| |


Хэрэв энэ туршилт хүн дээр амжилттай хэрэгжвэл, олон талын ач тус үзүүлэх боломжтой аж. Хоосон буйл дээр шүд ургаснаар үүрд байх ба гадна гол эсээс дахин дээж авах эсвэл шүдийг ургах явцад дахин эмчилгээ хийх шаардлагагүй юм байна. Учир нь судлаачид энэ аргыг шүдний суулгац хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Дээрээс нь шүд аманд ургахад бага хугацаа шаардахаас гадна, ургахгүй байх боломж маш бага гэдгээрээ онцлогтой аж. © Depositphotos.com Цаг хугацааны эрхээр шүдний суулгац бидний алдсан шүдийг нөхөх цорын ганц арга зам байсан нь үнэн. Харамсалтай нь суулгац өвдөлт мэдрүүлэхээс гадна урт хугацааны эмчилгээ шаарддаг, бас аманд тийм ч сайн дасал бол өгдөггүй учир хүмүүс хийлгүүлэх тийм ч дуртай байдаггүй. Дээр хэлсэнчлэн энэ шинэ нээлт магадгүй удахгүй хэрэгжиж эхлэх байх. Одоогийн байдлаар Колумбын их сургууль патентын эрхээ авах гэж байгаа ба ойрын хугацаанд хүн дээр туршилт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж : Хором.сом
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

