| |

Уг хэрэгтэй холбогдуулан 10 хүнийг баривчилж, таван хүнийг гэрийн хорионд суулгаж, Сицилид байдаг таван компаний үйл ажиллагааг зогсоосон байна.
Уг сүлжээг 1980, 1990-ээд оны үед нийт 60 хүний аминд хүрсэн гэмт хэргүүдэд холбогдож байсан Клаудио Карбонаро гэгч удирдаж байжээ.
2013 онд суллагдсаныхаа дараа Карбонаро мафийн өлгий гэгддэг Сицилид буцаж ирээд хортой хуванцар хог хаягдал хил давуулах бизнес эрхэлж эхэлсэн байна.
Ром хотод хортой материалаар үйлдвэрлэсэн гутал борлуулж байгааг илрүүлсний дараа дөрвөн жилийн хугацаанд мөрдсөний эцэст сүлжээг нь ил болгосон байна.
Мөрдөгчдийн мэдээлснээр хуванцар хог хаягдлыг Сицили дэх агуулахад цуглуулаад Хятад руу илгээдэг байжээ. Дараа нь эдгээр хог хаягдал нь шинэхэн гутал болон Италид буцаж ирдэг байсан гэнэ.
Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/1pig?fbclid=IwAR27TSnFpk3W_MyLk7A6AJAWebi4owIvwCI3HCfjwZoU_c7xCg2UANPW05I
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

