logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь

Бичсэн:chuham
2019/07/16/, 12:41
Tweet

Энэ жил ОУВС байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Тэртээ 1944 оны зун Бреттон Вудcын системийг бий болгосон бөгөөд үүний дагуу Дэлхийн Банк, ОУВС байгуулагдсан байдаг. Их Британийн Лорд Жон Мейнард Кейнс нь тус системийг бий болгоход томоохон үүрэгтэй оролцсон нэгэн бөгөөд ОУВС-г үүсгэн байгуулах, үйл ажиллагааны чиглэлийг нь тодорхойлоход томоохон дуу хоолой болж байв. Тэгвэл 75 жилийн дараа, хэрэв өнөөдөр Кейнс ОУВС-гийн Төв оффисоор зочилвол ямар яриа болох байсан бол?

 

Хамгаалагч дэгжин хослол өмсөж, судалтай зангиа зүүсэн, ахимаг насны эрхэмд хандан: "Бичиг баримтаа, би таны бичиг баримтыг шалгах ёстой” хэмээн хэлэв. Үргэлжлүүлэн "Та хэн бэ? Таны нэр хэн бэ?”

"Кейнс. Жон Мейнард Кейнс. Лорд Кейнс”

"Ийм байна найзаа. бөгжний эзэн ч бай (лорд гэдэг үгийг егөөджээ), үгүй ч бай биеийн байцаалтыг тань үзэж байж би сая таныг барилга руу нэвтрүүлж болно.”

Энэ мөчид нэг албан хаагч ажлаасаа хоцорч байгаа бололтой яарч өнгөрөв. Тэрхэн мөчид тэрбээр зогтусан эргэн харлаа. Энэ чинь Кейнс байна шүү дээ! Кейнсийн хүрэл баримал захирлуудын зөвлөлийн өрөөнд байршдаг учир түүний царайг төвөггүйхэн таних нь тэр. Тэрбээр "Намайг өршөөгөөрэй” гэж хэлэхтэй хамт хамгаалагчид ажлын картаа үзүүлээд "Би энэ эрхмийг хариуцаад явъя” гэлээ.

Хамгаалагч зөвшөөрч, "Түүнд зочдын карт өгөх ёстой шүү” гэж анхааруулав.

Тэд ОУВС-гийн Төв байранд нэвтрэх нь тэр. "Уучлаарай, Лорд Кейнс, та энд сууж байхгүй юу. Би…”

"Та нар намайг ирнэ гэж мэдээгүй хэрэг үү? Миний явуулсан телеграм энд ирээгүй гэж үү?” хэмээн Кейнс асуув.

"Юу…? Үгүй гэж хэлэх үү дээ. Би түргэхэн Удирдах захирлын ажлын албатай холбогдъё. Тэд энэ асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна.”

"Би жоохон хоцорчихлоо. Америкад галт тэрэг хэзээ ч цагтаа байдаггүй шүү дээ…” гэж Кейнс амандаа бувтнан арьсан сандал дээр суув. Барилгын 1 давхарт янз бүрийн далбаа байдаг учраас түүний нүд эрээлжилсэн бололтой.

Бараг 20 минут өнгөрсний дараа л нэг юм албан хаагч эргэж ирээд, "Удирдах захирал таныг хүлээж авахдаа таатай байна” гэж мэдэгдэв.

"Түүний урилгад баярлалаа. Гэхдээ, юу… тэр ноёнтны нэр хэн бэ?”

"Лагард. Кристин Лагард”

"Хатагтай хэрэг үү? Франц хатагтай?”

Албан хаагч толгой дохилоо.

"За тийм байж. Тэгвэл No.2 албан тушаалтан байгаа байх аа?”

"Тэргүүн дэд удирдах захирлыг Дэвид Липтон гэдэг бөгөөд Америк хүн байгаа.”

"Тийм, Америкчууд байлгүй яахав. Гэхдээ мэдээж No.3 байгаа, тийм уу? Британи улс квотын хэмжээгээрээ 2-т бичигддэг биз дээ.1 Би өөрөө хэлэлцэж, тохиролцож байсан учир сайн санаж байна.”

Албан хаагч эвгүйхэн ханиалгаж, хоолойгоо засаад "Үнэнийг хэлэхэд Япон улс одоо ОУВС-гийн гишүүн орнуудаас квотын хэмжээгээрээ 2-т ордог болсон. Дараа нь Хятад болон Герман улсууд байгаа” гээд, "Их Британи 5 дугаарт Франц улстай зэрэгцэж байгаа” гэж тайвшруулахыг оролдов.

Кейнс удирдах захирлын өрөө рүү явах замдаа энэ бүх шинэ мэдээллийг тунгаалаа.

"Лорд Кейнс, тантай уулзах нэр төрийн хэрэг.”

"Enchanté, маш таатай байна Хатагтай.”

"Таныг арай дээр хүлээж авч чадаагүйд уучлаарай. Үнэнийг хэлэхэд бид ийм зүйл болно гэж мэдсэнгүй…”

Кейнс бага зэрэг инээмсэглээд "Би ойлгож байна. Би хэсэгхэн ‘урт хугацаанд’ байж байгаад ирлээ2. Гэхдээ ОУВС-гийн 75 жилийн ойн өдөр зочлохгүй байж чадсангүй.”

Лагард түүнийг буйдан дээр урьж, Неспрессо машинаараа 2 аяга кофе бэлтгэж эхлэв.

"Тэгэхлээр, та надад хэлнэ үү” гээд "ОУВС амжилттай байж чадав уу? Одоо юу болж байна? Миний ойлгосноор ‘Конференц’ болсны дараа зарим өөрчлөлт гарсан байна” хэмээн Кейнс үргэлжлүүлэв.

"Хаанаас эхлэхээ би төдийлөн мэдэхгүй байна. Маш их өөрчлөлт гарсан” гэж Лагард түүнд хариуллаа.

"За, Дүрмийн хувьд. Бидний үг бүрчлэн хэлэлцсэн зүйлс өөрчлөгдөөгүй байх гэж найдаж байна.”

"Ерөнхийдөө бол үгүй. Гэхдээ зарим нэг нэмэлт өөрчлөлт орсон.”

"Тухайлбал?”

"Анхны нэмэлт өөрчлөлт нь ЗТЭ-ийг бий болгоход чиглэж байсан. Задалж хэлбэл Зээлжих тусгай эрх. Энэ нь юу л даа… тайлбарлахад төвөгтэй юм. Гэхдээ үүнийг Төв банкуудын хоорондох виртуал валют гэж ойлгож болно. Энэ нь шаардлагатай үед олон улсын мөнгөний тогтолцоонд хөрвөх чадварыг бүрдүүлэхэд чиглэдэг. 2009 онд бид үүнийг ашиглаж асар том хуваарилалт хийсэн.”

"Миний ярьж байсан банкортой ижил сонсогдож байна.”

"Тийм ээ, яг тийм” хэмээн Лагард инээв. "Би мартжээ. Танд ЗТЭ хэрхэн ажилладгийг тайлбарлах нь илүүц байж. За өөр юу билээ, аан тийм. Өөр нэг томоохон өөрчлөлт бол дүрэмд хоёрдох удаагаа нэмэлт өөрчлөлт оруулсан явдал байсан. Үүнийг хөвөгч ханшийн дэглэм хэмээн тодорхойлсон.”

"Хөвөгч ханш ий? Гэхдээ бид дайны дараа эмх замбараагүй зүйл болж байх үед ханшийн тогтвортой байдлыг бий болгохын тулд ОУВС-г байгуулсан шүү дээ.”

"Бреттон Вудсын тогтвортой ханшийн тогтолцоо 1970-аад онд нуран унасан.”

"Тэгвэл ОУВС яагаад одоо хүртэл ажиллаж байдаг билээ?”

"Тогтвортой ханшийн тогтолцоо үгүй болсон ч дэлхий нийтэд бид хэрэгтэй гэдгийг удалгүй ойлгосон. Нөгөөтэйгүүр, хөвөгч ханшийн дэглэм бий болсон ч, бид улс орнууд ханшид нөлөөлөх замаар худалдаанд шударга бус давуу тал бий болгохтой тэмцэж, гишүүн орнуудын ханшийн бодлогод хатуу хяналт тавьж эхэлсэн.”

"Тэгэлгүй яах вэ. Тэгээд тэд та нарын үгийг сонсож байх юм уу?”

Лагард бага зэрэг инээн, "Юу л даа, үргэлж биш” гэлээ. "Худалдаанд ашигтай байгаа улсуудыг ханшаа ам.долларын эсрэг чангаруулахгүй байна гэж АНУ гомдоллох болсон. Тэдгээр улсууд өмнө нь Герман, Япон улсууд байсан бол саяхнаас Хятад улс болж хувирлаа. Бүр хэдхэн жилийн өмнө бидний үндсэн үүрэг хяналт тавих ажиллагааг АНУ шүүмжилж ‘унтаагаараа жолоо барьж буй’ мэт гэж зүйрлэсэн.

"Би тухайн үед Харри Декстер Уайтад үүнийг хэлж байсан юм. Чи ОУВС-гийн эрх мэдлийг ашиглах замаар худалдааны ашигтай байгаа улсуудыг тохируулга хийхийг шаардаж, санг нэг ёсондоо хазгануулж болохгүй гэж анхааруулсан. Миний хувьд ашигтай болон алдагдалтай байгаа улсууд ижил тэнцүү төлөөс төлөх ёстой гэж хүсэж байлаа. Гэхдээ Уайт болон АНУ-ын Сангийн яамны зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан л даа. АНУ үргэлж худалдаанд ашигтай байж чадахгүй ээ. Алдагдалтай ажиллаж эхлэх үед чи харамсах болно доо гэж би түүнд анхааруулж байв. Хариуд нь тэр ‘наадах чинь хамаагүй ээ, АНУ үргэлж чөлөөт худалдааны төлөө тэмцэгч байх болно’ гэсэн. Одоо хэвээрээ биз дээ?”

Бараг л... гэж Лагард "хуурай” хариулав.

"Тэгэхлээр Төв банкууд валютын захад оролцохоо больсон хэрэг үү?”

"Хөвөгч ханшийн дэглэмтэй бол үгүй гэсэн үг. Тэд зах зээлд эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд л интервенц хийх замаар оролцох юм.”

"Зах зээл чинь өөрөө эмх замбараагүй биш билүү?”

Лагард кофегоо авахаар кофены машин руу боссоноо бодлоо өөрчилж, өөр зүг рүү явав. Оронд нь модон хийцийн хананы ард талын хөргөгчнөөс Ла Гранде Дам оргилуун дарс гаргаж ирлээ.

"Яасан аятайхан юм бэ” гэж Кейнс инээвхийлэн уулга алдаад, "Та сонсож л байсан байх, миний амьдралдаа харамсаж явдаг нэг зүйл бол энэ...”3 Тэр босоод Лагард руу дөхөж очлоо.

"Би ажлаа хүлээж аваад үүнийг энэ хөргөгчнөөс олсон юм. Би тун онцгой өдөр задлахаар хүлээж байлаа. Тэр бол гарцаагүй өнөөдөр.” хэмээн Лагард инээмсэглэнгээ түүнд хундагалан өгөв.

Тэд хундага тулгасны дараа Кейнс суудал руугаа буцаж суунгаа, "Та надад хэлээч, банкорын санаа хэрхэн хэрэгжсэн бэ? Түүнийг юу гэж хэллээ? Зээлжих тусгай эрх гэсэн байх аа? Тэгээд та нар хэдэн жилийн өмнө томоохон хуваарилалт хийсэн гэж байсан. Яагаад тэгсэн гэлээ?” гэв.

Лагард түүн лүү ширтэж байснаа, "Мэдээж та олон улсын санхүүгийн хямралын талаар сонсоогүй байх.”

Мэдээж үгүй! Бидэнд дахиад Их хямрал тохиолдсон хэрэг үү?

Үгүй ээ. 10 жилийн өмнө дэлхий нийтийг хамарсан томоохон санхүүгийн хямрал тохиолдсон бөгөөд Их хямрал руу хөтөлж байсан. Аз болоход бидэнд таны онол байлаа. ОУВС-гаас яаралтай арга хэмжээ авч, улс орнуудыг төсвөө их хэмжээгээр тэлэх болон мөнгөний бодлогоо хүчтэй зөөлрүүлэхийг уриалсан.

Тэгээд уналт зогссон уу?

Зарим талаар тийм. Тэр цагаас хойш дэлхийн эдийн засаг байнга бага зэргийн "доргиотой” байх болсон.

"Эдийн засгийг сэргээх төсвийн арга хэмжээ үр дүнгээ өгсөн үү?”

"Тийм ээ, маш сайн нөлөөлсөн. Гэхдээ асуудал нь зарим улсын засгийн газар зардлаа хэт нэмэгдүүлснээр өрийн хэмжээгээ маш их өсгөсөн.”

"Тэгвэл хэт зөөлөн мөнгөний бодлогын хувьд...?”

"Гарцаагүй чухал байсан.”

"Гэхдээ энэ нь мөнгөний урсгалыг хурдасгаж, халалтыг үүсгээгүй юу? Эсвэл өнөө цагт хөрөнгийн урсгалын удирдлага тийм сайн болсон хэрэг үү?”

Лагард мөрөө хавчисхийн, "Тэр цагаас хойш хөгжиж байгаа эдийн засгууд руу маш их мөнгө урссан. Нөгөө талаас тэдгээр улсын компаниудын валютын эрсдэлийн хэмжээ аюултай хэмжээнд хүртлээ өссөн.”

"Ашиг өгөх актив нь дээд зэргээр ашиглаж болох чиглэл рүү урсаж байх нь зөв. Гэхдээ ямар ч удирдлагагүйгээр их хэмжээний мөнгөний урсгал бол…” гээд Кейнс толгойгоо сэгсрэв. Тэр үргэлжлүүлэн, "ОУВС-гийн дүрмийг боловсруулж байхдаа Уайт бид хоёр энэ тал дээр бүрэн зөвшилцөлд хүрч чадсан. Гэтэл Нью Йоркийн банкирууд бидний боловсруулсан төслийг гацааснаар энэ заалт цааш яваагүй. За тэр ч яахав. Энэ бол олон жилийн өмнөх явдал. ОУВС одоо юун дээр ажиллаж байгаа вэ?”

"Маш олон асуудал дээр” гэж Лагард хариуллаа. "Дурдсанчлан, хямралаас хойш 10 жил өнгөрсөн ч гэлээ дэлхийн эдийн засаг доргиотой хэвээрээ л байна. Дээр нь орлогын тэгш бус байдал, хүйсийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэт бидэнд шинээр өөр асуудлууд тулгарч эхэлсэн.”

"Уур амьсгалын өөрчлөлт гэв үү? Цаг уур гэж та хэлэх гээгүй биз? Уур амьсгал яаж өөрчлөгддөг билээ?”

"Дэлхий дээр жил бүр хэдэн мянган тонноор хэмжигдэх нүүрс хүчлийн хий болон бусад орчныг бохирдуулагч олон бодисууд бий болж байна. Энэ нь дэлхийн дундаж температурыг өсгөж, улмаар туйлын мөсийг хайлуулан далайн түвшнийг нэмэгдүүлж байна…”

"Тэнгэр минь” гэж Кейнс уулга алдан,  "наадах чинь аймшигтай сонсогдож байна. Гэхдээ энэ нь ОУВС-д ямар хамаатай юм бэ?”

Лагард тайлбарлав. Яг тайлбарлаж дуусч байх үед хаалгыг жигд тогших чимээ сонсогдоно. Хаалга тогшсон хүн түүний туслах байсан ба хаалгаар толгойгоо цухуйлган "Юу. Хатагтай Лагард, захирлуудын зөвлөлийн хурал хэдхэн минутын дараа эхлэх гэж байна” гэж мэдэгдлээ.

Кейнс босч зогслоо. Түүний живэр сахал чийжигнэж, инээмсэглэл болон хувирав. "Би ОУВС-г зөвлөлтэй байх ёстой гэж үргэлж хэлдэг байсан.”

Лагард гарахдаа бэлдэнгээ түүнд хандан, "Та яагаад үлдсэн өдрийг сантай танилцаж өнгөрөөхөд зориулж болохгүй гэж?” хэмээн асуув. "Миний туслах таныг дагуулж танилцуулна. Та өөрийн нүдээрээ сан хэрхэн ажиллаж байгааг үзэж болно шүү дээ. Тэгээд явахаасаа өмнө над дээр эргэж ирэхгүй юу?”

* * *

Нар жаргах дөхөж, Вашингтон хотод үзэсгэлэнт зуны үдэш айлчлахад Кейнс Удирдах Захирлын өрөөнд эргэж ирэв.

"За, та юу гэж бодож байна?” гэж Лагард лавлана.

"Бүх зүйл өөрчлөгдсөн мэт надад санагдлаа. Миний үед 3 тогтмол байдаг байсан. Цаг уур, үндэсний орлогод ажиллах хүчний эзлэх хувь4, эцэст нь – ингэж хэлж байгаад уучлаарай, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь5. Одоо энэ бүхэн өөрчлөгдөж. Гэхдээ, нөгөө талаар юу ч өөрчлөгдөөгүй байна. Сангаас улс орнуудын төлбөрийн тэнцлийн асуудлыг шийдвэрлэх тал дээр тусалж, үндэсний болон олон улсын цаашдын төлөвт нөлөөлөх зүйлсийн эсрэг зогсох нь чухал. Сан нь мөн худалдаанаас ашигтай байгаа болон алдагдалтай байгаа улсуудын хувааж болох хүндрэлийг жигд хуваарилахад тусалж, өөрчлөлт ихтэй хөрөнгийн урсгалыг эх үүсвэр болон хүлээж авч байгаа орнуудын хооронд удирдахад дэмжлэг үзүүлэх ёстой. Мөн дэлхий нийтийн хөрвөх чадварыг заримдаа зохицуулж байх шаардлагатай байна. Өөрчлөгдсөн ганц зүйл гэвэл шок үүсэх шалтгаан болон улс орнуудад тулгарч байгаа хүндрэлүүд л аж. Гэхдээ ОУВС-гийн үндсэн үүрэг буюу гишүүн улс орнуудыг эдгээр асуудал, хүндрэлүүдийг даван туулахад туслах шаардлага оршсон хэвээр байна. Бидний Бреттон Вудсын бий болгосон гавьяа нь тогтсон ханшийн тогтолцоотой болох явдал байгаагүй ээ. Гол нь гишүүн орнууддаа тохируулж, дасан зохицдог, үйлчилж чадах тийм институцийг болгох байсан юм.”

"Тэгэлгүй яах вэ” гэж Лагард хариулав. "Би таныг гаргаж өгье.”

Тэд цахилгаан шатанд өөрсдийнхөө бодолдоо автан чимээгүйхэн явлаа.

 

Хаалга руу гаргаж байхдаа Лагард Кейнсээс, ”Танд өөр ажиглагдсан зүйл байв уу?” хэмээн асуув.

"Тийм. Би орон болгоноос ирсэн, хар цагаан арьстай, эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь шашин харгалзахгүй янз янзын ажил хийж нэг дор, нийтийн ашгийн төлөө ажиллаж байгааг анзаарлаа. Би ОУВС-г зөв чиглэлд, зөв удирдлагын доор байгааг ойлголоо.6" гэж инээмсэглэн, "ОУВС алзахгүй юм байна. Дэлхий алзахгүй юм байна” гэлээ.

Кейнс мэхийн ёслоод, баруун хойд 19 дүгээр гудамжны зүг алхан одлоо.

 

Автор: Атиш Р.Гош /ОУВС-гийн түүхч/

Орчуулсан: Н.Батжин

Тэмдэглэгээнүүд:

1 Кейнсийн гайхах нь аргагүй юм. ОУВС-гийн квот шинэчлэх 9 дүгээр үнэлгээ 1990 онд болсон ба тэр хүртэл Их Британи улс квотын хэмжээгээр АНУ-ын дараа 2 дугаарт бичигдэж байсан. 1947 оны байдлаар квотын хэмжээгээр тэргүүлж байсан 5 орныг жагсаавал АНУ 31.68%, Их Британи 15.12%, БНХАУ 6.56%, Франц 6.28%, Энэтхэг 4.85%-ийн квоттой байсан юм.

2 Кэйнс "Урт хугацаанд бид бүгд үхнэ” гэсэн алдартай ишлэлээ 1924 онд хэлж байсан.

3 Кейнс нэгэнтээ, "Миний хамгийн их харамсаж явдаг зүйл бол илүү их оргилуун дарс ууж чадаагүй явдал” гэж хэлж байжээ.

4 Кейнс 1939 онд үндэсний орлогод эзлэх ажиллах хүчний хэмжээ бол эдийн засгийн бүх статистикаар баталгаажсан гайхмаар факт юм гэж хэлж байсан бол 1980-аад оноос хойш ажиллах хүчний эзлэх хэмжээ дийлэнх хөгжингүй эдийн засгуудад буурч эхэлжээ.

5 Кейнс бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүчтэй дэмжигч хүн байсан. Тэрбээр 1932 онд Мэри Стопсын Нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

6 Гишүүн орнуудын засгийн газраас энэ төрлийн хууль эрх зүйн акт батлахаас өмнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл N1 дүрмийг 1946 оны 9-р сарын 25-ны өдөр баталсан. Уг дүрэмд,  ажилтны хүйс, арьс өнгө, шашин шүтлэгийг үл харгалзан ажилд авах, ангилал тогтоох, тушаал дэвшүүлэх, үүрэг даалгавар өгөх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлнэ гэжээ.

 

Эх сурвалж: Lord Keynes Pays a Visit

Төстэй мэдээллүүд

Кристин Лагард: Хөгжил буурай орнууд зөвлөх үйлчилгээнээс татгалзах хэрэгтэй

Кристин Лагард: Хөгжил буурай орнууд зөвлөх үйлчилгээнээс татгалзах хэрэгтэй

2019/02/14, 15:35
Ерөнхий сайд Олон улсын валютын сангийн тэргүүнтэй уулзав

Ерөнхий сайд Олон улсын валютын сангийн тэргүүнтэй уулзав

2018/09/24, 10:49
“Өргөтгөсөн санхүүжилтийн хө“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байнатөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна

“Өргөтгөсөн санхүүжилтийн хө“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС

2018/04/12, 11:10
Хямралын ёроол хаана хүргэх вэ?

Хямралын ёроол хаана хүргэх вэ?

2017/01/24, 09:57

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

5 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

6 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

5 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

9 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

21 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

23 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

23 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

18 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

22 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

25 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

24 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

18 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

18 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

17 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15741 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14925 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11750 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10834 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.