаад өрийн эргэн төлөлтийг амжилттай шийдвэрлэхэд урт хугацааг харсан, "зардал-өгөөж-эрсдэл”-ийг сайн дэнсэлсэн тууштай, тогтвортой бодлогыг дэлхийн санхүүгийн зах зээлийн тоглогчидтой маш найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх учиртай.

Монголчууд бид олон чухал ажлыг хийж амжуулан сайн үр дүнд хүрч байгаа хэдий ч цаашид хийх ажил, даван туулах сорилт даваанууд шил шилээ даран хүлээх ажмой.

Айсуй цагийн сорилтуудад бэлтгэж, улс орныхоо ирээдүйн сайн сайханд хувь нэмрээ оруулах ажил үйлс бүтээмжтэй, шийдвэрүүд мэргэн байх болтугай!

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

Төстэй мэдээллүүд

Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа

Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа

2019/03/21, 16:08
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргалаа

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргалаа

2018/12/10, 11:09
Монгол банк бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

Монгол банк бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

2018/11/27, 17:41
Дэлхийн эдийн засаг...

Дэлхийн эдийн засаг...

2018/02/21, 11:27

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 | 0 | 2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2 | 0 | 2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

7 | 0 | 2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

7 | 0 | 2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

5 | 0 | 2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

7 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

6 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

10 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

7 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

6 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

11 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

9 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

15 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

12 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

17 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

14 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

17 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

17 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

13 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

12 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

32 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

20 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

27 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

24 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

28 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

32 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

35 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

26 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

26 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

22 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

34 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

16 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

21 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

22 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

19 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

21 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

35 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

39 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

22 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

42 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

35 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

41 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

34 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

36 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

50 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30482 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23961 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22163 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21597 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18391 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17622 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17389 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16906 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16720 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16704 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16241 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15553 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14585 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14427 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13591 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13421 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11795 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8599 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7089 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7558 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.