| |

Тун удахгүй дуучин Д.Болдын "Зүүдний хаалган дээр"" нэртэй шинэхэн уран бүтээл цацагдах гэж байна. Мөн "Voice of Mongolia” шоунд түүний багт байсан залуу дуучдын уран бүтээл цацагдаж эхлэх аж. Түүнчлэн Д.Болд залуусыг байлдан дагуулж буй "Vandebo" хамтлагийн залуустай хамтран шинэ уран бүтээл туурвижээ.
Одоогоос 13 жилийн өмнө дуучин Болд өөрийн "B Production”-ыг үүсгэн байгуулж байв. Харин энэ удаад "440Hz records”-ыг байгуулжээ. Уг нэрний утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг аж. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан гэнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

