| |

Учир нь нэр дэвшигчийн саналын хуудсыг тараатал зөвхөн өөрийнхөө нэрийг өрсөлдөгчгүйгээр бичиж тамга дарж баталгаажуулсан байсан нь намын дүрэм журмыг уландаа гишгэж, дүүргийн намын хорооны гишүүдийн дорд үзсэн, дэндүү дээрэнгүй үйлдэл боллоо гэж Чингэлтэй дүүргийнхэн үзэж бөөн хэрүүл болсон байна. Байдал бишдэж хурал үргэлжилбэл Т.Аюурсайхан намын хорооны дарга болохнь бүү хэл бүх удирдлагыг алдах магадлалтай болсон тул хурлыг тарааж, хүчингүй болгуулах ажлуудыг хийж эхэлжээ.
Ингэхдээ өөрийнхөө багцалсан хүмүүстэй хурлыг хаяж гарахаа мэдэгдэн танхимыг орхитол түүнийг ердөө 20 орчим хүн дагаж 70 орчим гишүүн хурлаа үргэлжлүүлэхээр үлджээ. Ингээд бүр асуудалд унасан Т.Аюурсайхан хурлын танхимын тог, цахилгааныг тасалж байж нэг юм хурлыг тараасан гэдгийг Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны 89 гишүүн онигоо болгон ярьж байна.
Сонгууль хаяанд ирсэн энэ мөчид сонгуульд ялагдаж үзээгүй Чингэлтэй дүүргийн МАН-ыг Т.Аюурсайхан ийн самарч өгөөд алга болсон нь АН-ын хувьд том боломж юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

