| |

Л.Энх-Амгалан нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан төслөөр бол Улсын Их Хурлын 76 гишүүний 50 гишүүнийг Улсын Их Хурлаас тогтоосон тойргоос, 26 гишүүнийг улс нэг тойргоос сонгох сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбараар зохион байгуулахаар байгаа юм.
Өөрөөр хэлбэл УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас ПАНДА гэж нэр дэвшигч сонгогчдын саналын дийлэнхийг авсан тохиолдолд тус намын бусад нэр дэвшигчид УИХ-д сонгогдох боломжтой болно гэсэн үг.Энэ тохиолдолд Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дугуйлах сонгогчид Монгол Ардын Нам гэсэн нэрийг сонгохоос ч илүү байх магадлал ихтэй. Өөрөөр хэлбэл энэ хувилбараар УИХ-ын сонгууль зохион байгуулагдвал үр дүн нь АН-аас илүү МАН-д ашигтай байх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь зөвхөн МАН-аас гадна мөн МАХН-д ч УИХ-ын 2012 оны сонгуулийнх шиг амжилт үзүүлэх магадлалыг ихэсгэж буйг улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

